Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/03689

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/03689 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Лын Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Вайт кэйтийн ** давхар, ** тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, С ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 6.992.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Дулмаа оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Л.Б ын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох  иргэний хэрэгт талууд:

нэхэмжлэгч Л.Б  нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,992,940 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч "С " ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсны дараа 3,000,000 төгрөгийг Л.Б т төлөхөөр харилцан тохиролцсон гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Л.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "С " ХХК-иас 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т олгосугай.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч С   ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 14904 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү захирамжийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ