Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/03297

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/03297 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.банк ХК-ийн нэхэмжлэлтэй, П.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 565 833 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5 565 833 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 5 565 833 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1 113 166 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1 113 166 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 113 166 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 113 166 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 113 169 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 004 төгрөгийн 52 002 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 52 002 төгрөг, хариуцагчаас 52 002 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН