Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/860

 

 

    2022           8             30                                       2022/ДШМ/860

 

 

Б.М, Э.Ө, Д.У,

Ц.Энарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

хохирогч Д.Д, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгонтөгс,

хохирогч Ц.У, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

хохирогч Я.А,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч Э.Өы өмгөөлөгч М.Билгүүтэй,

шүүгдэгч Д.Угийн өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1358 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Д.Д, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, хохирогч Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М, Э.Ө, Д.У, Ц.Энарт холбогдох эрүүгийн 1802000124  дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Б.М, 1

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2.  Э.Ө, 1

3.  Д.У, 

4. э.ц, 

Шүүгдэгч Б.М нь:

1. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” зочид буудалд иргэн С.Нармандахад “1.650.000 төгрөгийг хүүтэй зээлээч удаахгүй өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.650.000 төгрөгийг, мөн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.ахад “Эрэл” банкны барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 313 тоот 1 өрөө байрыг худалдаад зээлийн чөлөөлөөд авчих” гэж зээлээс чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 34.000.000 төгрөгийг тус тус залилан авч, С.Нд нийт 35.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ё.Баранцоогийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 313 тоот 1 өрөө бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн, бусдын нэр дээр шилжүүлэн худалдаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Ё.Б 48.733.333 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Т “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-313 тоотод байрлах байраа барьцаанд тавиад 45.000.000 төгрөг зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 45.000.000 төгрөгийг, мөн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар банкнаас мөнгө ороод ирэхээр буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, Д.Тд нийт 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бс “Наранбулаг трейдийн хажуу талын 38 дугаар сургуулийн акталсан байрыг нураах тендерийн ажилд оруулж өгнө, 10 хувийн урьдчилгаа өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.000.000 төгрөгийг залилан авч, 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн хойд талд байх нотариатын газарт иргэн Г.Н, Э.Д нарт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Нс 10.000.000 төгрөгийг, иргэн Э.Дэс 11.300.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 21.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах нотариатын газарт иргэн Б.Соёлмандахад “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 28.000.000 төгрөгийг залилан авсан, мөн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 17-44 тоотод 360.000 төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг Турк оймсыг зараад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан, бусдад нийт 28.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Дд “1 сарын 600.000 төгрөг өгч байрыг чинь түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын 39-07 тоот 58 м2 бүхий орон сууцыг хөлслөх гэрээ байгуулан авч, 2014 оны 02 дугаар сарын 28- ны өдөр хуурамч баримт бичиг ашиглан бусдад худалдан борлуулж залилан, бусдад нийт 98.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаартай нотариатын газарт иргэн Д.Ц “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 336 дугаартай нотариатын газарт иргэн Г.Мд “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаартай нотариатын газарт иргэн Б.Э “цэцэрлэг барих барилгын ажил авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 22.000.000 төгрөгийг залилан авч, 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 147 дугаартай нотариатын газарт иргэн Д.Эд “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 25.800.000 төгрөгийг залилан авч, 25.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаартай нотариатын газарт иргэн Л.Бт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун хүрээ” Хаан банкны нотариатын газарт иргэн Г.д “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 20.000.000 төгрөгийг залилан авч, 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 253 дугаартай нотариатын газарт иргэн Н.Лхд “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 37.000.000 төгрөгийг залилан авч, 37.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Т.Гд “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 19.000.000 төгрөгийг залилан авч, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна талд иргэн Б.Ад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.500.000 төгрөгийг залилан авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Пд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.800.000 төгрөгийг залилан авч, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Од “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.800.000 төгрөгийг залилан авч, 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Сд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.800.000 төгрөгийг залилан авч, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Эд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөгийг залилан авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ааар бий болгон 1.500.000 төгрөгийг залилан авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг Монгол” цайны газарт иргэн Л.Эрдэнэжаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг Монгол” цайны газарт иргэн Д.Гансүхэд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.600.000 төгрөгийг залилан авч, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Отгонжаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө" гэж хуурч. зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.000.000 төгрөгийг залилан авч, 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Оюунцэцэг, Т.Энхцэцэг нарт “Солонгос улсруу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Оюунцэцэгээс 2.500.000 төгрөгийг, Т.Энхцэцэгээс 2.500.000 төгрөгийг тус тус залилан авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батдаваад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2017 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чулуунчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баттогтоход “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Нямдэлгэрт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Жовдчагдагт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Алтаншагайд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.700.000 төгрөгийг залилан авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Нямжавын  Оюунчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Эрдэнэд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Алтангэрэлд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

36. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пантам” нэртэй үйлчилгээний төвийн гадна талд иргэн Д.Тэмүүлэнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

37. 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” нэртэй эмийн сангийн гадна талд иргэн С.Түмэндэмбэрэлд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Парк” хотхонд иргэн Г.Солонгод “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Алтмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

40. 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын баруун талд байрлах нотариатын газарт иргэн Д.Мэндбаярт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 34.200.000 төгрөгийг залилан авч, нийт 34.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

41. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11  дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баатарт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

42. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Д.Адъяабаатарт “цэцэрлэгийн барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөгийг залилан авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, Э.Ө нар нь бүлэглэн:

1. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ууганжаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Оюунчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Э.Өд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Мөнхбатад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жаргалсайханд “Солонгос улсруу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада” гэсэн байрны ард иргэн Б.Батцэцэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Уламбаярт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батзоригт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баярмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Мөнгөнчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Соёлмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.400.000 төгрөгийг залилан авч. 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ард талд байрлах “Макс” дэлгүүрийн үүдэнд иргэн Н.Болорчимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Өнөржаргалд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Агиймаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 10-1008 тоотод иргэн Н.Билгүүнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Чимгээд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.500.000 төгрөгийг залилан авч, 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Баярмаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Төмөрбатад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Я.Ат “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 7.500.000 төгрөгийг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Н.Сүхгэрэлд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Нарантуяад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 8.000.000 төгрөгийг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхсайханд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Отгонбатад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авч, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Дэлгэрсүрэнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авч, 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Батад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Зандраарагчаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ням-Эрдэнэд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.782.800 төгрөгийг залилан авч, 2.782.800 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Батцэцэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.500.000 төгрөгийг залилан авч, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жанчивдоржид “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, Э.Ө, Д.У нар нь бүлэглэн:

1. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхцэцэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.550.000 төгрөгийг залилан авч, 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Цолмонд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.620.000 төгрөгийг залилан авч, 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

     3. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Одончимэгт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гоогормаад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Содгэрэлд “Солонгос улсруу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Жүгдэрт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд иргэн Э.Гантөмөрт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2016 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ганхүүд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.040.000 төгрөгийг залилан авч, 3.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд иргэн Б.Одбаярт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Урангоод “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дашнямд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Түвшинтулгад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авч, 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Номинд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.050.000 төгрөгийг залилан авч, 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2016 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Алтантуяад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.150.000 төгрөгийг залилан авч, 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Хишигсүрэнд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авч, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Сэр-Одод “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.100.000 төгрөгийг залилан авч, 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, Д.Адъяабаатар нар нь бүлэглэн:

1. 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Н.Батболдод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 724.186.133 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, Ц.Энар нь бүлэглэн:

1. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 44 дүгээр байранд Ц.Уын худалдан борлуулахаар өгсөн 117.064.795 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас, эд зүйлийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Э.Ө, Д.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Ц.Энхтуяад Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мийн холбогдсон үйлдлийг яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад бусдад нийт 724.186.133 төгрөгийн хохирол учруулсан гэж /22хх-149/ гэж дурдсан ч тогтоох хэсэг, хохирлын тооцоонд 726.886.133 төгрөгийн гэж зөрүүтэй байгаа нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүйд тооцогдоно. Тухайлбал:

Зарим хохирогч нар хохирогч Н.Номин /7хх 214-215, 12хх 237-238/ "хохирол 2.550.000 төгрөг” гэсэн байхад хохирлын тооцоонд 2.500.000 төгрөг гэж, хохирогч Б.Одончимэг /13хх 18/ “үлдэгдэл 250.000 төгрөг байгаа” гэж мэдүүлсэн хохирлын тооцоонд үлдэгдэл 700.000 төгрөг гэж, хохирогч Гоогормаа /12хх 173-174/ “750.000 төгрөг авах үлдээд байгаа” гэсэн байхад хохирлын тооцоонд 700.000 төгрөг гэж, хохирогч Х.Содгэрэл /8хх 52/ “үлдэгдэл 750.000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй” гэх мэдүүлэг тооцоонд 700.000 төгрөг гэж, хохирогч Б.Одбаяр /12хх 168/ “одоо 750.000 төгрөг үлдээд байгаа гэхэд тооцоо гэх хэсэгт 700.000” гэж, хохирогч М.Урангоо /8хх 29/ “одоо 750.000 авах ёстой” гэсэн байхад тооцоонд 200.000 гэх зэргээр зөрүүтэй буюу тухайн хэргийн зарим хохирогчийн тооцоог шүүхээс зөвтгөн тооцох боломжгүй тул бусдад учирсан хохирлыг нэг бүрчлэн дахин шалгах замаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай. Яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгын 88 дахь дугаарт яллагдагч Б.М Д.Адьяабаатар нар нь бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Н.Батболдод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж тусгасан атлаа 18хх 137 дугаар хуудаст яллагдагч Д.Адъяабаатарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүгдэгч Б.М нь тухайн үйлдэлд холбогдолтой мэтгэлцэж оролцсон. Нөгөө талаар Д.Адъяабаатарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй байгаа нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах хуулийн хэрэгжилт хангагдахгүй, хохирогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Хохирогч Н.Батболд /12хх 227/ Адъяабаатарт 10.000.000 төгрөг бэлнээр өгөөд одоо 8.000.000 төгрөг аваагүй одоо энэ мөнгөө нэхэмжилнэ гэсэн бөгөөд хавсралтад 10.000.000 төгрөгийн хохирол төлөгдөх гэж тооцсон байгаа нь мөн л зөрүүтэй байна.

2. Шүүгдэгч Б.М, Ц.Энарын холбогдсон завших гэмт хэргийн улмаас учирсан хохирол 117.064.795 төгрөг гэсэнтэй шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар маргаж оролцсоныг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон байх боловч уг тогтоолыг яллагдагч тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4. “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.” гэснийг ноцтой зөрчсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.У нэр бүхий олон төрлийн хувцас болон бусад бараануудаа шүүгдэгч нарт хүлээлгэн өгөхдөө ашиг шингэсэн үнийг оруулсан байгаа гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч нар ч “зарсан бараанаас 25.000.000 төгрөгийг урамшуулалд өгнө гэж тохирсон” талаар мэдүүлдэг. Яллах дүгнэлтэд хохирогч Ц.Уд шинжээчээс томилогдсон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон дүн болох 117.064.795 төгрөгийн хохирол учирсан гэж дурдсан байна. Завших гэмт хэргийн шинж нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, захиран зарцуулсанаар төгсдөг” гэмт хэрэг. Гэтэл Б.Мийн гэрээс 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийж үлдэгдэл хувцас бараануудыг хураан авчээ. /20хх 102-109/ Улмаар хохирлын тооцоонд 34.204.000 төгрөгийн үнэ бүхий дээрх барааг буцаан өгснийг нь хохирол төлбөрт төлсөн дүнд тооцсон нь дээрх гэмт хэргийн бодит хохирлыг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл яллагдагч нарт холбогдуулан сонсгосон завших гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын дүн тодорхойгүй байна гэж үзэхээр байна. Үүнээс гадна Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.” гэж заасан. Харин “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд бичигдсэнээр, жишээлбэл жагсаалтын 160-бор эрээн плаж, 174-богино цагаан туулай, 209-эмэгтэй ягаан куртик гэх мэтээр хувцас эд зүйлийн шинж байдал онцлог /материалын чанар, хийц, аль улсаас оруулж ирсэн.../, зориулалт бүрэн тусгагдаагүй, өөрөөр хэлбэл дутуу дулимаг мэдээлэл дээр хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан нь үнэн зөв бодитой гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл болж дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна.” гэсэнтэй нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

3. Шүүгдэгч Д.У, Э.Ө нарын үйлдлийн хувьд мөн хохирлын тооцоо зөрүүтэй буюу яллах дүгнэлтэд учруулсан хохирол шүүгдэгч Э.Ө Б.Мтэй бүлэглэн 98.082.800 төгрөгийн, Д.У нартай бүлэглэн 58.810.000 төгрөг гэсэн байхад хавсралтад нийт хохирол төлөгдөх хохирлын хэмжээг Э.Ө, Д.У нарыг тус тус 14.700.000 төгрөгийг төлнө /хэрхэн хуваариласан нь тодорхойгүй/ гэж тогтоосон байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтийн хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Угийн өмгөөлөгч нар түүний холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж, нэр бүхий хохирогч нарт холбогдох үйлдлийг үгүйсгэж мэтгэлцсэн бөгөөд түүний хохирлын хэмжээг дээрх байдлаар зөрүүтэй, бүрэн тооцоогүй нөхцөл байдал шүүгдэгч нарын гэмт хэргийн шинж, зүйлчлэлийн асуудалд дүгнэлт хийхэд хангалтгүй байх тул гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно. Иймд шүүгдэгч Б.М, Э.Ө, Д.У, Ц.Энарт холбогдох 1802000000124 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, шүүгдэгч Б.Мд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Э.Ө, Д.У, Ц.Энарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Д, Н.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.М нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 07 тоотын 58 мкв 2 өрөө байрыг хууль ёсны эзэмшигч Д.Д, Н.Б бид нараас түрээслэх нэрийдлээр гэрээгээр халхавчилж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, нотариатчийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдад дамжуулан 5 иргэнд шилжүүлэн худалдаж залилан мэхэлж, Д.Д, Н.Б бид 8 жилийн хугацаанд түрээсийн байр дамжин, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дахин гэмт хэрэг үйлдэж, хохирогчид нэмэгдэж 89 хохирогч өнөөдрийг хүртэл хохирлоо авч чадахгүй хүнд нөхцөл байдалтай байна. Шат шатны хууль хяналтын байгууллагууд удаа дараа буцаагаад тусгаарлаж шийдвэрлэх ч арга хэмжээ авахгүй, бид нартай холбоотой үйлдэл нь бүрэн шалгагдсан байхад анхаарахгүй, хохирсон дээр хохироож цагдаа шүүхийн байгууллагын үүдийг олон жил сахиж ирлээ. Анх хохирогч Д.Д, Н.Б бид Б.Мд холбогдуулан залилан мэхэлсэн үйлдлийг шалгуулахаар 2015 оны 10 дугаар сарын 20-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 06-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад Улсын мөрдөн байцаах албанд Б.Мийн үйлдлүүдтэй эрүүгийн хэрэгт нэгтгэгдэн Улсын мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжин ирсэн байдаг. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл хэргийг шийдвэрлэх хугацаа удааширч Н.Б нь бага насны хүүхдүүдийн хамт амьдрах орон гэргүй хүнд нөхцөл байдалд орж, хохирогч нарын эрх ашиг ноцтой зөрчигдөж, яллагдагчид ашигтай байдлыг бий болгож мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зугтах, дахин гэмт хэрэгт холбогдон хохирогчдын тоо нэмэгдсээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дахин гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хэрэг үүсээд байхад хохирогчдын зүгээс удаа дарааллан “хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх,” “таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” талаар хүсэлт, гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ авахгүй, “шийдвэрлэнэ” хэмээн хариу өгөх боловч бодит байдал дээр биелэгдэхгүй, дахин гэмт хэрэг үйлдэх мэдээлэл баримт, цагдан хорих үндэслэл байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй хуулийг ноцтой зөрчиж, цаг хугацаа алдан, бидний эрх ашгийг хохироосон ба гомдлоо Улсын Ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн тамгын газарт удаа дарааллан хандаж гаргаад сүүлдээ анхан шатны шүүх ч шийдвэрлэхгүй байгаад туйлын гомдолтой байна. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаа өнгөрч хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширч, удаа дараа шүүхээс буцаж бид орох оронгүй хэцүү хүнд байдалд орсон хохирогч Д.Д Н.Б бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус эрүүгийн хэргийг хурдан шуурхай шийдэхэд анхаарч, хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэв.

Хохирогч Д.Д, Н.Б нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах болон завших гэмт хэргийг үйлдэж, нийт 89 хохирогчид 724.186.133 төгрөгийн завших гэмт хэрэгт 117.64.795 төгрөгийн хохирол тус тус учруулаад байхад анхан шатны шүүх 2013 оноос хойш шалгагдаж буй хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй, олон хохирогчдын эрх ноцтой зөрчигдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн гүйцэт хийгдсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн нь тодорхой, илэрхий хэн үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогдон тогтоогдсон ба хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалган тогтоосон байхад анхан шатны шүүх удаа дараа хэргийг хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Хохирогчдын хохирлын тооцоо зөрүүтэй гэжээ. Нэр бүхий 89 хохирогчид олон жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа “хохирлоо барагдуулах гомдолтой” талаар дурдаж мэдүүлэг тайлбарыг гаргасан ба хавтаст хэрэгт бүрэн дүүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэргийг буцаасан захирамжинд дурдсан хохирогчдыг шүүх хуралдаан биечлэн оролцуулан асууж тодруулан хохирлын тооцоог зөвтгөн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжгой болно. Захирамжинд дурдсан 6 хохирогчдын тооцооноос үүдэн 89 хохирогчийн эрх ашиг хөндөгдөж байгаа ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн магадлалд дурдсан хохирогчдын хохирлын тооцоог мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт гаргаж магадлалд заагдсан ажиллагаанууд биелэгдсэн болно.

2. Б.Мийн хувьд 2013 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэргийн талаар болон оролцогчдод хүсэлт гомдол гаргах эрх нь нээлттэй хангалттай хугацаа олгосон байхад түүний зүгээс шүүхийн шатанд хэрэгт хамааралгүй хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийн оролцогчийг гарган ярих тайлбарлах зэргээр шүүн таслах ажиллагаанд саад учруулах, хэргийг удаашруулах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж байна. Б.М нь хохирогч Д.Д, Н.Б нарыг залилахдаа 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 07 тоот иргэн Д.Д, Н.Б нарын хууль ёсны эзэмшлийн 58 мкв 2 өрөө байрыг түрээслэх нэрийдлээр гэрээгээр халхавчилж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нотариатчийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдад дамжуулан 5 иргэнд шилжүүлэн худалдаж залилан мэхэлсэн нь анхнаасаа шунахайн сэдэлттэй санаа зорилгоор итгэл эвдэх аргаар хуурч залилж ноцтой хохирол учруулсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн /3хх 234/ Б.М мэдүүлэгтээ “комьютер дээр юм хийдэг хүнээр “фотошоп” программаар хүнээр мөнгийг нь өгөөд нотариатчийн тамга тэмдгийг хуурамчаар хийлгээд Н.Б, Д.Д нарын иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг Сүхбаатар дүүргийн иргэний бүртэлийн хэлтсээс үйлчлэгч эгчтэй танилцаад одоо нэрийг нь мэдэхгүй үнэмлэхийн зурагтай лавлагааг гаргуулж авсан” гэх мөн Улсын бүртгэлийн лавлагаа мэдээллийн ажилтан В.Баярцэцэг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн /хх-111/ мэдүүлэгтээ “...үйлчлэгч эгч надаас гуйгаад итгэж гаргаж өгсөн” гэх Нямаа болон бусад гэрчийн мэдүүлэг. Хуурамч өргөдөл /хх-106/, орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-104/, өргөдөл, гэрээ, нотариатчийн тамга тэмдэг хуурамч болох 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 226 тоот Шинжээчийн дүгнэлт /хх-94/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хохирогч Д.Д, Н.Б нар Б.Мд холбогдуулан залилан мэхэлсэн үйлдлийг шалгуулахаар 2015 оны 10 дугаар сарын 20-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 06-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад Улсын мөрдөн байцаах албанд Б.Мийн үйлдэлтэй эрүүгийн хэрэгт нэгтгэгдэн Улсын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжиж бусад үйлдлүүдтэй нь нэгтгэн 8 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж 7 мөрдөгч, 10 гаруй прокурор хяналт тавьж хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд “ хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хохирогчдын зүгээс 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл хэргийг шийдвэрлэх хугацаа удааширч Н.Б нь өндөр настай аав ээж, бага насны хүүхдүүдийн хамт амьдрах орон гэргүй түрээсийн байр дамжин хүнд нөхцөл байдалд орж, хохирогч нарын эрх ашиг ноцтой зөрчигдөж, бүх шатны байгууллагад өргөдөл гомдол гаргаж, яллагдагчид ашигтай байдлыг бий болгож мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, дахин гэмт хэрэгт холбогдон хохирогчдын тоо нэмэгдсээр байсан. Өнөөдрийн байдлаар 89 хүнийг хохироосон, өмгөөлөгчийн зүгээс удаа дарааллан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар хүсэлтийг гаргаж байсан бөгөөд тус эрүүгийн хэргийг хурдан шуурхай хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гомдлыг шат шатны хуулийн байгууллагуудад хандаж байсан болно. Иймд Б.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1358 дугаартай хэргийн прокурорт буцаах захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Ц.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захирамжид “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон байх боловч уг тогтоолыг яллагдагч тэдгээрийн өмгөөлөгч нар танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т заасныг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Гэвч тухайн асуудлаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14, 6.15-д зааснаар урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүсэлтийг шүүхээс хүлээн авч хэлэлцүүлсэн байдаг ба хүсэлтийг хангахаас татгалзаж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн асуудлыг шүүхийн зүгээс эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд 1 асуудалд дээр 2 өөр эсрэг утга бүхий шийдвэр гаргаж дүгнэсэн байна. Мөн тухайн захирамжид “Ц.У нэр бүхий олон төрлийн хувцас болон бусад бараануудаа шүүгдэгч нарт хүлээлгэн өгөхдөө ашиг шингэсэн үнийг оруулсан байгаа ...хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон дүн болох 117.064.795 төгрөгийн хохирол учирсан гэх, ...хохирлын тооцоонд 34.204.000 төгрөгийн үнэ бүхий дээрх барааг буцаан өгснийг хохирол төлбөрт төлсөн дүнд тооцсон нь дээрх гэмт хэргийн бодит хохирлыг тогтоогоогүй” гэж дүгнэсэн байдаг. Хохирогч Ц.Уын тухайд анх гаргасан гомдолд дурдагдаж буй 145.845.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн ашиг нэмсэн дүнгээр тооцоолж өгсөн байдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...145.845.000 төгрөгнөөс 87.990.000 төгрөгний бараа нь эгчийн бараа үлдсэн нь миний бараа” /21хх-90/, “...хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан энэ дүгнэлтээр гаргасан нийт 117.064.795 төгрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс Б.Мийн гэрээс хураан авсан 28.202.000 төгрөгийн бараа, Энхтуяагаас 1.500.000 төгрөг, мөн Б.Мээс өгсөн 6.002.000 төгрөгийг хүлээн авсан нийт хохирлоос 35.704.000 төгрөгийг хохирлыг эргүүлэн авсан одоо эцсийн байдлаар 81.360.795 төгрөгийн хохирол төлөгдөөгүй” /22хх-07/ гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзвэл хохирлыг хохирогч гэрчийн мэдүүлэгээр тодорхойлох боломжтой байна. Хохирогч гэдэг нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон бусад төрлийн хуулиар хамгаалагдсан обьект шууд өртсөн этгээдийг ойлгох бөгөөд бусдад өөрт байсан эд хөрөнгөө шилжүүлэн өгч түүнийг буцаан авч чадахгүй байгаа нь түүнд учирсан хохирол байна. Шүүхийн зүгээс хохирлыг тодорхойлох боломжгүй гэх нь гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Ц.Уын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.5 дахь заалтад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг дурдаж өгсөн. Анхан шатны шүүх рүү хэргийг буцаах заалтыг хүчингүй болгосон ч гэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг хуульд заасан. Нэгэнт тухайн шийдвэр хүчингүй болчих юм бол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу шийдвэрлээгүй гэх нөхцөл байдалд шилжинэ. Хүчингүй болгох эрх нь байгаа. Хүчингүй болговол анхны байсан байдалдаа буюу анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэх нөхцөл байдал үүснэ.” гэв.

Хохирогч Я.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.М гэх хүнд 7.500.000 төгрөг залилуулсан. Би Б.Мийг танихгүй, Э.Өаар дамжуулж мөнгөө өгсөн. Тухайн үед би хамаг мөнгөө өгөөд хохирсон. 2016 оны 12 дугаар сараас эхлээд 6 жил энэ хэргийн араас явж байна. Би 80 настай эх, эцэг хоёроо асардаг. Би анх өгсөн мөнгөө нэхэхгүй байгаа. 3.500.000 төгрөгөө л нэхэмжилж байна. Бидний эрх ашгийг тоодоггүй. Бид хэрэг хийсэн мэт л хуулийн байгууллагаар явж байна. Бусад хүний хохирлын хажууд миний хохирол их биш, гэхдээ надад энэ мөнгө их мөнгө. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Мийн өмгөөлөгч Б.Чинбат бичсэн хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн яллагдагч Б.Мийн өмгөөлөгч Б.Чинбат би хохирогч Д.Даваажав, Н.Б болон түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, хохирогч Ц.У нарын Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хохирогч Д.Д, Н.Б болон түүний өмгөөлөгч Б.Отгонтөгсийн гомдлын талаар:

1. Өмгөөлөгч Б.Отгонтөгс гомдолдоо “...яллагдагч Б.Мөнхгэрхэл нь 89 хохирогчид хохирол учруулаад байхад анхан шатны шүүх 2013 оноос хойш шалгагдаж буй хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй, олон хохирогчдын эрх ноцтой зөрчигдөж байна” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1358 дугаартай шүүгчийн захирамжинд “...яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад бусдад нийт 724. 186.133 төгрөгний хохирол учруулсан гэж /22х 149/ дудсан ч тогтоох хэсэг, хохирлын тооцоонд 726.886.133 төгрөг гэж илтэд зөрүүтэй бичигдсэн байгаа нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүйд тооцогдоно” гэж тодорхой дурдсан байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Б.Отгонтөгс нь “олон хохирогчтой, олон жил болсон хэрэгт яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байж болно” гэсэн утга бүхий гомдол гаргасан байна.

2. Б.Мийн хувьд 2013 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэргийн талаар болон оролцогчдод хүсэлт, гомдол гаргах эрх нь нээлттэй хангалттай хугацаа олгосон байхад түүний зүгээс шүүхийн шатанд хэрэгт хамааралгүй, хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийн оролцогчийг гарган ярих, тайлбарлах зэргээр шүүн таслах ажиллагаанд саад учруулах, хэргийг удаашруулах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж байна” гэж дурдсан хууль зүйн үндэслэлгүй гомдол байна. Учир нь яллагдагч Б.М болон түүний өмгөөлөгч Б.Чинбат би Ц.Энхтуяа, Батзориг, Эрдэнэцэцэг, Б.Чимэд, Д.Төгөлдөр, Адьяабаатар нар нь Б.Мтэй бүлэглэн дээрх гэмт хэргүүдийг хамтран үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон байхад тэд нарын үйлдэл холбогдлыг нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зарим хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэрчээр байцаагаад л орхисон, Батзориг, Баярцэцэг нараас ямар ч мэдүүлэг аваагүй, хэргийн бодит байдлыг үнэн зөв, үйлдэл оролцоог нарийн тогтоох зэргээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийлгэх талаар 2018 оноос хойш шат, шатны прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан болох нь 18 дугаар хавтаст хэргийн 71-73 дугаар хуудсанд байх өмгөөлөгч Б.Чинбат миний 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн УЕП-т гаргасан гомдол, 20 дугаар хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд байх 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай прокурорт гаргасан хүсэлт, 220 дугаар хуудсанд байх 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр прокурорт гаргасан хүсэлт, 224 дүгээр хуудсанд байх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн прокурорт гаргасан гомдол, 229 дүгээр хуудсанд байх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн УЕП-т хандан гаргасан гомдол зэрэг нотлох баримтуудаар хангалттай, нотлогдон тогтоогдож байдаг. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийг бүрэн гүйцэт шалгуулах талаар удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч тодорхой мөрдөн шалгах ажилллагаа хийгдээгүй талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт байхад өмгөөлөгч Б.Отгонтөгс нь гомдолдоо “Б.М мөрдөн байцаалт болон прокурорын шатанд ямар ч хүсэлт, гомдол гараагүй байж байгаад шүүхийн шатанд хүсэлт, гомдол гаргаж байгаа” мэт илтэд үндэслэлгүй зүйл дурдсан байна. Тухайлбал:

2013 оны 6 дугаар сард Ц.Энхтуяа, Б.М нар дахин зээл авах зорилгоор Ц.Э“зар мэдээ” сонин авч, “үл хөдлөх хөрөнгө барьцаалан, хувиараа зээл гаргаж өгөх хүн судлаж байгаад Дашпүрэв гэх хүнтэй утсаар холбогдон “Ё.Баранцоогийн өмчлөлийн 1 дүгээр хорооллын 1 өрөө байрыг барьцаалан 35 сая төгрөгийн зээл авах санал гаргахад тэрээр “зээл гаргах хувь хүн олж өгье, зуучилсаны хөлс 5 хувийг өгөөрэй” гэсэн байдаг. Ц.Ээнэ талаар Б.Мд хэлэхэд тэр зөвшөөрч, Дашпүрэв нь Эрдэнэбат гэх хүнийг дагуулан ирж Б.М, Ц.Эхоёртой уулзаж “БИД” ББСБ-ын 12 сая төгрөгийг хүү мөнгөний хамт төлж байрыг зээлээс чөлөөлөн, нийт 35 сая төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн байдаг. Дээрх 35 сая төгрөгнөөс 5 хувь болох 1.750.000 төгрөгийг нь Дашпүрэвт өгөөд, үлдсэн 20 сая төгрөгийг нь Ц.Эөөрийнхөө өдрийн зээлийн өрөнд өгсөн байдаг. Гэтэлд Дашпүрэв, Эрдэнэбат нараас ямар нэгэн байцаалт аваагүй, Ц.Энхтуяагийн үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн шүүгдэгч Б.М нь шүүхийн шатанд шүүгдэгчээр мэдүүлэг өгөх, тайлбар хүсэлт гаргах, шүүхэд эцсийн үг хэлэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдлэж байгааг нь “...шүүхийн шатанд хэрэгт хамааралгүй, хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийн оролцогчийг гарган ярих, тайлбарлах зэргээр шүүн таслах ажиллагаанд саад учруулах, хэргийг удаашруулах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж байна” гэж дурдсан хууль зүйн үндэслэлгүй гомдол байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч шүүхэд мэдүүлэг өгөх, тайлбар, хүсэлт гаргах, шүүхэд эцсийн үг хэлэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдлэж байгааг нь шүүн таслах ажиллагаанд саад учруулах, хэргийг удаашруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүн таслах ажиллагаанд саад учруулах, хэргийг санаатай удаашруулах гэдэг нь хууль зүйн хувьд өөр ойлголт юм.

3. “мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн” гэж дурдсан хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, 2014 оны 01 дүгээр сард Б.М, Ц.Эхоёр Д.Дгийн байрны ордерийг хуурамчаар хийхээр ярилцаж байгаад Ц.ЭУлсын бүртгэлийн газрын ажилтан Баярцэцэгт мөнгө өгч Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагааг хууль бусаар гаргуулан авч, Г.Чинбатын найзаар хуурамч худалдах, худалдан авах гэрээ хийлгэж, Дашпүрэвийн найз Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэгч Чимидэд 2 сая төгрөг өгч байгаад Д.Дгийн байрны үл хөдлөхийн гэрчилгээг Батзоригийн нэр дээр гарган авч, дээрх гэрчилгээг барьцаанд тавьж 35 сая төгрөгийн зээл аваад мөнгийг Батзоригийн данс руу шилжүүлсэн, Чимэдээр Ё.Баранцоо болон Д.Д нарын байрыг удаа дараа шилжүүлэх болгондоо тус бүр 2 сая төгрөг өгч байсан талаар удаа дараа мэдүүлсэн, 14 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр хуудсанд байх хохирогч Д.Дгийн “Б.Чимэд нь Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын байцаагчаар ажиллаж байхдаа миний байрны эзэмшигчийг хууль бусаар бусдад 2 удаа шилжүүлсэн “ гэх мэдүүлэг, 14 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд байх хохирогч Д.Дгийн “Б.Чимэдтэй уулзахад миний буруу байгаа. Б.М миний сайн таньдаг хүмүүсийг дагуулж ирж гуйгаад байхаар би хийсэн. Надад хэцүү байна. Таны өмнө буруу юм хийсэн гэж гуйж байсан. ...Чимэд нь хуурамч нотариатчийн бичгийг үндэслэн улсын бүртгэлийг хууль бусаар явуулж, хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэргүйгээр гэрчилгээг дахин дахин гаргаж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.1, 3.2, 10.1, 10.3 дэх заалтыг зөрчсөн” гэх мэдүүлэг, 18 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудсанд байх хохирогч Д.Дгийн Улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд гаргасан “Бидний бичиг баримтыг Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа мэдээллийн ажилтан В.Баярцэцэг гэдэг хүнд мөнгө төгрөг өгч байгаад гаргуулж авсан байсан нь нотлогдсон. ...Б.М нь Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэгчийн байцаагч Б.Чимэдтэй үгсэн хуйвалдаж 2 сая төгрөг өгч байгаад өмчлөх эрхийн гэрчилгээг удаа дараа шинээр гаргуулж авч байсан болох бүрэн дүүрэн тогтооогдсон, хохиролд тодорхой үнэлгээ хийгдсэн, хуурамч гарын үсэг, тамга тэмдэг болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан” гэх өргөдөл зэргээс үзэхэд хохирогч Д.Д болон түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс нар нь “...Б.Чимэд дээрх гэмт хэрэг хамтран оролцсон, хохирол төлж барагдуулах талаар уулзаж ярилцаж байгаа” гэж мэдүүлэг, гомдолдоо дурдаж байснаа ямар учир шалтгаанаар шүүхийн шатанд Б.Чимэд энэ хэрэгт ямар ч хамааралгүй гээд байгаа нь өөрөө маш их хардлага төрүүлж байна.

Хохирогч Ц.Уын гомдлын талаар:

1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд “Ц.Энь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ц.Уын хувцас барааг авсан” гэх цаг хугацаанд зах зээлийн үнэлгээ нь ямар байсныг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байхад “Дамно” ХХК нь дээрх үнэлгээг тогтоохдоо 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоосон байна. Мөн “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээтэй танилцахад “.... сайтуудаас харьцуулсан” гэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь дээрх сайтууд руу орж шалгахад Ц.Уын бараатай ижил төстэй ямар ч бараа байдаггүй. Мөн хохирогч Ц.Уын мэдүүлэгт “...гэртээ өөрөө үйлдвэрлэсэн. БНХАУ, Солонгос зэрэг улсаас ирсэн янз бүрийн хувцас зүйл байсан” гэсэн байдаг. Гэтэл дээрх эд зүйлийг ямар байдлаар яаж үнэлсэн болох нь тодорхойгүй байна. Мөн 20хх 72-73 хуудсанд байх хохирогч Ц.Уын төрсөн эгч болох гэрч Уранбилэгийн мэдүүлэгт "....Солонгосоос явуулсан” гэдэг. Гэтэл 20хх-ийн 48, 50 хуудсанд байх Ц.Уын хохирогчоор өгсөн мэдүүлэгт ”... заримыг нь гэртээ үйлдвэрлэсэн. Зарим нь хятад бараа байсан” гэж илтэд зөрүүтэй мэдүүлсэн байдаг ба БНХАУ-аас хэн хэзээ яаж оруулж ирсэн юм" гэдэг нь тодорхойгүй байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд “Дамно” ХХК-ийн үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу өөр байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

2. Хохирогч Ц.У нь шүүх хурал дээр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны нэг давхарт байрлах “Энэрэл” дэлгүүрээс Солонгосоос орж ирсэн бараа худалдаж авдаг байсан ба өөрийн “Цэрэн-Ц.У” гэсэн /facebook/ хаягаар 3ш нь 10.000 төгрөгөнд зарж байсан талаар тодорхой мэдүүлсэн юм. Өмгөөлөгч Б.Чинбат би Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Ц.Нямбатад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хүсэлт /20хх 220, 224/ байх Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурорт гаргасан гомдол, 229-230 дүгээр хуудсанд байх УЕП-т хандан гаргасан гомдол зэрэгт дээрх нөхцөл байдлыг шалгуулахаар хандсан боловч ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй ба хохирогч Ц.У шүүх хурал дээр “Би Энэрэл дэлгүүрээс авсан, 3 ширхэгийг нь 10.000 төгрөгөөр бөөндөж зарсан” гэж мэдүүлж байгаа байдлаас үзэхэд дээрх үнэлгээ нь илтэд эргэлзээтэй болохыг нотлож байна. Дээрх нөхцөл байдлыг шалгуулж, хохирлыг үнэн зөв бодитой тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Иймд хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Өы өмгөөлөгч М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Угийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлаж өгнө үү гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Дээрх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан. Шүүх тогтоол гаргаагүй, захирамж гаргасан. Мөн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон. Тэгэхээр 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 1358 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хэргийг хэлэлцэж, шүүгчийн захирамжаар буцаасан.” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна. Адъяабаатарын асуудал захирамжид дурдагддаг. Адъяабаатарыг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж дурдсан. Адъяабаатар уг хэрэгт 87 дахь хохирогчоор тогтоогдсон. Б.Мтэй бүлэглэж Батболдоос 10 сая төгрөг залилж авсан гэх асуудал байдаг. Уг хэрэгтэй холбогдуулж яллагдагчаар татаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Адъяабаатар мэдүүлэхдээ “авсан мөнгөө буюу 10 сая төгрөгийг бүгдийг Б.Мд өгсөн” гэдэг. 10 сая төгрөгийг Б.М хариуцах ёстой. Хохирогч Адъяабаатарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлын тооцоо бүгд алдаатай мэтээр ярьж байна. Тийм биш. Би хүүхэд асрах чөлөө авсан байсан учраас эсэргүүцэл бичиж чадаагүй. Хохирогч нарын гомдлыг дэмжиж байна. Хохирогч Ц.Уын хохирлыг эрх бүхий байгууллагаас тогтоохдоо доош нь үнэлсэн байдаг. Яллагдагч хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа болохоор үнэлгээ үндэслэлгүй гэж үзээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд “хуулийг ноцтой зөрчсөн” гэх заалт байдаг. Анхан шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авсан. Хурал зарлагдахад шүүгдэгч талаас хүсэлт гаргаад хурал хойшилоод байсан. Харин 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Нармандахаас “... шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн. Прокуророос “шүүх хуралдааныг хойшлуулах саналтай байна” гэхэд хүлээж аваагүй. Энэ бол ноцтой зөрчил. Мөн яллах дүгнэлтэд “Д.У нартай бүлэглэн 58.810.000 төгрөгийг...” гэж бичихийг “5.881.000 төгрөг” гэж нэг орон дутуу бичсэн байсан. Үүнийг прокуророос засуулах хүсэлт гаргасан боловч яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байж байгаад захирамждаа дурдсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч Д.Д, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, хохирогч Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1358 дугаартай “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийг хүчингүй болгож, хохирогч Д.Д, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, хохирогч Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул шүүгдэгч Б.М, Д.У, Э.Ө, Ц.Энарт холбогдох эрүүгийн хэргийн шүүгчийн захирамжид заасан хохирлын тооцоог зөв тооцож, прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг даруй шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч хохирогч Д.Д, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, хохирогч Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1358 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

 

                                   ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ