Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00674

 

Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, Ж  овогт Хы Еийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух, Н овогт Бын Хт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Е нь хариуцагч Б.Хт холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Х.Е нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Б.Х бид хоёр 2010 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон. 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр охин Х.Ж, 2013 оны 03 дугаар сарын 04 дүгээр сарын 22-ны өдөр охин Х.Ж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр охин Х.А, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Х.А нар төрсөн.

 

1.2 Гэр бүл болох хугацаанд нөхөр Б.Х бид хоёр үл ойлголцож, хэрүүл маргаан их гардаг болсон тул шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

1.3 Иймд Б.Хээс гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Е, хариуцагч Б.Х нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.Е, хариуцагч Б.Х нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

 

2.1Цаашид бид хоёр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй, гэр бүлийн амар амгалан ба цаашид бид хоёр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй, гэр бүлийн амар амгалан байдлыг алдагдуулахгүй болохоор тохиролцов.

 

2.2Зохигчид энэхүү эвлэрлийн гэрээг тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан болохыг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Х.Еийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Хт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлүүлэхтухай иргэний хэргийн зохигчид хоорондоо эвлэрч, цаашид хамтран амьдрахаар болж эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

4.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

5.Иймд гэрлэгчид Эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн тул Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 35100 төгрөг, хариуцагч Б.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Ед олгож шийдвэрлэв.

 

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Гэрлэгчид болох нэхэмжлэгч Х.Е, хариуцагч Б.Х нар гэрлэлтээ үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Х.Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 35100 төгрөг, хариуцагч Б.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Ед олгосугай.

 

3.Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК