| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00077/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,
улсын яллагч Н.Бадам,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 1733000250015 дугаартай хэргийг 2017 оны 10-р сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч : Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн харъяат, 0000 оны 00-р сарын 00-ний өдөр төрсөн, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын барилга ашиглалтын үйлчилгээний 1 дүгээр ангид галчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 0-р баг, 0-00 тоотод оршин суух овогт ******* ******* /РД: ТГ-/.
Шүүгдэгч Л.******* нь 2017 оны 07-р сарын 11-ний өдөр архи ууж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант 1-р багийн нутаг Хонхор хороолол гэх газарт Б.ын зүүн мөр болон хэвлийн өмнө хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээс/
ТОДОРХОЙЛОХ нь :
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2017 оны 07-р сарын 11-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант 1-р багийн нутаг “Хонхор хороолол” гэх газарт Б.ын зүүн мөр болон хэвлийн өмнө хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******гийн өгсөн “...Битай хамт 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Б.ын гэрт орсон. Тэд нар 1 шил архи уугаад сууж байсан тэр архинаас нь орж уусан. Маргаан гараад би Б.тай маргасан. Манай эхнэр 2017 оны 03 сард төрөөд манайх гурван охинтой байж байгаад нэг хүүтэй болсон юм. Би манай эхнэрийг эргэж очоогүй гэж хэлсэн чинь уурлаад очих албатай юм уу гэж хэлсэн. Тэдний гэрт маргалдаж байгаад би болохгүй юм байна гээд гараад явсан. Намайг гараад явсан чинь нь араас ирээд боогоод дараад унагасан. нь хашааны гадна гарч ирээд миний чихний ар тал руу өшиглөсөн. Тэр хоёр, хоёр талаас зодоод дайраад байхаар нь би зугтаад яваад өгсөн. Би Батбаяр гэдэг залуугийн гэрт нь нүүрээ угаах гээд орсон чинь ногоо арилгах гээд тавьчихсан хутга байсан. Би тэрийг авч гараад айлгах гэж очсон. нь зугтаад яваад өгсөн. нь урдаас хоёр гараа даллаад хүрээд ирсэн. Би зүүн мөрөнд нь хатгасан. Бид хоёр ноцолдоод уначихаад босоод ирсэн чинь миний гэдэс рүү хутга орчихсон байна гэж хэлсэн. Би тэрийг нь мэдээгүй. Бид хоёр ноцолдоод давхаралдаад уначихсан юм. Гэдэс рүү орчихсон байна гэж хэлсэн би салаад яваад өгсөн юм... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...“ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч Б.ын өгсөн “...Би 2017 оны 07-р сарын 11-ний өдөр 21 цагийн орчим гэртээ наадмын баяраа тэмдэглээд Энхүүш, Энхээ, Бат-Эрдэнэ нарын хамт байж байтал хүргэн дүү ******* нь согтуу орж ирчихээд цай унд ууж байгаад бид тарцгаах болоод тавуулаа гэрээс гараад хашааны гадна зогсож байтал Энхүүш, ******* хоёр юунаас болж маргалдсан юм бүү мэд гэнэт л хоёр биенийгээ заамдаад байх шиг байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Тэгээд нэг их удаагүй Энхээ буюу тэр хоёрыг салгасан. Тэгээд ******* урагшаа ганцаараа гүйгээд явчихсан юм. Тэгээд Бат-Эрдэнэ тэр үеэр нь гэртээ харилаа гээд яваад өгөхөөр нь Энхээ, бид гурав хашааны үүдэнд сууж байтал 10 минутын дараа ямар нэгэн хүн хөөе ******* хутга барьчихсан явж байна шүү гээд эмэгтэй хүний чимээ гарахаар нь юу юм болоо гээд гайхаад сууж байтал ******* шууд намайг хутгалсан юм...” гэх мэдүүлэг /хх-12-13-р хуудас/,
2. Гэрч Н.ийн өгсөн “...2017 оны 07-р сарын 11-ний өдөр цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна гэгээ арай тасраагүй байхад ын гадаа, ******* нар зодолдоод байхаар нь би за согтуу хүмүүс зодолдож л байдаг юм чинь гэж бодоод тоолгүй хашаан дотроо байж байсан аа ер нь явж очиж салгах санаатай тэд нарын зүг явж байтал ******* гудмаар гараад урагшаа алхаад явчихсан. Тэгээд , түүний эхнэр,, нар хашааны урд сууж байхаар нь та нар ууж идсэнээ шингээж чадахгүй та нар больцгоогооч гээд загнаад байж байтал ******* хутгатай алнаа гээд хүрч ирж байхаар нь бид нар бүгд ийш тийшээ тараад гүйлдсэн чиньыг хөөгөөд гүйцээгүй юм. Тэгээд удалгүй буцаад бид нар дээр ирж байх замд нь өөдөөс нь хоёр гараа алдлаад орилоод очсон чинь ******* зүүн мөр лүү нь болон гэдэс рүү нь хутгалчихсан юм. Тэгээд л бид нар салгаад би ахыг эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
3. Гэрч ******* өгсөн “...2017 оны 07-р сарын 11-ний орой байсан юм. Манай гэрийн гадна баахан хүн хашхиралдаад байхаар нь гараад хартал *******, , нар маргалдаж байх шиг байсан. Тэгээд хашаан дотор хараад зогсож байтал ******* шанаанаас нь цус гарчихсан явж байх шиг байсан. Тэгээд удалгүй тэр гурав салаад явцгаасан юм. Тэгээд би байшингийн баруун талд зогсож байсан чинь манайхаас хүн гараад явчих шиг болохоор нь харсан чинь ******* манай хаалгаар гараад явж байсан. Тэгээд би хутга авсныг нь мэдсэн ч үгүй зогсож байсан чинь ******* БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг хар хутга барьж явахыг нь хараад машины ард байсан хүмүүс рүү орилоход ******* шууд луу дайраад гүйсэн чинь тэр хоёрын голоор нь гараа алдлаад *******г зогсоох гээд очсон чинь ******* хутгалчихсан юм. Тэгээд намайг хутгалчихлаа, шаачихлаа шдээ гээд орилоход ын эхнэр,, нар очиж салгацгаасан юм. Тэр үед ын зүүн мөрнөөс цус гоожчихсон, мөн гэдсээ дараад байхаар нь харсан чинь хүйснийх нь орчим бас цус гарсан байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
4. Гэрч******* өгсөн “...2017 оны 07-р сарын 11-ний өдөр ахынд Бат-Эрдэнэ, бид нар пиво уугаад сууж байсан юм. Тэр үед бид найзтайгаа утсаар ярих гээд гадаа зогсож байтал ******* ах ахын хаалгаар халамцуу орж байсан юм. Тэгээд ******* ах бид хоёр мэнд мэдэлцээд ******* ах гэрлүү явж ороод цуг ууцгаасан юм. Тэгээд би дахин тамхи татахаар ахтай гараад тамхилж байтал Бат-Эрдэнэ ах араас гараад ирсэн. Тэгээд бид гурав тамхилж байтал ******* болон нар хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед юунаас болоод маргалдсаныг нь сайн мэдээгүй. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад би ******* ахыг аваад гарсан. Тэгээд хашааны гадаа байж байсан чинь ******* ах намайг заамдаж аваад цохиод өшиглөөд байхаар нь би зайлаад унагачихсан юм. Тэгээд байж байсан чинь хашаашаас , ах, ахын эхнэр Ганаа эгч нар гараад ирэхээр нь *******г хаяаад ахыг очоод тэврээд авсан юм. Тэр хооронд ******* ах босоод яваад өгсөн юм. Тэгээд бид хэд хашааны гадаа зогсож байтал ******* ах хүрээд ирсэн юм. Хүрч ирээд байхад нэг хүн хөөе наад хүн чинь хутгатай явж байна шүү гээд эмэгтэй хүн орилсон юм. Тэгэхээр нь бид хэд гайхаад хартал ******* ах хутга барьчихсан чамайг ална гээд хөөсөн юм. Тэгээд 20-30 метр зугтаж байгаад баахан зэгс рүү явж ороод бүдэрч унасан юм. Би тэгээд шууд гудам уруудаад зугтаж яваад Чимгээ гээд нэг эгчийнд та наад хамаатан *******гаа аваадхаач миний араас хутга бариад ална гээд хөөгөөд байна гэж хэлээд хажуугаар нь гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд би тэр чигтээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
5. Гэрч******* өгсөн “...2017 оны 07-р сарын 11-ний өдөр хадам ээж болох Лхагвасүрэнгийн гадаа *******тай таараад бид хоёр ын гэр лүү очиж баяр болж байгаа юм чинь найзындаа очъё гэж ярилцаад ын гэрлүү явсан. Тэгээд ын гэрт очиход найзуудтайгаа байж байсан. Тэгээд бид нар байж байсан чинь хаанаас ч юм орж ирээд бид нар нийлээд архи ууцгааж байгаад ынхаас гарцгааж байсан чинь , ******* хоёр муудалцаад байна гэж нэг нь хэлсэн. Би тэгж хэлсэн хүнийг сайн санахгүй байна. Тэр үед би архи уугаад нилээн муудчихсан байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн хашааны гадаа *******г унагаагаад дээр нь дараад сууж байхаар нь биыг түлхээд цааш нь унагаасан юм. Тэгээд би нэг мэдсэн чинь эмнэлэг дээр байж байсан юм. Эмнэлэгт намайг байж байхад ыг ******* хутгалчихсан байна. Мөр гэдэс рүү нь хутгалчихаж гэж нэг нь хэлсэн санагдаж байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
6. Гэрч Н.Оюунгэрэлийн өгсөн “...2017 оны 07-р сарын 11-ний өдөр манай нөхөр Л.******* гэртээ байж байгаад үдээс хойш 14 цаг өнгөрч байхад тамхи аваад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгсэн орой 20 цаг өнгөрч байхад манай эгч Ундрах-Эрдэнэ залгаад нөхөр чинь хүн хутгалчихсан гэнээ гэхээр нь би хэнийг хутгалчихсан гэсэн чинь мэдэхгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би рүү залгаад яасан юу болов гэж асуусан чинь ******* ыг хутгалчихсан байна. ыг эмнэлэг рүү аваад явж байна гэхээр нь би ын эхнэр нь байгаа юм уу гэсэн чинь эхнэр нь согтуу байна. Тэгээд эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг рүү очих уу гэсэн чинь яах юм чи хойно ээжийн гэрт очоод байж бай гэхээр нь би хүүхдээ аваад ээжийн гэрлүү очих гээд явж байсан чинь манай нөхөр ******* гэрийн гудамжны буланд Батбаяртай хамт байж байсан. Тэгээд би яваад очсон чинь манай нөхрийн баруун нүд, хамар нь тэгшрээд хавдчихсан, хүзүүгээр нь улайгаад зулгарчихсан, наад нүүр амаа яасан юм бэ гээд асуусан чинь тай хамт архи уугаад байж байсан чинь намайг барьж аваад зодчихсон юм аа гэж хэлж байсан. Тэгээд би гэрт очоод нөхрийнхөө цусыг угаалгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
7. Хохирогч Б.ын эрүүл мэндэд хохирол учирсан болохыг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 758 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1. Б.ын биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл, хагалгааны дараах байдал, зүүн мөр дээрх шарх тогтоогдлоо... 2. Б.ын биед хэвлийн өмнө хананы дотогш нэвтэрсэн шарх, зүүн мөрөн дээр шарх илэрсэн бөгөөд энэ гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх хэвлийн өмнө хананы дотогш нэвтэрсэн шарх нь ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4. Б.т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх хэсэг /хх-ийн 9-р хуудас/,
8. Хохирогч Б.ын эмчилгээний зардалд төлсөн гэх нотлох баримтууд /хх-ийн 65-67-р хуудас/,
9. Шүүгдэгч Л.*******гийн хохирол төлсөн гэх нотлох баримтууд /хх-ийн 68-74-р хуудас/,
10. Хохирогч Б.ын шүүгдэгч Л.*******д гомдол саналгүй талаараа бичсэн хүсэлт /хх-ийн 96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.******* нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн саналтай байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...хэрэг хохирогчийн буруутай үйлдлээс болж гарсан. *******г зодсон. Түүний нүүр хавантай шанаанаас нь цус гарсан зэргийг эхнэр нь гэрчилдэг. Энэ байдлыг шалгаагүй... ******* хутга авч гар луу нь хутгалснаа санаатай үйлдэл гэдэг. Харин хохирогчийн хэвлийн тус газар хутгалснаа мэддэггүй. Сүүлд мэдсэн байдаг. Иймд хохирогчийн хэвлийн тус газар хутгалсан гэх үйлдэлд нь санаатайгаар хүнийг хутгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгааг нарийвчлан анхаарч, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл байгааг анхаарна уу...” гэж мэтгэлцэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар иргэдийн төлөөлөгч Н.Цэрэннадмид “...Л.******* нь Б.ын амин тус газар нь хоёр удаа хутгалсан нь үнэн тул гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг,
иргэдийн төлөөлөгч “...Хохирогчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа хэдий ч санаатай хүний биед гэмтэл учруулсан тул буруутай байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн гэрч ******* “ ...байшингийнхаа баруун талд зогсож байсан чинь ******* хар иштэй БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг хар хутга аваад гарахыг би харчихаад хашааны ард байсан хүмүүс рүү орилтол ******* шууд луу дайраад гүйсэн чинь тэр хоёрын голоор нь гараа алдлаад *******г зогсоох гэж өөдөөс нь очсон чинь ******* хутгалчихсан юм...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн “...би зодуулсандаа болоод айлын хутга аваад айлгах гээд хутгалчихсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байна гэж үзэх боломжгүй юм. Болгоомжгүй гэмт хэрэг нь бусдад хор учруулахгүй гэж өөрийнхөө үйлдэлдээ хайхрамжгүй эсхүл хөнгөмсгөөр найдаж үйлдсэн байдаг. Харин шүүгдэгч Л.*******гийн үйлдэл нь айлаас хутга авч өөрийгөө зодсон гэхыг хөөж улмаар салгах гэж дундуур нь орсон хохирогчийг мөр болон хэвлийн тус газар нь нэг, нэг удаа хутгалж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл юм.
Иймд өмгөөлөгчийн болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж хэргийг зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Л.*******г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Л.*******гийн гэмт үйлдлээс болж хохирогч Б.ын бие, амь насанд нь аюултай гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь 2017 оны 07-р сарын 12-19-ний хооронд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Эмчилгээний зардал гэж 10 000 000 төгрөг нэхэмжилсэн болно.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч 2 307 210 төгрөгийн хохиролын баримт гаргаж өгсөн бөгөөд хохирогчид хохиролыг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.ын шүүхэд ирүүлсэн 2017 оны 10-р сарын 30-ны өдөр “...Миний оролцоогүй шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй, Миний бие шүүгдэгч Л.*******д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцсан баримт /хх-ийн 76-р хуудас/, шүүгдэгч Л.******* хохиролд 2 500 000 төгрөг төлсөн баримт зэргээс эмчилгээний зардал 2 307 120 төгрөгт 2 500 000 төгрөг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Иймд мөрдөн байцаалтад хохирогчийн нэхэмжилсэн 10 000 000 төгрөгөөс үлдэх /10 000 000 – 2 500 000 =/ 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч хохирогч Б.т 800 000 төгрөгт бодож нэг үхэр өгсөн гэж байгаа боловч энэ байдалыг нотлох баримтгүй нотлогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар :
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул 06 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал тавьсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2-т зааснаар хохирогчид шууд эмнэлгийн болон бусад тусламжийг үзүүлсэн, хохиролыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг”-т тооцжээ.Шүүгдэгч Л.*******гийн үйлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах хэрэг нь энэ зүйлд заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохирлоо төлж барагдуулсан, 1.4-т заасан гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалсан зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн байдал болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1.4-т “ ...хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж болох...”-ыг заасан тул шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан ялын доод хэмжээ болох 05 жилийн хугацаагаар хорих ялын гуравны хоёрыг хэтрүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Л.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хар өнгийн хуванцар хар иштэй 9.3 см урт ажлын хэсэгтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч овогт ******* *******г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар Л.*******г 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Л.******* энэ хэрэгтээ урьдчилан цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.т 2 500 000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирогчийн илүү нэхэмжилсэн 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар хар иштэй 9.3 см урт ажлын хэсэгтэй хутгыг устгасугай.
7.Шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч,шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулсугай.
9. Шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА