| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/04303/И |
| Дугаар | 102/ШШ2024/03822 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03822
| 2024 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/03822 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Р.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,359,759.34 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 859,759.34 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,707 төгрөгөөс 34,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 34,353 төгрөг, хариуцагчаас 34,353 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ