Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/859

 

                      Б.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2209000000601 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З Б.Б, 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” банкны “Тсалбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил эрхэлж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 3 дугаар сарын 03-наас 10-ны өдрийн хооронд тус салбарын тооцооны касснаас бэлнээр нийт 55.376.970 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр харилцагч Л“Х” банкинд эзэмшдэг 476576 тоот данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 120.000.700 төгрөгийг өөрийн төрсөн ах Баярсайханы Батбаярын “Хаан” банкинд ззэмшдэг 513482 тоот данс руу шилжүүлэн авч “бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгө”-ийг хувьдаа завшиж, хохирогч байгууллагад их хэмжээний хохирол буюу нийт 175.377.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бас 169.903.367 төгрөгийг гаргуулж, хохирогч Х банкны хууль ёсны төлөөлөгч Х.Тд олгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь хувийн байдлын хувьд өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй, гэм буруугийн талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эхнээсээ үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг. Мөнгийг өөртөө ашигласан зүйл байдаггүй. Бооцоо тавиад алдсан байдаг юм. Иймд Б.Боногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байх тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жил болгон багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тоглоомонд донтсон нь миний буруу. Би сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчин. Одоо эд тоглох насан дээрээ хоригдож байгаад харамсаж байна. Хөдөлмөр эрхэлж байгаад хохирлыг барагдуулна. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б хохирлыг төлөөгүй байгаа. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг Хаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” банкны “Тсалбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил эрхэлж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 3 дугаар сарын 03-наас 10-ны өдрийн хооронд тус салбарын тооцооны касснаас бэлнээр нийт 55.376.970 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр харилцагч Л“Х” банкинд эзэмшдэг 5001476576 тоот данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 120.000.700 төгрөгийг өөрийн төрсөн ах Баярсайханы Батбаярын “Хаан” банкинд ззэмшдэг 5890613482 тоот данс руу шилжүүлэн авч “бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгө”-ийг хувьдаа завшиж, хохирогч байгууллагад их хэмжээний хохирол буюу нийт 175.377.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

хохирогч “Х” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т “...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Х” банкны Сүхбаатар дүүрэгт байрлах “Тсалбараас хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд энэ шалгалтаар теллер Б.Б нь 175.376.970 төгрөгийг хууль бусаар завшсан үйлдэл илэрсэн. Тус банкны харилцагч Л50014576 тоот хугацаагүй хадгаламжийн данснаас түүнийг өөрөө байж байгаад авсан мэтээр банк хоорондын гүйлгээгээр өөрийн ах Батбаярын “Хаан” банкинд эзэмшдэг 5813482 тоот данс руу 2 удаагийн үйлдлээр 120.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн өөрийн хариуцдаг кассаас нийт 55.376.970 төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогдсон. Энэ үйлдлээ 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үргэлжилсэн үйлдлээр авсан байсан. ...” /1хх 12-13/,

гэрч Л“...Би “Х” банкны хугацаагүй хадгаламжийн дансыг сүүлийн 10 жилийн хугацаанд ашиглаж байна. Өөрийн хувиараа бизнес хийж олсон мөнгөө зарим тохиолдолд тус дансанд хийж хадгалдаг. Одоогоор миний дансанд 122.936.912 төгрөг байгаа. Би тухайн үед данснаас зарлага гарсныг мэдээгүй ба миний 99189600 дугаарын гар утас руу “Х” банкны мэргэжилтэн гэх эмэгтэй залгаад “таны данснаас 2 удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөг гарч, буруу гүйлгээ хийгдсэн байна, буцаагаад залруулаад хийсэн” гэж мэдэгдсэн. Надад гомдол, санал байхгүй. Би банкнаас мөнгийг буцаагаад тэр даруй авсан.” /1хх 21-22/,

гэрч Б.Бын “...манай төрсөн дүү Б.Б нь миний “Хаан” банкны 5890613482 тоот дансанд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа, нийт 120.000.000 төгрөг хийсэн. Тус мөнгийг Б.Б надад хэлэхдээ “хүнээс хүүтэй мөнгө зээлсэн юм” гэж тайлбарлаж байсан. Тухайн мөнгийг эхний 60.000.000 төгрөг нь Л гэх хүнээс орж ирсэн ба тус мөнгийг Бын хэлсний дагуу “1хbеt” бооцоот тоглоомын данс цэнэглэдэг “Эрхэс” гэх хүний 5058356272 тоот данс руу бүгдийг нь шилжүүлсэн. Гэвч Эрхэс гэдэг хүн нь буцаалт гэх утгаар буцааж мөнгийг шилжүүлсэн. Б.Б надад тайлбарлахдаа данс цэнэглүүлэгч нь зөвхөн өөрийн данснаас өөрийн хаягаа цэнэглэдэг болохоор буцаасан байна гэж тайлбарласан. Тэр үед би өөрийн найз Х-Очирын “Хаан” банкны 5048255798 тоот данс руу 120.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тус өдрөө 12 цагийн орчимд Л гэх хүнээс дахин 60.000.000 төгрөг орж ирснийг Бн хэлсний дагуу 40.000.000 төгрөгийг нь 5017339346 тоот данс руу шилжүүлсэн. Харин 20.000.000 төгрөгийг нь 5302637203 тоот данс руу шилжүүлсэн. ...Би дүүгийнхээ алдсан мөнгийг олох зорилгоор өөрийн хамаатнуудаас мөнгө асуухад өгөх хүн олдоогүй. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Б надад хэлэхдээ “хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаа” гэж хэлээд миний данс руу мөнгө хийгээд буцааж өөр данс руу шилжүүлсэн.” /1хх 25-26/,

гэрч Б.Х-Очирын “...Манай найз Батбаярын төрсөн дүү Б.Б нь их хэмжээний өрөнд ороод “хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаа, тэр мөнгөөрөө “1хbеt” гэх олон улсын бооцоот тоглоомын сайтад тоглоод алдсан мөнгөө нөхөж авах гэж байгаа учраас өөрийнх нь данс болохгүй байна” гэж хэлээд миний дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус мөнгөний 30.000.000 төгрөгийг нь “Хаан” банкны 5094568353 тоот дансанд шилжүүлж “1хbеt”-ийн дансыг цэнэглэсэн. Мөн 30.000.000 төгрөгийг нь 5400369216 тоот данс руу шилжүүлж “1хbеt”-ийн дансыг цэнэглэсэн. Гэвч удалгүй Б.Б залгаад хүнээс зээлж, цэнэглэсэн мөнгө болох 60.000.000 төгрөгөө бүгдийг нь алдсан талаараа хэлсэн.” /1хх 29-30/,

гэрч М.Мйн “...2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б.Б нь надад хэлэхдээ “...“Хаан” банкны карт байна уу, мөнгө шилжүүлээд өгье” гэж асуухаар нь би өөрийн “Хаан” банкны 5037641447 тоот дансны картаа өгсөн. Би тухайн картаа тогтмол ашигладаггүй тул хэдэн төгрөгийн орлого зарлага хийснийг тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ одоо утсан дээрээ интернет банкаар харахад 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 380.000 төгрөг, 1.220.000 төгрөг хийгээд 1.599.500 төгрөгийг “Хаан” банкны 5890613493 тоот данс руу шилжүүлсэн байна. Мөн 1.980.000 төгрөгийн орлого хийгээд тус мөнгийг 5890613493 тоот данс руу дахин шилжүүлсэн байна...” /1хх 33-34/,

гэрч Э.Гийн “...Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд олон улсын “1хbеt” гэх нэртэй бооцоот мөрийтэй тоглоомын сайтад агент /гадаад улс руу мөнгөн гуйвуулга/ хийдэг. Тус ажлыг 2022 оны 2 дугаар сараас хойш фейсбүүк хуудсанд “Эрхэс одод” гэх хаягаар хүмүүстэй харилцаж, улмаар гүйлгээг өөрийн “Хаан” банкны 5058272 тоот дансаар хийдэг. Б.Б гэдэг хүн нийт 24 удаагийн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1.300.000 төгрөг, мөн 100.000 төгрөг, 1.640.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 350.000 төгрөг, 70.000 төгрөг, 300.000 төгрөг, 380.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 110.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Хаан” банкны 90613493 тоот данснаас 1.580.000 төгрөг, 11 цаг 29 минутад “Хаан” банкны 541447 тоот данснаас 380.000 төгрөг, 15 цаг 11 минутад “Хаан” банкны 5890613493 тоот данснаас 2.000.000 төгрөг, 20 цаг 46 минутад 1.500.000 төгрөг, 23 цаг 11 минутад 100.000 төгрөгийн орлого тус тус хийгдсэн. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкны 200000332516 тоот данснаас 3.999.000 төгрөгийн орлого, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Хаан” банкны 5890613493 тоот данснаас 850.000 төгрөг, 22 цаг 24 минутад “Хаан” банкны АТМ-ээс 5916031591 тоот данснаас 15.960.000 төгрөгийн орлого хийгдсэн. 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Х” банкны 5004377955 тоот данснаас 280.000 төгрөгийн орлого, 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Хаан” банкны 5048255798 тоот данснаас 2.100.000 төгрөгийн орлого, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Хаан” банкны 5890613482 тоот данснаас 60.000.0000 төгрөгийн орлого тус тус хийсэн боловч сүүлийн 60.000.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Учир нь дансны нэр нь өөр хүний нэр дээр байсан учраас буцаалт гэх утгаар шилжүүлсэн...”/1хх 37-38/,

гэрч С.Дэлгэрмаагийн “...Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд олон улсын “1хbеt” гэх нэртэй бооцоот мөрийтэй тоглоомын сайтад агент /гадаад улс руу мөнгөн гуйвуулга/ хийдэг. Тус ажлыг 2021 оны 12 дугаар сараас хойш фейсбүүк хуудсанд “0091x601” гэх хаягаар хүмүүстэй харилцаж, улмаар гүйлгээг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг 5*094568353 тоот дансаар хийдэг. Б.Б гэх хүн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг 17 минутын үед 30.000.000 төгрөгийн орлого хийсэн...” /1хх 43-44/,

яллагдагч Б.Баттулгын “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. ...Би нийт 176.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 300.000 төгрөгийг өгсөн. Өөр төлсөн мөнгө байхгүй..." /хх 98-99/ гэх мэдүүлгүүд,

яллагдагч Баярсайханы Баттулгын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613493 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хх 51-52/, Б.Баттулгын “Х” банкинд эзэмшдэг 5004477955 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хх 53-54/, гэрч Бат-Эрдэнийн Х-Очирын “Хаан” банкинд эзэмшдэг 5048255798 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 57/, Баярсайханы Батбаярын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 59/, Баярсайханы Батбаярын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас Эрдэнэтулгын Гунаасүрэнгийн 5058356272 тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 60.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх 60/, Бат-Эрдэнийн Х-Очирын “Хаан” банкинд эзэмшдэг 5048255798 тоот данснаас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатарын Дэлгэрмаагийн 5094568353 тоот данс руу 30.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх 61/, Бат-Эрдэнийн Х-Очирын “Хаан” банкинд эзэмшдэг 5048255798 тоот данснаас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Насанбатын Гэрэлчулууны 5400369216 тоот данс руу 30.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх 62/, Баярсайханы Батбаярын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас Бэгзийн Мөнх-Эрдэнийн 5017339346 тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 40.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх 63/, Баярсайханы Батбаярын “Хаан" банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас Бат-Эрдэнийн Х-Очирын 5048255798 тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 60.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх 64/, Баярсайханы Батбаярын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас Пүрэвийн Наранцацралтын 5302637203 тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх 65/, “Х” банкнаас 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хийсэн хяналт шалгалтын тайлан /хх 66-67/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 80-83/, “Х” банкны харилцагч Лданснаас 120.000.000 төгрөгийг гаргаж авсан талаарх төлбөрийн баримт /хх 89-92/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь “Х” банканд учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй үндэслэлээр шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй талаар дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд уг нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хохирол төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг” албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан бол ...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой талаар хуульчилсан байх тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 92 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ              

           

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ