| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02979/И |
| Дугаар | 102/ШШ2024/03868 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/03868
| 2024 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/03868 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 4,016,694.07 төгрөгийг хариуцагч Х хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 803,338 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,218 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х-аас 39,609 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 39,609 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН