Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/03667

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/03670 Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч:  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3.156.380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар Л  ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.156.380 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

хариуцагч Б.А нь 1.2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 2.2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 3.2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 4.2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 5.2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 6.2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 7.2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 8.2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 9.2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 315.638 төгрөг, 10.2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 315.638 төгрөгийг нэхэмжлэгч Л  ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.500 төгрөгөөс 32.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А аас 32.750 төгрөг, төрийн сангийн орлогоос 32.750 төгрөг тус тус гаргуулж нийт 65.500 төгрөгийг нэхэмжлэгч Л  ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ