| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00438/И |
| Дугаар | 133/ШШ2024/00392 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2024/00392
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 133/ШШ2024/00392 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** хот, *** дүүрэг, ***-р хороо *** гудамж *** тоотод оршин суух, *** овогтой ***ийн ***ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овгийн ***ийн *** миний бие 1970 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, одоо 54 настай. 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн *** аймгийн ***ын ангид үйлчлэгчээр ажиллаж байгаад 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. Ингээд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл *** аймгийн Хот тохижуулах компанид ажиллаж байсан. 2025 оны 1 дүгээр сард 55 нас хүрч сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэн харьяа Нийгмийн даатгалын хэлтсээр шалгуулахад 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх бүх ажилласан жилийг шүүхээр нотлуулахыг зөвлөсөн. *** аймаг дахь Төрийн архивын газраас 1988-1991 онд *** аймгийн ***ын ангид ажиллаж байсан үеийн лавлагаа гарч ирэхгүй байна. 1991-1996 онд Хот тохижуулах компанид ажиллаж байсан үеийн зарим нэг холбогдох баримтууд дутуу гарч ирсэн. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл *** аймгийн ***ын ангид, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал *** аймгийн Хот тохижуулах компанид ажиллаж байсан байдпыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-***, *** нарын иргэний үнэмлэхийн хуулбар
-***аас ***т олгосон итгэмжлэл
-*** аймгийн Хот тохижуулах компанийн ***ын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Ажилд томилох ба зарим хүмүүсийг цалинжуулах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн Хот тохижуулах компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** хотын хот тохижуулах *** даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** хотын хот тохижуулах *** даргын 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай Мөнгө зарцуулах тухай тушаалын архивын хуулбар,
-1991 оны 06 дугаар сар, 1992 оны 07-09 дүгээр сар,1994 оны 08-10 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн архивын хуулбар,
-*** хотын хот тохижуулах ангийн даргын 1995 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай Ажлаас чөлөөлөх, цалин тогтоох тухай тушаалын хуулбар,
-*** аймгийн *** хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа,
-*** аймгийн *** сумын ***-н ***-н захирлаас 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ***ийн ***д олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-***ийн ***ийн *** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***ийн хүсэлтийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***ийн *** нь 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл *** аймгийн ***д үйлчлэгчээр, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *** аймгийн Хот тохижуулах компанид зам талбайн үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 ***ийн *** нь 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн ***д ажиллаж байсан болох нь:
-*** аймгийн Хот тохижуулах компанийн захирлын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай *** овогтой ***г 1992 оны 07 дугаар сарын 1-ээс эхлэн зам талбайн үйлчлэгчээр түр хугацаагаар томилон ажиллуулсан Ажилд томилох ба зарим хүмүүсийг цалинжуулах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн Хот тохижуулах компанийн ***ын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай зам талбайн үйлчлэгч *** нь төрөхийн өмнө бас төрсний дараа амралтаа авсан тул Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 1-д зааснаар хүсэлтийг нь үндэслэн 1993 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн 1994 оны 02 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд тэтгэмжтэй чөлөө олгосугай гэсэн Чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** хотын *** даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хүсэлтийг нь үндэслэн ***д 1994-02-01-нээс 1995-11-25-ныг дуусталх хугацаанд тэтгэмжтэй чөлөө олгосугай гэсэн Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** хотын хот тохижуулах *** даргын 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ажилдаа өндөр амжилт гаргаж, гэр ахуйгаа өөд татах амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд амжилт олж байгаа *** нарыг тус бүр 500 төгрөгөөр шагнасан Мөнгө зарцуулах тухай тушаалын архивын хуулбар,
-Хот тохижуулах тасгийн 1991 оны 06 дугаар сар, 1992 оны 07-09 дүгээр сар,1994 оны 08-10 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн архивын хуулбар,
*** хотын ***н даргын 1995 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай тус байгууллагад үйлчлэгчээр ажиллаж байсан *** нь орон тооны цомхотголд орсон тул 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн Ажлаас чөлөөлөх, цалин тогтоох тухай тушаалын хуулбар,
-*** аймгийн *** хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай тус байгууллагын үйлчлэгчээр ажиллаж байсан ***ийн ***ийн цалингийн лавлагаа болон ажиллаж байсан үеийн тушаал, гэрэл зургийг хавсралтаар гаргаж хүргүүлэв гэх архивын лавлагаа,
-***ийн ***ийн *** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна.
Харин хүсэлтээс 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл *** аймгийн ***д үйлчлэгчээр ажиллаж байсан болон 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь уг хугацаанд ажиллаж байсныг нотлохоор *** аймгийн *** сумын ***-н ***-н захирлаас 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ***ийн ***д олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтрийг ирүүлсэн байх бөгөөд дээрх дэвтэрт бичигдсэн бичилт уншигдахгүй бүдгэрсэн, тамга тэмдэг нь тодорхойгүй байх тул уг дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.
3. Иймд *** овогтой ***ийн ***г 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн ***д зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл болон 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***ийн ***г 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн ***д зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл болон 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН