| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/05786/И |
| Дугаар | 102/ШШ2024/04255 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/04255
| 2024 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2024/04255 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг * дугаар хороо * гудамж *тоотод байрлах,*
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо *дугаар байр * тоотод оршин суух, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дугаар хороолол * гудамж* дугаар байр * тоотод оршин суух, *
36,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *-ийн нэхэмжлэлийн шаардлага 36,120,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч * нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 340,000 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 170,000 төгрөг, хариуцагч * нараас 170,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА