Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/03292

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/03292 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 997 841 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4 997 841 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 997 841 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 832 973 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 832 973 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 832 973 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 832 973 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 832 973 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 832 973 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 915.46 төгрөгийн 47 457.73 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 47 457.73 төгрөг, хариуцагчаас 47 457.73 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН