Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0633

 

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар

Улаанбаатар хот

  128/ШШ2020/0633

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д-н дүгнэлттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-д холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-н 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0157359 дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бүртгэлийн 03-077/1168 дугаартай материалыг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянав.

            Материалд авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянахад эрх бүхий албан тушаалтан О.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр баталсан Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай 01/96 тоот удирдамжийн дагуу С ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хяналт шалгалтыг хийжээ.

           Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад С ХХК-ийн цэцэрлэгийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж, байгууллагын бүртгэлд бүртгүүлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар холбогдогч С ХХК-ийн цэцэрлэгийн байр нь цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 0157359 дүгээр шийтгэлийн хуудсаар С ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

            С ХХК-ийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэртээ Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу бичсэн, зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохироогүй байна.

Тухайлбал, С ХХК-ийн цэцэрлэгийн байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагааг нь зогсоож, ... хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь С ХХК-ийг цэцэрлэгийн байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй зөрчил үйлдсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон, зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд бичсэн мөн шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт цэцэрлэгийг шалгахад эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй гэж зөрчлийн шинжийг бичсэн атлаа шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсгээр шийтгэл оногдуулахгүйгээр, Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

           Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдэгдсэн зөрчилд шийтгэл оногдуулсан хуулийн хэсэг нь шийтгэлийн төрөл хэмжээнд тохироогүй байна.

           Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн зөрчил нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбоотой хориглох зүйл-ийг зөрчсөн байхыг шаардана.

            Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т Энэ хуулийн зорилго нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, Мөн материалд С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбарууд авагдсан байх ба хуулбар баримтуудаар С ХХК нь интерьер, экстрьер дизайн хийх, архитектур, барилга бүтэц, барилгын зохион байгуулалтын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг боловсролын байгууллага гэдгийг нотолсон баримт материалд авагдаагүй байна.

Холбогдогчоор мэдүүлэг өгсөн Б.Б-н нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд С ХХК хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй хүн мөн эсэх нь тодорхойгүй, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг, мөн шийтгэл оногдуулсан шийдвэртээ торгох шийтгэлийн хэмжээг бичээгүй, шийтгэл оногдуулсан хуулийн заалтыг товчилж буруу бичсэн зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд С-ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчилд холбогдох баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулж, үйлдэгдсэн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, зөрчилд оногдуулах шийтгэлийг зөв тодорхойлж, холбогдогчийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр нь шийтгэл оногдуулах шаардлагатай байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын улсын ахлах байцаагч О.А-н 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэл оногдуулсан 0157359 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Ерөнхий боловсролын сургуулийн сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01-96 тоот удирдамжийн дагуу С- ХХК - ний цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шалгаад цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй зөрчлийг шалгаж тогтоосон. Илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 6.17,9 дүгээр заалт буюу Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэн уг компанийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Учир нь Дэлхий дахинд коронавируст халдвар буюу Коwid 19 халдвар гарсантай холбогдуулан гаргасан Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний 32 дугаар тогтоол, Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх тухай зарим арга хэмжээний тухай Улсын онцгой комиссын 2020 оны 8 дугаар 07-ны өдрийн 02 тоот албан даалгавар, цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А /17 дугаар тушаал, хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиглэл өгөх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ны 01/2215 дугаар албан бичигт хичээл сургууль эхлэхээс өмнө цэвэрлэгээ хийж, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр заавал халдваргүйтгэл хийлгэх тухай заалтууд байгаа, энэ зөрчил нь эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.1 буюу Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх гэсэн заалтад оруулж үзсэн, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгээгүй халдварт өвчин ялангуяа Коронавируст халдвар тархах нэг нөхцөл бүрдэж байгаа билээ. Энэ нөхцөл бүрдсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн гэжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-л 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирүүсэн тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-л миний бие Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д-н гаргасан 24 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д-н гаргасан дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, мөн хуулийн 112 дугаар зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, 6.15, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулснаар шүүх хүлээн авч, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, Ерөнхий боловсролын сургуулийн сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01-96 дугаар удирдамжийн дагуу С ХХК-ийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шалгаад цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй зөрчлийг шалгаж тогтоон  дүгээр шийтгэлийн хуудсаар С ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дүгнэлт гаргагчийн зүгээс О.А-н 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэл оногдуулсан  дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, холбогдогч С ХХК-ийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-л Прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх үзэхдээ, зөрчлийн хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зөрчил үйлдэгч болон өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байна, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д-с гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-н  дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, холбогдогч С ХХК-ийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах тухай Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.А-л бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН