Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/04288

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/04288

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дугаар хороо *давхарт байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо зүүн наран* гудамж*тоотод оршин суух, *

Зээлийн гэрээний үүрэгт 3,624,806.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

он

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,624,806.47 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Пүрэвдоржийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 72,946.90 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 36,473.45 төгрөг, хариуцагч *оос 36,473.45 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА