Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03910

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03910

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * банк ХК-ийн нэхэмжилсэн 17,288,039.07 төгрөгийг хариуцагч * нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 2,882,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,391 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * нараас 122,195.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 122,195.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН