Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04199

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.”Ш” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Н.Г-д холбогдох 1,193,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч ”Ш” СӨХ-ны нэхэмжилсэн 1,193,820 төгрөгийг хариуцагч Н.Г нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сард 193,820 төгрөг, 2024 оны 9 дүгээр сард 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 250,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,402 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 17,201 төгрөг, улсын төсвийн орлогоос 17,201 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч .”” СӨХ-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          

 

    

 ШҮҮГЧ                                       Х.ЭНХЗАЯА