| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/04251/И |
| Дугаар | 102/ШШ2024/03818 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03818
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,496,699 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 580,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 596,699 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгөөс 35,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35,500 төгрөг, хариуцагчаас 35,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ