| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/05917/И |
| Дугаар | 102/ШШ2024/04357 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/04357
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/04357 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дугаар хороо Сүхбаатарын талбай-* Сэнтрал тауэр оффис* тоотод байрлах *
Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо *дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж * байр * тоотод оршин суух, *
314,103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * нь хариуцагч * холбогдуулан 314,103 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 10,074 төгрөг төлснийг дурдаж, 50 хувь болох 5,037 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан *-д олгуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА