Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/04222

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/04222

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дугаар хороолол * байр.*

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * а байр *тоот /одоо Сонгинохайрхан дүүрэг * хороо * гудамж* тоот/, *

Гэрээний үүрэгт 36,873,968.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *т холбогдох нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч Б.Ууганбаяр зээлийн 36,873,968.26 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,873,968.26 төгрөгийг тус тус төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 584,867 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *өөс 190,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА