| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02567/И |
| Дугаар | 102/ШШ2024/04267 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/04267
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/04267 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг * дүгээр хороо * хороолол *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо *хороолол * байр * тоотод оршин суух, *
Үндэслэлгүй шилжүүлсэн 41,620,870.60 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *К нь хариуцагч *од холбогдох үндэслэлгүй шилжүүлсэн 41,620,870.60 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч *К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч *, *т нар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр *К-иас 70,000,000 төгрөгийн зээл авч зээлийн барьцаанд *тоот орон сууц, * тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгчид зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр 41,402,592.30 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *, *т нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *тоот орон сууцыг 41,402,592.30 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагч *К-нд шилжүүлэх хүсэлт гаргаж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 1/1346 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгийг *К-ийн өмчлөлд шилжүүлж, *К Зээл цэгнэх багийн хүсэлтийн дагуу хөрөнгийг банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэж төлбөр төлөгч нарын зээлийг хааж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. *К зээлийн төлбөрт шилжүүлэн авсан орон сууцыг худалдахаар шийдвэрлэхэд * 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр банкны өрөнд шилжүүлсэн байраа буцаан худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрт 16,779,129.40 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Банк гэрээ байгуулах эсэх талаараа 2020 оны 07 дуагар сарын 10-ны дотор бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө ч энэ хугацаанд төлөөгүй. Ингээд банк иргэн *тэй 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг 84,500,000 төгрөгөөр худалдсан. * урьдчилгаа 26,200,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөр 58,300,000 төгрөгийг банкны зээлийн хороогоор шийдвэрлүүлж зээл авч төлсөн. *К нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөгч болсон тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул орон сууцыг *д худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. *К, * нарын хооронд дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч тайлбартаа байрыг банкны өмчлөлд түр шилжүүлж буцаан авахаар харилцан тохиролцож, өмчлөлдөө шилжүүлэх хүсэлт гаргасан гэсэн боловч ийм баримт огт байхгүй. Харин тэрээр 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 өрөө орон сууцыг нийт 41,750,173 төгрөгийн төлбөрт тооцон *К-тай тохиролцож банкны өмчлөлд шилжүүлэх саналаа илэрхийлж байсан нь тогтоогддог. *К нь *тэй орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулж талууд хэн алины өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Энэ гэрээг байгуулахад *К-ийн зүгээс *оор зуучлуулсан, түүнчлэн зуучлалын төлбөр төлөхөөр тохиролцож байгаагүй. Хариуцагч * дээрх орон сууцыг буцаан худалдан авна гэж 16,779,129.40 төгрөгийг шилжүүлсэн боловч гэрээ байгуулагдаагүй, орон сууцыг өөр хүн худалдан авсан тул банк түүний шилжүүлсэн мөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буцаан шилжүүлсэн. Ингэхдээ нэмж 41,620,870.60 төгрөгийг андуурч шилжүүлсэн. Ингэснээр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул дээрх мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбар гаргаж байгаа боловч талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дуусаагүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч *оос үндэслэлгүй шилжүүлсэн 41,620,870.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны, бодит байдалд нийцсэн эргэлзээгүй, тодорхой биелэгдэх боломжтой байх ёстой. *******тай холбоотой зээлийн маргааныг 2018 оны 09 сарын 14-ний өдрийн захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, захирамжид гомдол гаргах эрхгүй, дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж захирамжилсан. Иймээс энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзана гэж заасан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шатанд Баянзүрх дүүрэг * хороо * хороолол *байрны * тоот хаягт байрлалтай 30 мкв талбайтай орон сууцыг банкны өмчлөлд түр шилжүүлж буцаан авахаар харилцан тохиролцсоны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өмчлөл шилжүүлэх хүсэлт гаргаж банкны нэр дээр шилжүүлсэн 2020 оны 04 сарын 13-ны өдөр талуудын тохиролцооны дагуу байрны урьдчилгаанд 16,779,129.40 төгрөгийг *К-нд шилжүүлсэн. Үүний дараа *К-ийн бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат, бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Л.Мөнхбаатар, зөвлөлийн гишүүн С.Мөнх-Эрдэнэ, зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал Н.Оюун-Эрдэнэ, тусгай активын албаны зээлийн мэргэжилтэн Н.Сэлэнгэжаргал, зээлдэгч талаас бид байлцаж харилцан тохиролцсоны дагуу иргэн *д байрыг худалдсан. *******, * нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж миний бие *тийг төлөөлж орон сууцыг борлуулж зээлийн төлбөрийн үлдэгдэл 24,900,000 төгрөгийг төлсөн. Би үеэл дүүдээ орон сууцыг 83,300,000 төгрөгөөр зарсан. *К миний дансанд 41,620,870.60 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгийг байрны өмчлөгч *т авсан. *К-наас авсан 70,000,000 төгрөгийн асуудал шийдэгдэж шийдвэр хүчинтэй болсон. Энэ мөнгөнд 41,620,870 төгрөг багтаж бодогдсон төлбөр. *К төлсөн мөнгийг дахин нэхэмжилж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа харилцан тохиролцож *К-нд орон сууцны өмчлөлийг шилжүүлснээр хаагдсан. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 4 жил болж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцаөны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 09 сарын 08-ны өдөр *гээс орон сууцны үнэ 83,300,000 төгрөг шилжүүлсэн *К-ийн дансны хуулга, 2020 оны 09 сарын 08-ны өдөр *К-наас *ийн дансанд 41,679,129.60 төгрөг, 16,779,129.40 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн *К-ний Зээл цэгнэх багийн хурлын тэмдэглэл, 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2019 оны 05 сарын 08-ны өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан *, *т нарын хүсэлт, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ,г
4. Хариуцагчаас *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 сарын 02-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, Ж*ын ам бүлийн тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
5. Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс 2020 оны 07 сарын 02-ны өдрийн * дугаартай мэдэгдэл, *ы гаргасан хүсэлт, зээлийн үлдэгдэл хааж зөрүү төлбөр шилжүүлэх тухай хүсэлт, *д зээл олгохоор шийдвэрлэсэн хурлын шийдвэр гэх баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь зээлдэгч * шүүгчийн захирамжаар төлөх төлбөрт барьцааны хөрөнгө болох орон сууцны өмчлөх эрхийг банкинд шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хоёр тал дуусгавар болгосон. Өмчлөх эрх шилжсэний дараа уг байраа буцаан худалдан авах хүсэлт гаргаж урьдчилгаа 16,779,129.40 төгрөг шилжүүлсэн боловч гэрээ байгуулагдаагүй, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй. Банк өөрийн өмчлөлийн орон сууцыг иргэн *д худалдсан бөгөөд *ийн урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг шилжүүлэхдээ андуурч нэмж 41,679,129.60 төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь Зээлийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн захирамж хүчин төгөлдөр болсон, дахин нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, байраа банкны өмчлөлд түр шилжүүлж буцаан авахаар харилцан тохиролцсоны дагуу 2020 оны 04 сарын 13-ны өдөр талуудын тохиролцооны дагуу урьдчилгаанд 16,779,129.40 төгрөг *К-нд шилжүүлсэн. Банктай тохиролцож орон сууцыг 83,300,000 төгрөгөөр зарсан. *К миний дансанд 41,620,870.60 төгрөгийг шилжүүлсэн. *К-наас авсан 70,000,000 төгрөгийн асуудал шийдэгдэж шийдвэр хүчинтэй болсон. Энэ мөнгөнд 41,620,870 төгрөг багтаж бодогдсон тул *К төлсөн мөнгийг дахин нэхэмжилж байна. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Тус шүүхийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн дугаар * Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар *К-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 41,402,592.30 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч *, *т нар хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2018 оны 10 сарын 30-ны өдөр захирамжийг албан гүйцэтгэх шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 15 хороо 13 хороолол 9 байрны 45 тоотод байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 41,750,173 төгрөгний төлбөрт тооцон захиран зарцуулах эрхийг сэргээж өмчлөх эрхийг *К-нд шилжүүлэх хүсэлт гаргаж 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын * албан бичгийг үндэслэн 2019 оны 06 сарын 18-ны өдөр барьцааны орон сууцны өмчлөх эрх *К-нд шилжин бүртгэгдэж *К-ийн Зээл цэгнэх багийн хурлын шийдвэрээр орон сууцыг өөрийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөд бүртгэсэн байна.
Дээрх үйл баримт хэрэгт авагдсан /хуудас 8-28/ бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
4.2. Хариуцагч * 2020 оны 08 сарын 20-ны өдөр барьцааны орон сууцыг буцаан худалдан авах, ипотекийн зээлд хамруулж өгөх тухай хүсэлт гаргаж урьдчилгаа төлбөр 16,779,129.40 төгрөг шилжүүлсэн боловч талуудын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Тухайн орон сууц *К, * нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 83,300,000 төгрөгөөр худалдагдаж, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *К нь *оос байрны урьдчилгаанд төлсөн 16.779,129.40 төгрөгийг түүний дансанд өглөг шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс байрны урьдчилгаанд төлсөн 16,779,129.40 төгрөгийг хариуцагч *од буцаан шилжүүлэхдээ төлбөрийнй зөрүү гэсэн утгаар мөн өдөр 41,620,870.60 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, *К-ийн дансны хуулга гэсэн баримтаар тогтоогдсон байна.
4.3. Хариуцагч нь шүүх хуралдаанд 41,620,870.60 төгрөгийг шилжүүлж авсан, энэ нь *К-наас авсан зээл 70,000,000 төгрөгт хамааралтай, уг асуудал шийдэгдэж шийдвэр хүчинтэй болсон тул төлсөн мөнгийг дахин нэхэмжилж байна гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн боловч тайлбар нь үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр 41,620,870.60 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй байна.
6. Иймд хариуцагч *оос 41,620,870.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *К-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн *-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 сарын 02-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, Ж.Чулуунбаатарын ам бүлийн тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа гэсэн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 , 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *оос 41,620,870.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *К-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,055 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *оос улсын тэмдэгтийн хураамжид 366,055 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *К-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА