Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04263

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04263

Улаанбаатар хот

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Е.ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Г-д холбогдох 10,500,272 төгрөг 95 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Е.ш” ХХК-ийн нэхэмжилсэн 10,500,272 төгрөг 95 мөнгийг хариуцагч Э.Г нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2,250,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,250,272 төгрөг 95 мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар 20-ны өдрийн дотор 750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 750,272 төгрөг 95 мөнгийг  тус тус төлж барагдуулахаар харилцан  тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,954 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 91,477 төгрөг, улсын төсвийн орлогоос 91,477 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Е.ш”  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                       Х.ЭНХЗАЯА