Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/04359

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/04359

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дугаар хороо* дүгээр хороолол * гудамж * тоотод оршин суух,*

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо Барилгачдын * тоотод оршин суух, *

3,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч* нь нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийн шаардлага 2,480,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 380,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 75,430 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 27,315 төгрөг, *ээс 27,315 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА