| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/06147/И |
| Дугаар | 183/ШШ2024/03350 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/03350
2024 оны 08 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/03350 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК ,
Хариуцагч: С.М нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23 435 254 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээний дагуу ЗГ/****** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х*******, Ж.Э*******,
Хариуцагч А******* ******* ХХК-ийн төлөөлөгч С.М,
Хариуцагч С.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******,
Хариуцагч нарын өмгөөлөгч О.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А******* ******* ХХК, С.М******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 435 254 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээний дагуу ЗГ/ тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.С овогтой М******* РД:ЕЭ81102364 нь ******* банктай 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ550160******2170 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар А******* ******* ХХК-тай батлан даалтын БДГ/ тоот гэрээ байгуулсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 390 хоногоор хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 10 387 177 төгрөг, зээлийн хүүний төлбөр 10 831 814 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 6 581 306 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 250 513 төгрөг, шимтгэл 49 900 төгрөг, нийт 30 100 710 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүнээс 6 665 456 төгрөгийг хөнгөлж байна. Иймд үлдэгдэл төлбөр болох нийт 23 435 254 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бэлэн гүйлгээний хүү нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2 000 000 төгрөгийн төлөлтөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ашигласан бэлэн хэрэглээний 3 755 000 төгрөгт сарын 3.5 хувиар тооцож 4 731 300 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хэрэглэсэн бэлэн бус хэрэглээний үлдэгдэл 26 742 520 төгрөгт сарын 2.0 хувиар тооцож 6 100 514 төгрөг, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.6-д заасан сар бүрийн 15-ны өдрийн дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс 1 хувиар хугацаа хэтрүүлсэний хүү тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн бодогдон 6 581 306 төгрөг хуримтлагдсан. Зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү нь 3.5-д заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн нөхцлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны хүртэл бодогдон нийт 2 250 513 төгрөгийг тус тус хуримтлагдсан. Зээлдэгч С овогтой М*******аас ******* банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 23 435 254 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай активын хэлтсийн захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: С.М******* нь ******* банктай 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг бэлэн мөнгө авсан. Гэрээ байгуулсан хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар А******* ******* ХХК-тай батлан даалтын БДГ/ тоот гэрээ байгуулсан. Зээлдэгч авсан зээлээ эгүүлэн төлөлгүй 390 хоногоор хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа тул зээлийн үндсэн төлбөр 10 387 177 төгрөг, зээлийн хүүний төлбөр 10 831 814 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 6 581 306 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр 2 250 513 төгрөг, шимтгэл 49 900 төгрөг, нийт 30 100 710 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүний 6 665 456 төгрөгийг хөнгөлж байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 23 435 254 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. ******* банктай байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 23 435 254 төгрөгийг хариуцагч С.М*******аас гаргуулах, хариуцагч А******* ******* ХХК-иас Батлан даалтын гэрээний дагуу кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулж өгнө үү гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******, Ч.Х******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч С.М******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, ашигласан зээлээ хугацаанд нь буцаан төлөөгүй. Бид зээлээ төлөх талаар мэдэгдсэн, картаа өөр хүнд ашиглуулсан эсэх нь банкинд хамаарахгүй бөгөөд гэрээг хариуцагч нь өөрөө байгуулсан тул үүргээ биелүүлэх үүрэгтэй. Мөн манай банкны ажилтанд мөнгө өгсөн гэж байгаа бол энэ талаараа шалгуулсан гомдол гаргасан зүйл огт байхгүй байгаа. Иймд хариуцагч С.М*******аас зээлийн үлдэгдэл 10 387 177 төгрөг, ашигласан хугацааны хүү 10 831 814 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 2 166 362 төгрөг, шимтгэл 49 900 төгрөг, нийт 23 4358 254 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Харин ч бид хугацаа хэтрүүлсэн төлбөр 6 581 306 төгрөгнөөс 4 414 948 төгрөгийг болон эрх хэтрүүлсэн төлбөр 2 250 513 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцсон. Хариуцагч А******* ******* ХХК-ийн батлан даалтын гэрээний дагуу батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэх хангуулж өгнө үү гэж байгаа, хариуцагч компанид гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэхээр хаягаар нь хүргүүлж байсан боловч хаягтаа байдаггүй байсан гэв.
2.Хариуцагч С.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сая нэхэмжлэгч нь шаардлагаа задлаад хэлчих шиг боллоо. Эрх хэтрүүлсэн хүү гэдэг хуульд заагаагүй, Монгол банкны гаргасан тушаал, журмын дагуу тусгай субъекттэй, тусгай субъект, эрх зүй зохицуулалттай. Монгол банкны гаргасан тушаал, журам, шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүүг ямар тохиолдолд авах вэ, нэмэгдүүлсэн хүү гэж ямар байдаг вэ, энэ талаар тодорхой заагаад өгчихсөн байдаг. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 13-ны 203 тоот тушаалаар банкны хүүг олгох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийг ил тод байдлын дотоод журмын энгийн 3 дугаар нөхцөл дээр үндсэн төлбөрөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд зөвхөн нэмэгдүүлсэн хүү гэж тооцно гэсэн байна. Тэгэхээр эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж угаасаа хуульд заагаагүй ийм байх боломжгүй байгаа. Тэгэхээр энэ нь хууль бус шаардсанаа хасаад хөнгөлөлт үзүүлж байна. С.М******* нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр кредит картын гэрээ байгуулсан байна. Үүнтэй зэрэгцээд 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн БДГ/ тоот гэрээ А******* ******* ХХК-ийн батлан даалтын гэрээ байгуулсан. Энэ батлан даалтын гэрээнд юу гэж заасан байдаг вэ гэхлээр хэрвээ С.М******* нь гэрээний үүргээ зөрчих буюу одоо тухайн кредит картын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар сар болгоны 20-ны өдөр хэрэглэсэн мөнгөө буцаан төлөхөөр заасан. Гэтэл хариуцагч С.М******* 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй. Тэгэхээр 3 дугаар сарын 20-нд нэг буцаан төлөх гэрээгээр хүлээсэн үүрэг дуусаж байгаа юм. Тэгээд үүнээс хойш гэрээний үүрэг зөрчигдөж эхэлчихсэн. Тухайн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд батлан даалтын гэрээ нь тухайн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй батлан даагч буюу А******* ******* ХХК-ийн 1745101949 тоот данснаас шууд мөнгийг татах эрхтэй. Энэ гэрээнд тусгачихсан байгаа. Батлан даалтын гэрээ болон зээлийн гэрээ, кредит картын гэрээнд дансыг нь бүгдийг нь заасан. Гэтэл ******* банк ХК нь өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй, мэдэгдээгүй өнөөдрийг хүртэлх хүүг явуулсан ийм зүйл харагдаад байна. Тэгэхээр манайх үндсэн зээлийн төлбөрийг бол төлөх нь зүйтэй. Харин хүүг өнөөдрийг хүртэл хуримтлуулж явуулсан нь ******* банк ХК-ийн буруу гэж үзэж байгаа. Тэгээд сая шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дансны хуулганаас харахад ч гэсэн дансыг битүүмжлээд шууд үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой байхад үүргээ биелүүлээгүй байна. Тэгэхээр манайх үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж үзэж байгаа. Мөн нэмэгдүүлсэн хүү дээр тухайн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөр байгуулагдсан кредит картын гэрээ байгуулагдах үеэр 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны зээлийн үйл ажиллагааны тухай хуульд үйлчилж байсан тухайн хууль дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр 24 дүгээр зүйлийн 24.3-д 20 хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү, 25 дугаар зүйлийн 25.2-т гэрээнд үүнийг заавал тусгаж өгнө, 20 хувиас хэтрүүлэхгүй байна гээд заагаад өгчихсөн байгаа. Мөн Монгол банкны журмын 1 дүгээр зүйлийн 1.3.9-т Иргэний хуулийг барина гэж заасан байдаг бөгөөд Иргэний хуулийн 452.2 дугаар зүйлийн 452.2-т нэмэгдүүлсэн хүүг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар гэрээнд тусгаж болно гээд заачихсан байгаа. Тэгэхээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн үнийн үндсэн төлбөрийн 20 хувиас хэтрүүлэхгүй гэдэг шаардлагад нийцэх ёстой. Манайхаас үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл үүсэхгүй гэж үзэж байна. Харин зээлийн үлдэгдэл болох 10 387 177 төгрөгийг бол төлж болно. Гэхдээ кредит картыг бол хариуцагч нь өөрөө ашиглаагүй гэдэг гэв.
2.1.Хариуцагч А******* ******* ХХК-ийн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс ******* банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр би өнөөдрийг хүртэл Монгол Улсаас гараагүй Монголдоо л амьдарч байгаа. Яагаад заавал өнөөдрийг хүртэл ингэж хүүг нь явуулах зорилготой байсан юм бэ, яагаад гэхээр манайх гэрчилгээнд байгаа хаягтаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сая манай өмгөөлөгч хэлсэн тухайн үед нь гэрээ байгуулаад батлан даана гэсэн байсаар байтал данснаас мөнгөө авахгүй, ерөөсөө л хүүгээ бодох зорилготой байсан гэдэг нь харагдаж байна. Мөн ******* банк ХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагааг яагаад бид хариуцах ёстой вэ, ******* банк ХК өөрөө хариуцах ёстой. Энэ зээл яагаад төлөгдөөгүйг би лавлаж асуухад ******* банк ХК-ийн ажилтан төлбөрийг чинь би хийчихье гэж мөнгийг нь аваад дутуу мөнгийг нь хийгээд зөрүүг нь төлөөгүй сунжирсан байдал үүссэн юм билээ. Ерөөсөө энэд ******* банк ХК-ийн буруутай үйл ажиллагаа байна л гэж харж байна. Бид нарыг одоо байсаар байтал шүүхэд өгөх арга хэмжээгээ аваад шийдвэрлүүлчихсэн бол ийм аймаар өндөр хүү, төлбөр гарахгүй байх байсан. С.М******* өөрөө ******* банк ХК-д та нар шүүхэд өг дөө, танай ажилтан чинь мөнгө авчихсан учраас одоо энэ хүү чинь ингэж нэмэгдээд яваад байна гээд ******* банк ХК-д хүсэлт гаргасан байдаг. Тэгэхээр хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна, батлан даалтын гэрээний үүргийг хангуулах гэдгийг зөвшөөрөхгүй, манай компанид зээл төлөх талаар, С.М*******ыг зээлээ төлөхгүй гээд байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй гэв.
2.2.Хариуцагч нарын өмгөөлөгч О.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байгаа. Гэрээг талууд харилцан тохиролцож хийдэг. Нэг талдаа зээлдэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхүүдийг тодорхойлчихсон байгаа. Яагаад бид нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр банк үүргээ хэрэгжүүлээгүй, өөрсөд нь эрхийг маш сайн зохицуулж өгөх ёстой байсан. Банкинд бүрэн эрх өгчихсөн. Эрх бүхий этгээдээр дансыг нь хаалгаж байж тухайн хүнээс мөнгөө авна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Батлан даагчийн данснаас нь зээлээ авах боломжтой байсан. Гэтэл ******* банк ажлаа хийгээгүйгээс болоод зээлдэгчид эрсдэл учирсан. Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т тодорхой заасан байгаа учраас хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэггүй гэж үзэж байна. ******* банк нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлийг гаргуулах эрх байна. хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх эрх байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01522 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/06473 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/00254 дүгээр шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2021/08324 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Кредит картын гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Батлан даалтын гэрээ, тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, итгэмжлэл /хэргийн 2-23, 49-50, 58-59-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч А******* ******* ХХК-иас хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 29-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч С.М*******аас эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, дансны хуулга /хэргийн 41, 66-90-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн хариуцагч С.М*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 21 218 991 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2 216 263 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч А******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.М*******ыг кредит картын гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 10 387 177 төгрөг, ашигласан хугацааны хүү 10 831 814 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 2 166 362 төгрөг, шимтгэл 49 900 төгрөг, нийт 23 435 254 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч С.М******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-тай 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын гэрээ байгуулсан боловч картыг өөрөө ашиглаагүй найзаа өгчихсөн байсан, нэхэмжлэгч нь зээлээ төлөөгүй зөрчил үүссэн байхад төлөх талаар мэдэгдээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн тул үндсэн зээлийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэггүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч А******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, кредит картын зээлийн гэрээний зөрчил үүссэн, зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа талаар мэдэгдэж байгаагүй, батлан даалтын гэрээнд дансны мэдээлэл тусгагдсан, дансанд мөнгө байсан боловч зээлийн үүрэгт татан аваагүй, гэрээний үүргийг төлөх талаар мэдэгдэж байгаагүй банкны буруутай үйлдэл байгаа гэж маргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч С.М*******тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/ тоот Кредит картын гэрээгээр 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгийн сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь, 2 жилийн хугацаатай ашиглах нөхцөлтэй байгуулжээ.
5.2.Мөн нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А******* ******* ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №БДГ/ дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, ******* банк ХК, С.М******* нарын хооронд байгуулагдсан ЗГ/6213509 тоот зээлийн гэрээний дагуу нийт 10 000 000 төгрөгийн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг ******* банк ХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, аливаа дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна.
6.Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх эсэх, батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэх талаар байна, кредит картын гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулсан талаар маргаагүй байна.
7.Зохигч талууд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/ тоот кредит карт эзэмших гэрээ, №БДГ/651309 тоот батлан даалтын гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ, 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
7.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагч С.М*******д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.
7.2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.М*******ыг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Кредит картын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 10 387 177 төгрөг, ашигласан хугацааны хүү 10 831 814 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 2 166 362 төгрөг, шимтгэл 49 900 төгрөг, нийт 23 435 254 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.
7.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн картын тооцооллын талаар маргаагүй боловч зээлийг гэрээний зөрчил үүссэн байхад гэрээг цуцлах, зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, картыг өөрөө ашиглаагүй учраас зээлийн зөрчил үүссэн талаар мэдэх боломжгүй байсан, мөн зээлийг төлөхөөр ******* банк ХК-ийн ажилтанд мөнгө шилжүүлсэн тул үндсэн зээлийг л төлөх боломжтой гэж маргасан.
7.4.Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө ашиглаагүй, кредит картыг найздаа ашиглуулсан гэсэн боловч нэхэмжлэгчтэй кредит картын гэрээг байгуулж, үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлийн нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх тул гэрээний 6.2.4-д заасан карт эзэмшигч өөрийн картын үлдэгдэл, хуулгыг интернэт банкны үйлчилгээ ашиглан тогтмол шалгаж, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөн ******* банкны ажилтанд мөнгө шилжүүлсэн байхад зээл хаагаагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчид гомдол, санал гаргаж байсан талаарх баримтгүй байна.
7.5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн кредит картын гэрээний хугацаа нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 3.9-д “кредит картын зээлийн зарцуулалтаа бүрэн төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү нь тэдгээрийн төлбөрийг бүрэн төлөх өдөр хүртэл хугацаанд бодогдоно” гэж харилцан тохиролцжээ.
7.6.Мөн хариуцагч нар нь 2020 оны 3 дугаар сарын 20-ноос хойш төлөлт хийгдээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байхад батлан даалтын гэрээний дагуу данснаас суутгаагүй, хүү нэмэгдүүлээд байсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж мэтгэлцсэн.
7.7.Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан кредит картын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй байсан гэж тайлбарлаад хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2021/08324 дүгээр “Хэргийг хэрэгсахгүй болгох тухай” захирамж, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2022/06473 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01522 дугаар шийдвэрийг шүүхэд ирүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 6.2.2-д “энэхүү гэрээний 6.1.6.д заасны дагуу карт эзэмшигчтэй банк яаралтай холбогдох шаардлага гардаг тул карт эзэмшигч утасны дугаар, и-мэйл хаяг өөрчлөгдөх, өөр ажилд шилжих тухай бүр энэ талаар банканд мэдээлэл үүрэгтэй” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
7.8.Иймд нэхэмжлэгчийн хариуцагч С.М*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 10 387 177 төгрөг, түүнийг ашигласан хугацааны хүүнд 10 831 814 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, харин талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 6.1.13-д “хэрэв карт эзэмшигч батлан даалтаар кредит карт нээлгэж байгаа тохиолдолд 1745101949 тоот хадгаламж, харилцах дансыг зээл бүрэн төлөгдөж, гэрээг дуусгавар болох хүртэл банк барьцаалах ба зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд уг данснаас суутгаж, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй” байхад эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэмэгдүүлсэн хүү гэж шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
7.9.Мөн нэхэмжлэгч нь шимтгэл 49 900 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч кредит картын тооцоолын хүснэгтээр жилийн хураамжид 49 900 төгрөгийг шилжүүлсэн, шимтгэл гэж 49 900 төгрөгийг гаргуулахаар шаардаад байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
8.Иймд хариуцагч С.М*******аас зээлийн үлдэгдэл 10 387 177 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 10 831 814 төгрөг, нийт 21 218 991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгож, хугацаа хэтрүүлсэний төлбөр, шимтгэл нийт 2 216 263 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ******* ХХК-ийг батлан даалтын гэрээний дагуу хариуцагч С.М******* нь кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
9.1.Хариуцагч А******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээнд хариуцагч С.М******* нь үүргээ гүйцэтгээгүй бол батлан даагчийн данснаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан боловч энэ үүргээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй, мөн хариуцагч С.М*******ыг үүргээ гүйцэтгэхгүй, гүйцэтгээгүй байгаа талаар мэдэгдээгүй гэж маргасан.
9.2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А******* ******* ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Батлан даалтын гэрээг байгуулж, С.М******* болон ******* банк ХК нарын хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даах буюу үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагчид давхар хариуцах үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцжээ.
9.3.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд батлан даалтын гэрээний 2.2-д “үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардаж болно” гэж харилцан тохиролцжээ.
9.4.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд 460.2-д “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасан.
9.5.Гэвч талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 2.2-д зааснаар хариуцагч С.М*******ыг кредит картын гэрээний үүргээ гүйцэтгээгүй талаар батлан даагч А******* ******* ХХК-нд мэдэгдэж байсан эсэх талаарх баримтгүй, мөн хариуцагч С.М*******ыг үүргээ биелүүлж чадахгүй гэсэн байдал илт тодорхой байна гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч А******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 127 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М*******аас 264 045 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М*******аас зээлийн гэрээний үүрэгт 21 218 991 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 216 263 төгрөг болон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А******* ******* ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 127 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М*******аас 264 045 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН