Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0550

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би Р.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Р.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дугаар зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа харилцан тохиролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа дуусгавар болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1, 68.4-д заасныг тус тус баримтлан талуудын эвлэрлийг баталж, Р.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ   Н.ДАМДИНСҮРЭН