Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1474

 

Н.Г, Х.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/717 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Г, Х.Т нарт холбогдох 1902008700362 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Н Г, 1995 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Б овгийн Хын Т, 1991 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /;

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосон;

            Шүүгдэгч Н.Г нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гранд Плаза” худалдааны төвийн урд талд байрлах 69 дугаартай байрны баруун хойд талаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэсэн,

            мөн шүүгдэгч Н.Г, Х.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн салдаг уулзвар дээр 21-71 УБЦ улсын дугаартай “Toyota Prius 11” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            мөн шүүгдэгч Х.Т нь ганцаараа 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоот хашаанд байрлуулсан 01-58 УНУ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашин дотор Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.0149 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,        2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод үзлэг хийхэд гарч ирсэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг залгин устгасан, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны төв байрны 4 давхрын 404 тоот өрөөнөөс эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэргийн материалаас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгч Р.Мөнхтөрийн бичсэн “Илтгэх хуудас”, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Н Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Хийн Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан, мөн эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэргийг гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Төд ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Төд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Төд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Н.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийн 235 хоног, Х.Тийн 44 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.Г, Х.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Н.Гтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр мансууруулах бодис хадгалаагүй. Тухайн өдөр Н.Гийн гуйлтаар машиныг нь жолоодон Н.Гийн зуслангийн байшинд компьютер, майхан хүргэж өгөхөөр явж байхад “Ар гүнт”-ийн салдаг уулзвар дээр цагдаа зогсоож шалгах үед машины суудал доороос ууттай ургамал гарч ирсэн. Би Н.Гийг машиндаа өвс хийснийг мэдээгүй. Миний эд зүйл биш учраас надад хамааралгүй. Би Н.Гтэй бүлэглэж уг өвсийг хадгалаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танихгүй гурван залуу надтай уулзахаар ирээд, намайг авч гараад гадаа хашаанд байсан манай ээжийн машины цонхыг хагалж онгойлгоод нэгжлэг хийж, улбар шар өнгийн хоосон сав олсон. Энэ саванд ямар нэгэн зүйл байгаагүй. Гэтэл савны хананаас тоосонцор гэх зүйл илэрсэн гээд намайг мансууруулах бодис хадгалсан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Энэ өдөр намайг “шавар” гэх зүйлийг залгисан гэж буруутгасан боловч би тийм зүйл мэдэхгүй, залгиагүй. Тэр залгисан гээд байгаа цаасанд “шавар” гэх зүйл нь байсан нь нотлогдоогүй байхад цагдаа нарын үгээр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би хавтас хэргийг устгах зорилгогүйгээр авч гараад найз Билгүүнд өгсөн. Би дотроос нь нэг ч баримт урж, устгаагүй. Би хэргийн материалыг Билгүүнд бүрэн бүтэн өгч байгаа бичлэг байгаа. Бас устгасан гэж байгаа баримтууд нь устгагдаагүй, эх хувиараа байгааг шинжээч тогтоосон тул устгасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

            Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Х.Даваасүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.4 дүгээр зүйлд “Хууль ёсны байх” заасан заалтуудыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцох нь зөвхөн нотлогдсон тохиолдолд хэрэгжих ёстой. Харин нотлогдоогүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга байх зарчим, 1.4 дугаар зүйлд заасан гэм буруугийн зарчим, 1.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.”, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.”, 1.9 дүгээр зүйлд “Хууль буцаан хэрэглэх” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцааж хэрэглэнэ. Үүнтэй холбоотойгоор 2020 оны хуульд гэмт хэргийн тухай хуулийн ойлголт ангилал мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл эс үйддэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ялыг Н.Гэд, Х.Төд зөрчлийн хуульд зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэх, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэснийг зөрчсөн. Н.Гэд хууль бусаар хадгалах гэдэг зүйл ангиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн ял оноосон мөртөө дахин шүүх хурлаар оруулж энэ зүйл ангид нь дахин 1 жилийн хорих ял оноосон. Х.Төд зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан бөгөөд дахин шүүхээр оруулж бүлэглэн хууль бусаар хадгалах гэдэг зүйл ангиар 2 жилийн ял оноож хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хугацаа тоолох тухайн заасан бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.” гэж заасан. Мөн хуульд нотлох баримтын тухай заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.” гэж заасан. Тухайлбал, Билгүүн авсан зүйлээ бүгдийг Доржбатад хүлээлгэн өгсөн. Урж устгасан зүйлгүй базаж мушгисан байдалтай хэвээр нь хүлээлгэж өгсөн. Байлцсан гэрч Нямжигжид Батхишиг, Бат-Эрдэнэ нар фото зургаар бүрэн бүтэн байна гэж хүлээж авсан. Мөн Мөнхжин, Отгонбаатар нарын өгсөн мэдүүлэгт хавтас хэргийн материалыг базаж мушгисан /1хх 210-214, 223-235/ байсан. Мөрдөгч нарын мэдүүлгээс харахад, Х.Т нь хавтас хэргийн материалыг урж устгасан зүйл огт байхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1998 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 10 хэсэг баримтууд “2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоолд 1 хуудас, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 1 хуудас, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас 1 хуудас, Баянгол дүүргийн 21 хороо, Горькийн 17 гудамжны 405 тоот өрөөний орон дээр байсан эд зүйл гэрэл зураг гэсэн гарчигтай нэг хуудас баримт, Зүүн дээд булан, баруун дээд булан хэсгүүд нь дутуу, гарчиг тодорхойгүй хэвлэмэл болон гар бичмэлүүдтэй баримт 1 ширхэг”, мөн шинжилгээнд ирүүлсэн 10 баримтууд нь 5 өөр утга агуулга илэрхийлсэн. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь эх хувь /2хх 39-51/ байна. Үүнээс үзвэл дутсан материал байхгүй. Ингэхээр хавтас хэргээс устгасан зүйл байхгүй болох нь дээрх хүмүүсийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Эрүүгийн хуульд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн заалт огт байхгүй. Гэтэл Т Г хоёрын шээснээс “делта 9 титрагидроканнабинол” илэрсэн гэдэг утгаар худалдаалах зорилгогүйгээр бүлэглэж хадгаласан гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. Мөн X.Төд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод үзлэг хийхэд гарч ирсэн /гарч ирээгүй/ шавар гэх нэршилтэй бодисыг залгиж устгасан гэдэг нь худлаа. Мөн мөрдөн байцаах албаны 4 давхрын 404 тоотоос эрүүгийн 1902008007362 дугаартай хэргийн материалыг урж устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцож ял оноосон нь хууль бус нотолж чадаагүй. Мөн “Toyota Prius” 11 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд өвс гарсан. Энэ өвсийг Т мэдэхгүй, Тийн машин биш. Мөн Төд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод байрлах хэргийн газрын үзлэгээр уг хашаанд 01-58 УНУ улсын дугаартай “Toyota Prius” загварын машинд үзлэг хийсэн, X.Тийн биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд байх бөгөөд эдгээр нь хуулийг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж хууль бус ажиллагаа явуулсан. Эзэмшигч нь байхгүй байхад машины цонхыг хагалах үйлдлийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар хийх үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Нүцгэлж хийх үзлэгийг хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төр, алдар хүнд, хувь хүний нууцыг хамгаалах шаардлага хангасан, бусдаас тусгаарлагдсан орчинд явуулна.” гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нүцгэлж хийх үзлэгийн хувьд ижил хүйстэн албан хаагч эмч сувилагчаас өөр хүн байлцуулахыг хориглосон байна. Гэтэл хууль зөрчиж гэрт нь хадам аав ,ээж, охин эхнэрийн дэргэд нүцгэлж биед нь үзлэг хийсэн энэ нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Эд мөрийн баримт гэх шар хайрцгийг Тийх гэж үзэж байгаа бол түүнээс хурууны хээ аваагүй ба үүгээрээ хадгалсан гэх зүйлчлэлээ нотолж чадаагүй, шар хайрцгийг шүүхийн хэлэлцүүлэгч эд мөрийн баримтаар судалж шинжлээгүй. Шар хайрцаг гэх зүйл яриад байгаа боловч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гаргаж ирээгүй, судалж шинжлээгүй, мөн шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй. Шар савыг шийтгэх тогтоолд “устгана” гэж дурдсан нь хуулийг ноцтой зөрчсөн . Хууль зөрчиж хоёр удаа мэдүүлэг авахдаа зодож хүчирхийлэн хоёр удаа түргэн тусламж дуудсан нь түргэн тусламжийн дуудлагын бүртгэлээс нотлогдоно. Мөн шалгах, оношлох дуран авианд харуулах асуудлыг Шүүх шинжилгээний хүрээлэнд зайлшгүй хийлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үзлэг шинжилгээ явуулах байтал “Мөнгөн гүүр” хувийн эмнэлэг үзүүлж хууль зөрчсөн. Хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй хүний эд хөрөнгөнд халдаж машины цонхыг хагалж, хүний эд хөрөнгийг гэмтээсэн эвдсэн. Шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэс болгодог. Шар сав гэж яриад байгаа боловч хэрэгт эд мөрийн баримтаар авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт судлаагүй учраас шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй. Шүүх прокурор мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх ёстой байтал үнэлж чадаагүй. Харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч нэг өмгөөлөгчтэй байж болохгүй гэсэн заалтыг зөрчиж Н.Гийн өмгөөлөгч нь Х.Тийн мэдүүлэгт суусан төдийгүй мэдүүлэг авсан байцаагч, өмгөөлөгч хоёр ярилцаж байгаад мансууруулах зүйл хэрэглэсэн гэж мэдүүлэг өгүүлсэн нь хуулийг зөрчсөн. Шүүх прокурор мөрдөгч нь мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх үүргийг тайлбарлаж өгөх ёстой байтал тайлбарлаж өгөхгүй шууд мэдүүлэг авсан. Тийн эхнэр Хулан, хадам аав Бадамрагчаа нарт төрөл садангийнхаа хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно гэсэн хуулийг сануулахгүй мэдүүлгээ авч дууссаныхаа дараа гэр бүлийн гишүүд мэдүүлэг өгөхгүй байж болно гэж тайлбарлаж хууль зөрчсөн. Тухайлбал, Х.Тийн эхнэрийг мэдүүлэг авахаар дуудсан үед очиход нь би ирсэн байна гэж хэлэхэд хуралтай байна гэж мэдэгдсэн. Гэтэл үүдний жижүүр камераа хараад хурал хийгээгүй байна гээд дотогш орохыг зөвшөөрч оруулсан. Хаалганы дэргэд очиход хаалга завсартай байсан Х.Тийн нотлох баримт болох зүйлийг хавтас хэргээс зориуд устгах, засварлах тухай ярьж түүнийг хэрэгжүүлж байсан. Компьютерийн өмнө 3-4 хүн байсны нэг нь эмэгтэй хүн байсан. Тухайн үед эхнэр Хуланг хараад цочиж хараад сандарцгааж байсан. Үүнийг шалгуулах шаардлагатай байгаа бөгөөд Х.Т нь хавтас хэрэг устгасан биш харин эдгээр төрийн албан хаагчид өөрсдөө хийчихээд Х.Төд хавтас хэргийг урсан, устгасан зүйл ангийг тулган тасалсан нь буруу юм. Харин дээрх албан хаагчид нь хуурамч нотлох баримтыг өөрсдөө хийсэн гэж үзэх үндэстэй байна. Прокурорын зүгээс хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн прокурорын хяналт тавих ажиллагааг огт хэрэгжүүлээгүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 11 цагт шүүгч алх цохиж тэнсэн харгалзсан. 2019 оны 10 дугаар сарын 4-ний 18 цагийн үед гэмт хэрэгт холбогдсон гэх боловч энэ хэрэгт холбогдоогүй, мөн мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож шийтгэсэн нь буруу юм. Үүнийгээ нотолж чадаагүй. Мөн тэнссэн хугацаа дуусахгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гээд 2 жилийн ял өгсөн нь хууль бус юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тооцно гэснийг зөрчсөн. Билгүүн, Мөнхжин, Отгонбаатар нарын “Базаж, мушгисан хавтас хэргээс нэг ч юм алга болоогүй” гэсэн мэдүүлгээр устгаагүй нь нотлогдоно. Шинжээчийн “ногоон өнгөтэй ургамлаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн дүгнэлт гарсан. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 1855 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ирүүлсэн мөнгөлөг 4 цаас, мөн тусдаа гялгар ууттай 4 цаас зэргээс мансууруулах бодис илрээгүй. Хуулийн 35 дугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нотлох баримтын бүх талаас нь шинжилж судалж үнэлж дүгнээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдоогүй баримтыг устгах тухай дурдсан нь хуулийг ноцтой зөрчсөн, гаргаж боломгүй алдаа юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийг буруу хэрэглэсэн хэргийн бодит байдлыг шалгаж, үнэлж, тогтоож чадаагүй мөрдөн байцаалтын ажиллагаа нь алхам тутамдаа хууль зөрчиж байсныг прокурор нь хянаж шалгаагүй болох нь дээр дурдсан бүхий л хуулийн заалтуудаар нотлогдож байгаа, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай байна. Эцэст дүгнэхэд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ямар ч гомдол мэдээлэл ирээгүй, түүнийг баримтжуулж авсан дугаар номер байхгүй. Энэ нь хавтас хэрэгт авагдаагүй хэрэгт холбогдсон хүнээс тайлбар мэдүүлэг аваагүй, хууль бус ажиллагаа явуулсан. Тухайлбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17-405 тоотод 2020 оны 3 дугаар сарын 20-ны 16 цаг 47 минутад хадам аав болох Базаррагчаагийнд 3 залуу очиж, прокурорын тогтоолгүй гэрт нь нэгжлэг хийж, биед нь нүцгэлж үзлэг хийх, 01-58 УНУ авто машины цонх шилийг хагалж хууль зөрчсөн үйлдэл хийсэн. Хадам аав Базаррагчаагаас авсан мэдүүлгээс нотлогдоно. Нэгжлэг хийх үедээ Х.Төөс шавар залгисан гээд гэрээс нь хуйлсан цаас гээд хайгаад байсан. Тийн хувьд шавар гэх зүйлийг залгиагүй, хуйлсан цаасыг аваагүй. Гэрээс нэгжээд олоогүй мөртлөө хуйлсан цаас байсан гээд шинжээчийн дүгнэлт гаргуулж, хуйлсан цаасанд бодис илэрсэн гэж дүгнэлт гаргуулсан. Мөн мөнгөлөг цаас байсан гэж шинжилгээнд өгсөн гэдэг боловч мөнгөлөг цаас алга, хүүдийнд байсан 4 цааснаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй гэдэг нь 1855 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно. Үүнээс үзэхэд хавтас хэрэгт бэхжүүлж авсан мөнгөлөг цаас болон хуйлсан цааснууд нь мансууруулах бодис хадгалсан гэсэн үйлдлийн нотлохгүй. Мөн ямар ч гомдол мэдээлэлгүй бүртгэлд авагдаагүй хэргийн холбогдогчоос тайлбар мэдүүлэг аваагүй, үзлэг нэгжлэг хийсэн хууль бус үйлдэлдээ прокурорын зүгээс хяналт тавиагүй хойшлуулшгүй тохиолдолд прокуророос зөвшөөрөл аваагүй мөртлөө мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол үйлдсэн нь хууль ноцтой зөрчсөн үйлдэл юм. Үзлэг оношлогоо шинжилгээг шүүхийн шинжилгээний эрх бүхий байгууллагаар хийлгэх ёстой гэтэл хийлгээгүй доорх хуулийн зөрчсөн. Хувийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт Гулинара гэдэг эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан нь хууль бус хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөгч нар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Иймд шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг бүх талаас нь бодитой шинжлэн судалж, Х.Төд оноосон 6 жилийн ялыг үнэн бодитой эсэхийг шүүн тунгааж, тэнссэн 2 жил хууль бусаар хадгалсан 2 жилийн ялыг хүчингүй болгож, нотлох баримтыг авч гарсан нь үнэн гэхдээ санаатайгаар устгах гэж бодоогүй, өмнө нь салсан эхнэр Золзаяа хүүхэдтэй нь уулзуулахгүй байсан учраас хавтас хэрэгт байсан Золзаяагийн гэрийн хаягийг авч үзэж хүүхэдтэйгээ уулзах зорилгоор хавтас хэргийг авсан. Гэхдээ сандраад хувцсандаа нуухдаа базаж мушгисан үйлдэл хийсэн байж болно. Тэрнээс урж устгасан зүйл байхгүй болно. Хүн гэм буруутай үйлдэл хийсэн байж болно гэхдээ гагцхүү нотлох баримтаар нотолсон тохиолдолд яллах үндэслэл болно гэж хуульд заасан. Дээрх гурван зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн өмгөөлөгчийн зүгээс Х.Тийг нарийн шинжилгээ хийлгэж биеийн эрүүл мэнддээ анхаарах талаар хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн тодорхойлолт, мөн “Нью Иорк тайм” сонины нийтлэл буюу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Хар тамхи, мансууруулах бодисын комисс хуралдаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу каннабисын ургамлыг 1961 оны “Мансууруулах эмийн тухай олон улсын конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Энэ нийтлэлийг эх хувь болох англи хэл дээр болон манай орны мансууруулах бодис судлалын эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, процессор, шинжлэх ухааны гавьяат ажилтан орчуулсны хамт гаргаж өгч байна. Өмгөөлөгчийн хувьд Х.Төд холбогдох хэргийг анхнаасаа нотолж чадаагүй байж, алхам тутамдаа хууль зөрчиж ажиллагаа явуулаад 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, хэрэг нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Х.Тийн биеийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны конвенцийн жагсаалтаас каннабис ургамал хасагдсантай холбоотойгоор манай улс ямар шийдвэр гаргаж байгаа талаарх асуудлыг шүүхийн шатанд хийж, нөхөн гүйцэтгэх боломжгүй учир мансууруулах бодистой холбоотойгоор хэргийг буцаан шалгасны дараа шүүгдэгчид ял оногдуулах эсэх асуудал яригдах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Тийг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Н.Гтэй бүлэглэж “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж буруутгадаг. Энэ талаар Г Х.Т нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдааны шатанд тодорхой мэдүүлж ирсэн. Х.Т Н.Гийн гуйлтаар автомашиныг нь жолоодож явсан. Мөн түүний автомашины суудал дээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байсан гэдгийг мэдээгүй гэдгээ хэлсэн бөгөөд Н.Г ч мөн адил Х.Төд хэлээгүй гэдгээ мэдүүлсэн. Түүнчлэн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн хэсэг ажилтнууд Х.Тийг хадам эцгийндээ амарч байхад нь дуудан гаргаж ирээд биед нь үзлэг хийсэн. 3 дугаар хавтас хэргийн 224-225 дахь талд авагдсан хадам аав Рагчаасүрэнгийн мэдүүлэгт том өрөөнд нь оруулж ирээд юм залгичихлаа гээд Х.Тийн хувцсыг тайлж нэг бүрчлэн үзлэг хийсэн гэдэг. Улмаар “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү авч явсныхаа дараа буцаж Хар тамхитай тэмцэх хэлтэст аваачиж үзлэг хийсэн байдаг. Хэргийн газар буюу хадам эцгийнд нь үзлэг хийхэд гэрийнхнээс нь гадна цагдаагийн эмэгтэй ажилтан хүртэл байхад хажууд нь үзлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан хүний биед нүцгэлж үзлэг хийх шаардлагатай тохиолдолд тусгаарлагдсан орчинд ижил хүйсний хүн оролцуулж хийнэ гэж заасныг ноцтой зөрчсөн. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ эзэмшигчийг байлцуулах, байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрч, эсхүл дуу дүрсний бичлэгээр баримтжуулдаг. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х.Тийн эх байхад түүнийг оролцуулаагүй. Эзэмшигчийн оролцуулах талаар ямар нэг оролдлого хийгээгүй. Шууд автомашины жижиг гурвалжин цонхыг хага цохиж онгойлгоод нэг гэрч байлцуулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү хууль зөрчиж хийсэн үйл ажиллагааны үр дүнд Х.Тийн эхийг эзэмшлийн автомашинаас эмэгтэй хүний гоо сайхны хэрэгслийн цүнх, нүүрний тосны сав байсан. Энэ савнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гэж үзээд Х.Тийг мансууруулах бодис хадгалсан гэж үзсэн. Олдсон гэх бодисын хэмжээ нь 0.0149 грамм байсан бөгөөд үүнийг хүндийг хэмжих нэгжид шилжүүлэхэд 0.149 миллиграмм болно. Граммаас 1000 дахин бага, 1 миллиграмм хүрэхгүй хэмжээтэй байхад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Ийм өчүүхэн зүйлийг хүн дараагийн хэрэгцээндээ зориулж хадгалсан гэхэд эргэлзээтэй хэлбэрийн төдий үйлдэл гэж үзэж байна. Мөн нүүрний тосны сав илэрсэн гоо сайхны хэрэгслийн цүнх, автомашин бүгд Х.Тийн эхийнх бөгөөд эдгээр нь Х.Тийнх биш юм. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нүцгэлж биед нь үзлэг хийхдээ “шавар” гэх зүйлийг залгисан гэж үзэж Мөнгөн гүүр эмнэлэг рүү дагуулж яваад рентген зургаар харуулсан. Цагдаагийн албан хаагчид Х.Тийг “шавар” гэх нэршилтэй бодисыг залгисан гэдэг болохоос биш шавар байсан гэдэг нь нотлогдоогүй. Энэ талаар ямар нэг нотлох баримт байхгүй. Х.Т шавар залгисан гэдгийг харсан, хэрэгт энэ талаар мэдүүлдэг гэрч огт байхгүй. Ийм байхад шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хавтас хэргийг авч нуусан, устгасан гэх 3 дахь үйлдэл яригддаг. Үүнтэй холбоотойгоор хэргээс 5 ширхэг нотлох баримтыг авч урж устгасан гэдэг. Гэтэл 5 ширхэг нотлох баримт хэргийн материалд базагдсан, үрчийсэн байдалтай, эх хувиараа байсан. Мөн энэ талаар шинжээчийн дүгнэлт байдаг тул нотлох баримт устгаж, алга болгосон зүйл байхгүй. Харин нотлох баримт нуусан гэх үйлдлийн тухайд хэргийг энгэртэй хийж авч гараад бусдад дамжуулсан. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар маргасан зүйл байхгүй. Авч гарсныг нотлох камерын бичлэг байдаг бөгөөд Х.Т энэ үйлдлээ хүлээн мэдүүлсэн байдаг. Мөн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн лхагва гарагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуралдаан болж хуралдаанд оролцсон олонхын саналаар 1961 оны конвенцийн жагсаалтаас “каннабисын ургамлын ханд” гэдэг зүйлийг хасах шийдвэр гаргасан. Миний хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуралдааны бичлэгийн 2 ширхэг сиди, хурлын тогтоолыг орчуулгын товчоогоор орчуулж гаргаж өгсөн. Эндээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэмэлт шинжилгээтэй холбоотой асуудал үүснэ гэж үзэж байна. Тус зүйл нь нэмэлт шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид юм уу эсхүл өөр шинжээчид даалгаж болохоор заасан тул шүүх нэмэлт шинжилгээ хийлгэхээр даалгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, энэ ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй. Шинжээч нь шүүгдэгч нарын хадгалсан гэх ургамал ямар төрлийн ургамал, уг ургамал Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн жагсаалтад орж байгаа эсэх, хасагдсан эсх асуудлаар шинжилгээ хийж тогтоох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нэг гэмт хэрэгт хэд хэдэн удаа ял шийтгэсэн гэж байна. Н.Гэд хууль бусаар хадгалах гэдэг зүйл ангиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн ял оноосон хэрнээ дахин шүүх хурлаар оруулж энэ зүйл ангид нь дахин нэг жилийн ял оноосон. Х.Төд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан бөгөөд дахин шүүхээр оруулж бүлэглэн хууль бусаар хадгалах гэдэг зүйл ангиар 2 жилийн ял оноосон хуулийг буруу хэрэглэсэн. Энэ гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.Гэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд бүлэглэсэн асуудлыг шалга гэж хэргийг прокурорт буцаасан. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулж Н.Г, Х.Т нар бүлэглэн “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.0149 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул бүлэглэсэн гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хянаж үзээд шүүгдэгч нарын тухайн үйлдэлд ял оногдуулсан. Түүнээс урьдын шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр дахин ял оногдуулсан зүйл байхгүй. Мөн Х.Төд 2 жилийн тэнсэн авсан хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолоор дууссан байхад 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэж 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж байна. Уг шийтгэх тогтоол 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гарсан. Гэтэл шүүгдэгч нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр буюу урьд шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Хэргийг нэмж нэгтгэхээр хугацааг хоногоор тооцож, уг хугацаа нь сүүлийн 24 цагт дуусна гэж заасан. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэн харгалзах хугацаа дуусаагүй байсан. Шийтгэх тогтоолоор согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон байхад зөрчиж үйлдсэн тул хорих ялаар сольж, нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Түүнчлэн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт нуусан, устгасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж байна. Гэтэл Х.Тийн байсан газарт очиж үзлэг хийхэд түүний унтаж байсан гэх орноос хэд хэдэн цаас, уут болон шавар гэх бодис гарч ирсэн. Энэ талаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан Гэрч Хулангийн мэдүүлгээр “Х.Т гэдэс өвдөөд байна гээд орон дээр эвхэрч унаад байсан. Гэтэл удалгүй сая гарч ирсэн зүйлийг залгичихлаа гээд “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү авч явсан” гэдэг. Эмнэлэг дээр очиж ходоодны зураг авахуулахад түүний гэдсэн дотор ямар нэг эд зүйл байсан. Мөрдөгч Энхтөрийн бичсэн илтгэх хуудас, тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогддог. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгч Х.Тийг дуудаж, шинжээчийн дүгнэлт танилцуулсан байдаг. Х.Т уг шинжээчийн дүгнэлттэй танилцаж байх хугацаанд хажууд байсан хэргийг материалыг нуун авч гарч Тэмүүжин гэх хүнд өгсөн байдаг. Улмаар хэргийг материалыг авч явж байх хугацаандаа урж тастан устгасан. Энэ нь камерын бичлэгээр тогтоогддог. Үүнтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлт гаргуулахад 10 тусдаа баримтыг эвлүүлж нэгтгэн 5 өөр төрлийн баримт байсан болохыг тогтоосон. Энэ нь хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тогтоогддог. Х.Тийг тухайн өдөр гэрт нь нүцгэлж үзлэг хийсэн гэх асуудлын тухайд түүнийг шавар гэх нэршилтэй бодисыг залгисан гэдэг үндэслэлээр Мөнгөн гүүр эмнэлэг рүү авч явж ходоодны дуранд харуулсан. Дараа нь цагдаагийн хэлтэст тусгай өрөөнд оруулж биед нь үзлэг хийж, гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлэн хэрэгт хавсаргасан. Өмгөөлөгч хийсвэрлэсэн, таамагласан “тэгсэн байх боломжтой” гэсэн асуудлыг ярьж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон асуудал байхгүй. 01-58 УНУ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Уг автомашинд үзлэг хийхэд тухайн автомашиныг жолоодон явж явсан гэх Х.Тийн талаар цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн дагуу очиход автомашины түлхүүрийг нь гаргаж өгөөгүй. Улмаар Х.Тийг байлцуулан дуу дүрсний бичлэг хийж автомашиныг нээж автомашинд үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад багажаас нь “Nail Polish Remover” гэсэн хаягтай улбар шар өнгийн хуванцар сав олдсон. Улмаар уг савыг шинжээчид өгч шинжлүүлэхэд түүнээс “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нунтаг ургамал мэт зүйл илэрч, уг ургамал нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон. Уг ажиллагаануудыг хийгээд прокурор 24 цагийн дотор хүчин төгөлдөр тооцуулахаар хүргүүлж, хүчинтэйд тооцуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх асуудал байхгүй. Эд мөрийн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлахгүйгээр хурааж тооцсон нь үндэслэлгүй гэж байна. Гэтэл тухайн эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан өвс мэт зүйл болон улбар өнгийн хуванцар савыг Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах хэлтэст хадгалж байгаа. Энэ эд зүйлүүдэд үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тухайн шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтийг шинжлүүлэх зорилгоор хураан авсан. 2 удаа мэдүүлэг авахдаа зодож хүчирхийлсэн гэж байгаа боловч энэ талаар прокурор, холбогдох байгууллагад гомдол, хүсэлт гаргасан зүйл байхгүй. Хэрэв ийм асуудал байсан бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд яагаад гаргаж шийдвэрлүүлээгүй вэ. Мөрдөгч, прокурорыг буруутгаж, тулгасан, хүчирхийлсэн, эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлгүй асуудал ярихаа болих хэрэгтэй. Баримттай байж ийм зүйл ярих ёстой гэж үзэж байна. Мөн гэрч нараас мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй гэж байна. Шүүгдэгчтэй хамтран амьдарч байсан Хулан, түүний төрсөн эцэг, эх нараас Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг бүрэн тайлбарлаж мэдүүлэг авсан. Өмгөөлөгч нар дараа нь эрх, үүрэг тайлбарласан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Дуудлага мэдээллийн талаарх баримт хэрэгт хавсаргаагүй гэж байна. Гэтэл хэрэгт тухайн мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл байгаа. Мэдээллийн дагуу гэмт хэргийг бүртгэж, мөрдөгчийн тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны конвенцоос хассан гэж байгаа боловч 1961 оны конвенц, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй бодис хасагдаагүй. Гэвч 2 конвенц тусдаа бөгөөд 1971 оны конвенц хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис жагсаалтаас хасагдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Н.Г нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 69 дугаартай байрны баруун хойд талаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэсэн гэмт хэрэг,

            Н.Г, Х.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн замд 21-71 УБЦ улсын дугаартай “Toyota Prius 11” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

            Х.Т нь ганцаараа 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-405 тоот хашаанд байрлуулсан 01-58 УНУ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашинд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.0149 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

            2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-405 тоотод хойшлуулшгүй ажиллагаа явуулан нотлон баримт олж бэхжүүлэх явцад хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг залгиж устгасан, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Мөрдөн байцаах албаны төв байрны 404 тоот өрөөнөөс эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэргийн материалаас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгч Р.Мөнхтөрийн бичсэн “Илтгэх хуудас”, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж устгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            яллагдагч Н.Гийн “...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талд нь байрлах орон сууцны хажуугаар явж байгаад гадаа, жижиг хашаатай сааданд мансууруулах төрлийн ургамал өвс ургаж байхыг олж хараад түүж авсан. Түүсэн өвсөө өөрийн 21-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ өөрөө хэрэглэх зорилгоор хадгалсан. ...” /1хх 68-69/,

            яллагдагч Х.Тийн “...Намайг өрөөнд ганцааранг маань үлдээгээд гарсан. Доржбат мөрдөгчийн ширээн дээр миний хэрэг байхаар нь хувцас дотроо хийгээд авч гарсан. ...Гараад Улаанбаатар банкны тийшээ ... очоод найз Билгүүнд хэргийн материалыг өгсөн. Би Билгүүнд “зүгээр үүнийг аваад явчих” гэж хэлсэн. ...Би Билгүүнд хэргийн материалыг Улаанбаатар банкны ертөнцийн зүгээр хойд талын шатны хажууд өгсөн. Тэнд хяналтын камер байсныг анзаараагүй. ...” /2хх 67-68/,

            гэрч Х.Рагчаабазарын "...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд ... гурван залуу гаднаас орж ирээд ... “...бид цагдаа байна. ...” гээд Төрөөг дагуулаад гарсан. Тэгээд хашаанд Төрөөгийн машины хажууд зогсоод юм ярилцаж байгаад эргэж орж ирцгээсэн. Тэд нар жижиг өрөөнөөс юм хайгаад ... байх шиг байсан. Тэгээд ... “танай хүргэн хүү Төрөө чинь хар тамхи хэрэглэсэн байна, танай гэрт хар тамхи байна” гэсэн. Нэг харсан чинь Төрөөг доош нь тонгойлгоод “амнаасаа юмаа гаргаж өг” гээд байсан. ...Тухайн залуучууд “ходоодыг нь эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай” гээд Төрөөг дагуулаад явсан. Дараа нь гадаа байсан ... машины урд жолооч талын жижиг цонхыг хагалж хаалгыг нь онгойлгож, дотор талыг нь бүгдийг үзсэн. ..." /1хх 224-225/,

            гэрч Р.Хулангийн "...2020 оны 3 дугаар сарын 20-ний өдөр ... цагдаагийн алба хаагч нар манай гэрт Тийг хайж ирсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар Тийг авч гараад удалгүй буцаж орж ирээд Тийн машины түлхүүрийг асуугаад орны нимгэн гудсыг холдуулах үед гудасны доор мөнгөлөг цаас, нугалсан цаас, хуйлсан цаас байсан. Тэгээд бусад цагдаа нараа гаднаас дуудаж оруулж ирсэн. Цагдаа нар 15 минутын дараа нугалсан цаас нь алга болчихлоо гээд хайж эхэлсэн. ...Тийг амандаа хийгээд залгисныг мэдээд “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү “ходоодыг нь дурандуулна” гээд дагуулж явсан. ...Т цагдаа нар ороод ирчихсэн байхад гэдэс өвдөөд байна гээд ор руу доошоо тонгойгоод байсан. ...” /1хх 226-227, 239-240/,

            гэрч О.Бат-Эрдэнийн "...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед Хар тамхитай тэмцэх газарт мөрдөгч Х.Батхишигтэй уулзах гэж ирсэн. ...Т ахыг хаяа “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг ерөнхийдөө мэднэ. ...Т ах 01-58 дугаартай цэнхэр өнгийн “Toyota Prius 20” загварын машиныг ээжтэйгээ ээлжилж унадаг. Хамгийн сүүлд би Х.Тийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уг цэнхэр өнгийн “Toyota Prius 20” тээврийн хэрэгслийг унаад явж байхыг нь харсан. ..." /1хх 241/,

            гэрч С.Мөнхжингийн "...2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн орчим Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот өрөөнд орж иртэл мөрдөгч Э.Доржбат “яллагдагч Тийг шинжээчийн дүгнэлт танилцаж байгаад хэргийн материалыг нууцаар аваад гарчихсан байна, цаашаа хүнд дамжуулаад өгсөн юм шиг байна” гэхээр нь камерын бичлэгийг шүүж үзсэн. Камерын бичлэгийг үзэхэд яллагдагч Т нь Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот өрөөнөөс сэжигтэй байдлаар гүйгээд гарч байгаа дүрс бичигдсэн байсан. Ингээд Ттэй хамт ирсэн хүн байгаа эсэхийг олж тогтоохоор камерын бичлэгээс харж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шалгагдаж байсан Бат-Эрдэнэ гэгчээс асууж лавлахад “Билгүүн гэх найз нь байна, түрүүн цагдаа дээр ирээд цагаа бүртгүүлэхдээ хамт явж байхыг нь харсан” гэж хэлсэн тул Билгүүнтэй холбоо барьж байгаа газрыг нь олж тогтоон хэргийн материалын хамт мөрдөгч Э.Доржбатад хүлээлгэн өгч ажилласан. ...Хэргийн материалын эхний хэдэн хуудсыг базаж, хуйлсан байдалтай, үлдсэн баримт бичгүүд хэвийн байсан. Ингээд Билгүүнийг хэргийн материалын хамт ажил дээр авч ирээд мөрдөгч үзлэг хийж, камерын бичлэгээр бэхжүүлж хурааж авсан. ...” /1хх 233/,

            гэрч М.Отгонбаатарын "...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11-12 цагийн үед Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот албан өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Доржбат мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2002001910136 дугаартай хэргийн яллагдагч Х.Т нь хавтас хэргийн материалыг зориуд устгах зорилгоор авч найз Г.Билгүүнд дамжуулан өгч явуулсан байсныг шуурхай эрэн сурвалжилж, Г.Билгүүнийг олж тогтоон хавтас хэргийн материалыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Доржбатад хүлээлгэн өгсөн. Тухайн үед Билгүүн нь хавтас хэргийн материалыг 3, 4 дүгээр хороололд байрлах гэртээ байлгаж байгаад утсаар холбогдож дуудсаны дагуу авчирч хүлээлгэн өгсөн. Хавтас хэргийн материалын эхний хуудас бүхий материалуудыг базаж, мушгисан байдалтай байхад нь мөрдөгч Доржбатад үзлэг хийлгүүлэхээр Билгүүний хамт хүлээлгэн өгсөн. ...Билгүүн хэлэхдээ “Т гарч ирэхдээ энгэртээ бичиг цаас хийсэн гарч ирээд надад өгөөд “чи үүнийг аваад явж бай, би араас чинь очно” гээд ямар учиртай зүйл болох яах гэж байгаа талаар надад огт хэлээгүй, би аваад гэртээ очоод байж байтал цагдаагаас ярьж байна гэхээр нь би уулзаж тэр бичиг баримтуудыг өгсөн, надад базсан чигээр нь өгсөн, би устгаагүй байлгаж байсан” гэж хэлсэн. ..." /1хх 234-235/,

            гэрч Г.Билгүүний "...Тийн хамт цагдаагийн газар ороод, хүлээлгийн зааланд Тийг хүлээгээд сууж байсан. Тэгтэл нэг их удаагүй Т гарч ирээд "гараад ир явъя” гэж дуудахаар нь би Тийн хамт цагдаагийн газраас гараад ертөнцийн зүгээр баруун тийш буюу өндөр шилэн банкны тэнд явж байхад Т энгэрээсээ нэлээн зузаан юм бичсэн материал болон мушгиад базсан цаас гаргаж өгөөд “энийг аваад машинд сууж байгаарай” гэсэн. Өөрөө буцаад цагдаагийн газар орсон. Тухайн үед Тийн надад өгсөн зузаан материалыг нь аваад нэг их юм бодолгүй машинд ороод суусан. Цагдаагийн газар ирээд Тийн өгсөн зүйл түүний хавтас хэрэг байсан гэдгийг мэдсэн. ...Миний хувьд Тийг өгөх үед юу гэдгийг нь ойлгоогүй, харин цагдаагаас холбогдох үед хавтас хэрэг гэдгийг нь мэдсэн. Би нэг ч цаас дутаагаагүй хүлээлгэж өгсөн. Харин Т надад өгөхдөө дутуу өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Т зарим цааснуудыг нь базсан байсан. Т ямар өгсөн би тэр чигээр нь торондоо хийсэн. Би уг хэргийн материалд нэг ч гар хүрээгүй. ..." /1хх 236-237, 238/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6135 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцод багтдаг болно. ...” /1хх 49-50/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6136 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "Х овогтой Т РД: " гэж хаягласан шээс, "Н Г РД: , 2019.10.04 2310" гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцод багтдаг болно. ...” /1хх 55/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1855 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Nail polish Remover" гэсэн бичиглэлтэй, улбар шар өнгийн хуванцар савтай, нунтаг ургамал мэт зүйл, хуйлсан цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаас 4 хэсэг, мөн тусдаа гялгар ууттай мөнгөлөг цаас хэсэг зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,0149 грамм байсан шинжилгээнд 0,009 граммыг зарцуулав. ...” /1хх 241-244/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1854 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Т 2020.03.21" гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна. ...” /1хх 246-248/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/198 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөрүүдээс 1 болон 3 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд ММ000610024019 дугаараар бүртгэгдсэн Хын Тийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. ...” /2хх 2-10/,

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1268 дугаартай “...Н.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэлгүй байна. Н.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Г нь мансууруулах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна. ...” /1хх 58-59/,

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 361 дугаартай “...Х.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэлгүй байна. Х.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Х.Т нь ял эдлэх чадвартай байна. Х.Т нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Х.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна. ...” /2хх 23-24/ гэсэн дүгнэлтүүд,

            тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-20, 169-172/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-23, 27-30, 176-177/, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-26, 31-33/, хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 185-188/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 202-203, 205, 2хх 55/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 210-214/, “Мөнгөн гүүр” эмнэлгийн амбулаторийн зураг бүхий баримт /2хх 27/, “Дамно” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан /2хх 29/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Гийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэсэн, шүүгдэгч Н.Г, Х.Т нарын бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Н.Гийн 2019 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гранд Плаза” худалдааны төвийн урд талд байрлах 69 дугаартай байрны баруун хойд талаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэсэн, мөн шүүгдэгч Н.Гийг Х.Ттэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн салдаг уулзвар дээр 21-71 УБЦ улсын дугаартай “Toyota Prius 11” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх, шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

            Прокурор, шүүхээс шүүгдэгч Х.Тийг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг залгин устгасан гэмт хэрэгт буруутгасан нь ойлгомжгүй байна.

            Учир нь, хэрэгт авагдсан нолтох баримтуудыг шинжлэн судлахад, гэрч Х.Рагчаабазарын “...Нэг харсан чинь Төрөөг доош нь тонгойлгоод “амнаасаа юмаа гаргаж өг” гээд байсан. ...Тухайн залуучууд Төрөөг дагуулаад ходоодыг нь эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай гээд явсан. ...” /1хх 224-225/, гэрч Р.Хулангийн “...Тийг ... “Мөнгөн гүүр" эмнэлэг рүү ходоодыг нь дурандуулна гээд дагуулж явсан. ...Миний хувьд Тийг нугалсан цаасыг залгисныг мэдээгүй. ...” /хх 226-227, 239-240/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1855 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаас 4 хэсэг, мөн тусдаа гялгар ууттай мөнгөлөг цаас хэсэг зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ...” /1хх 241-244/ гэсэн дүгнэлт, “Мөнгөн гүүр” эмнэлгийн амбулаторийн зураг бүхий баримт /2хх 27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 56-57/, илтгэх хуудас /1хх 56/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Т нь хойшлуулашгүй ажиллагааны үеэр нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх явцад хэрэгт ач холбогдолтой байж болохуйц баримтыг залгисан болох нь тогтоогджээ.

            Гэвч шүүгдэгч Х.Тийн залгиж устгасан нотлох баримт нь “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байсан нь эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж чадаагүй байх тул түүнийг “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан бөгөөд нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааны үед илрүүлэн хураан авч байсан эд зүйлийг Х.Т залгиж нотлох баримтыг устгасан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Түүнчлэн, шүүгдэгч Х.Т нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосон албадлагын арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.” гэж, 6 дахь хэсэгт “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.” гэж тус тус заажээ.

            Дээрх хуулийн зохицуулалтаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болохоор байна.

            Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулж, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Х.Тийг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил хорих ялаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Шүүгдэгч Х.Тийг тэнсэж, хянан харгалзсан хугацаа дуусаагүй буюу 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтод нийцнэ.

            Иймд шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан “...Тэнссэн хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хууль бусаар 2 жилийн ял өгсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлжээ.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

            Шүүх шүүгдэгч Х.Төд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон байх бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.

            Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн “...гэрчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Төөс мэдүүлэг авахдаа зодож, эрүүдэн шүүсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г, Х.Т нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн лхагва гарагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуралдаан болж хуралдаанд оролцсон олонхын саналаар 1961 оны конвенцийн жагсаалтаас “каннабисын ургамлын ханд” гэдэг зүйлийг хасах шийдвэр гаргасан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд: Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны 3 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц” нь мансууруулах эмийг анагаах ухаанд хэрэглэх нь өвчинг илааршуулахад зайлшгүй шаардлагатай байгаа, мөн ийм зорилгоор мансууруулах эмийг зохих хэмжээгээр хангахыг хүлээн зөвшөөрч, мансууруулах эмд донтох, хүн төрөлхтөнд нийгэм, эдийн засгийн аюул учруулахаас урьдчилан сэргийлж, мансууруулах эмийг урвуулан хэрэглэхийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахад уялдуулан, мансууруулах эмийг гагцхүү анагаах ухааны болон эрдэм шинжилгээний хэрэглээгээр хязгаарлахад Олон Улсын байнгын хамтын ажиллагаа, хяналт тавихад нийтээр хүлээн зөвшөөрөх хэлцэл байдаг.

            Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц” нь сэтгэцэд нөлөөлөх зарим бодисыг урвуулан хэрэглэх, түүнээс үүсэх хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, уг үйлдэлтэй тэмцэхийн тулд Олон Улсын конвенц шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн хэлцэл байдаг.

            Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтаас каннабисийн агууламжтай эмийг төрлийг хассан нь шүүгдэгч Х.Тийн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй. 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/717 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг залгиж устгасан, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ