Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2020/0666

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Е******* тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Е******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Манай компанийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зарлагдсан XI.1.126 БХБЯ/20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдох Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А-4/1*******дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, XI.1.126 БХБЯ/20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгуулах, XI.1.126 БХБЯ/20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр манай компанитай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Манай байгууллага өөр төслийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулах гэж байгаатай холбогдуулан өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт газарт холбогдох Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан XI.1.126 БХБЯ//20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгох,

XI.1.126 БХБЯ//20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр манай компанитай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын XI.1.126БХБЯ//20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 09 сарын 11-ний өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал А.Е******* нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Е*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан К******* ХХК-ийн гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан XI.1.126 БХБЯ//20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгох,

XI.1.126 БХБЯ//20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр манай компанитай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын XI.1.126БХБЯ//20******* дугаартай Баян-Өлгий аймгийн С******* сумын халуун усны барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг 2020 оны 09 сарын 11-ний өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ