Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04166

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.”Г.б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.З, Ц.Г-т нарт холбогдох 1,920,566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Г.б” ХК-ийн нэхэмжилсэн 1,920,566 төгрөгийг хариуцагч Н.З нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 220,556 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр тус тус 340,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 340,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Нэхэмжлэгч хариуцагч Ц.Г-с татгалзсан болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 22,840 төгрөг, улсын төсвийн орлогоос 22,840 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Г.б” ХК-д олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

       

 

  

 ШҮҮГЧ                                       Х.ЭНХЗАЯА