| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/03135/И |
| Дугаар | 102/ШШ2024/03820 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03820
| 2024 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/03820 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.М нь нэхэмжлэлийн шаардлагын 80,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.У, П.П нар нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага 180,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 36,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 180,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд П.П өмчлөлийн,.... талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,528,150 төгрөгөөс 764,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 764,075 төгрөг, хариуцагчаас 564,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ