Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/04281

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/04281

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дүгээр хороо * цогцолборт байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо *дугаар бичил хороолол * дүгээр байр* тоотод оршин суух, *

953,041 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийн шаардлага 953,041 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 320,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 320,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 313,041 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 27,423 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 13,711.5 төгрөг,*аас 13,711.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА