| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/01830/И |
| Дугаар | 102/ШШ2024/04291 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/04291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, тоотод байршилтай М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо тоотод оршин суух М овогтой С Ц /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 64,344,311.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч С.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,344,311.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 С.Ц нь 2019 оны 07 сарын 04-ний өдөр ЗЦЗ/19/07/04/01 тоот Зээлийн гэрээ байгуулан 30 сарын хугацаатайгаар 18000000.00 төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй зээлсэн байдаг. Гэрээний дагуу манай М ББСБ ХХК-ийн данснаас Ц-гийн Хаан банкан дахь *тоот дансанд 18000000.00 төгрөг шилжүүлсэн байдаг. №ЦЗ/20/10/09/01 тоот Зээлийн гэрээ байгуулан 40'000'000 төгрөгийг сарын 1%-ийн хүүтэй зээлсэн байдаг. Гэрээний дагуу 2020 оны 10 сарын 09-ний өдөр манай М ББСБ ХХК-ийн 5058069946 тоот данснаас Ц-гийн Хаан банкан дахь *тоот дансанд 40000000 төгрөг шилжүүлсэн байдаг.
Гэвч С. Ц нь №ЦЗ/19/07/04/01 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн эргэн төлөлтийн хугацаа 1146 хоног хэтэрсэн боловч зээлийн төлөлтөө хийхгүй, холбогдохгүй боломжгүй нөхцөл байдалтай байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,577,806.11 төгрөг, хуримтлагдсан хүү 3,417,108.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 498330 төгрөг, нийт 6'493244.5 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтөө хийхийг удаа дараа шаардахад ямар ч арга хэмжээ аваагүй, холбогдох боломжгүй болсон тул Гэрээний 2-р зүйлийн 2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-т заасныг үндэслэн зээлдэгч С.Цгаас 6493244.59 төгрөгийг нэхэмжилж байна.
Түүнчлэн, №ЦЗ/20/10/09/01 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн эргэн төлөлтийн графикт заасан хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй, холбогдох боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 400000000.00 төгрөг, хуримтлагдсан хүү 14813255.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3'132496.74 , нийт 57945,751 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтөө хийхийг удаа дараа шаардахад ямар ч арга хэмжээ аваагүй, холбогдох боломжгүй болсон тул С.Цгаас 57851066.88 төгрөгийг нэхэмжилнэ.
Иймд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ ноцтой зөрчиж байгаа тул дээрх 2 Зээлийн гэрээ-ний хувьд нийт 64344311.47 төгрөгийг С.Цгаас гаргуулан М ББСБ ХХК-д олгож өгнө үү. гэжээ.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: Манай зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодох явцад ODOO ЕRР программ хөгжүүлэлтийн алдаа гарсан тул үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин бодож график гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 5,390,518.02 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 69734829.49 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. гэжээ.
1.3 Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно.
2. Хариуцагч С.Ц шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, 2019.7.04-ний өдрийн Зээлийн гэрээ, 2020.10.09-ний өдрийн Зээлийн гэрээ, С.Цгийн өргөдөл, Хаан банк ХК-ийн дансны хуулга, Голомт банк ХК-ийн дансны хуулга, Төрийн банк ХК-ийн дансны хуулга, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээлийн тооцоолол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төрийн банк ХК-аас хариуцагчийн дансны хуулга зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч зээлийн гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ ноцтой зөрчиж байгаа тул зээлийн гэрээнүүдийн үүрэгт 64344311.47 төгрөгийг С.Цгаас шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 5,390,518.02 төгрөгөөс татгалзаж байна. гэжээ.
3. Хариуцагч С.Цд шүүх 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч С.Цтай №ЦЗ/19/07/04/01 тоот зээлийн гэрээ байгуулж, түүнд 18,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдүүлэх, мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №ЦЗ/20/10/09/01 тоот зээлийн гэрээг байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч С.Ц зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээн харилцан тохиролцсон байна. /хх6-10/
4.2 Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 18,000,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч С.Цд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, үүргээ бүрэн биелүүлжээ. /хх-18/
4.3 Түүнчлэн нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны 3,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч С.Ц зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн байна. /хх12-15, 73/
5. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэх, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан тул зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №ЦЗ/19/07/04/01 тоот зээлийн гэрээний үүргээс хариуцагч С.Ц үндсэн зээлээс 13,506,173.08 төгрөг, зээлийн хүүд 10,050,566.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,007,931 төгрөг, нийт 25,269,927,84 төгрөгийг төлсөн байх боловч 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийн гэрээний заасан үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.
7. Хариуцагч С.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч М ББСБ ХХК-д хандаж, ...2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 18,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй авсан, эдгээр зээлийн төлөлтийг 2023 оны 1 дүгээр сараас эхлэн сард 1,000,000 төгрөгийн төлөлт хийх боломжтой.... гэсэн хүсэлт гаргасан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-11/
8. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. тус тус зааснаар үндсэн зээл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй боловч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №ЦЗ/19/07/04/01 тоот зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч С.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахгүй болсон нь нэгэнт тодорхой болсон, эвлэрүүлэн зуучлагчид очоогүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн үр дагаврыг зээлдэгчид нэмж үүрүүлэх нь шударга бус үр дагавар үүсгэхээс гадна зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэнд буруутай гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,493,826.92 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй ба хариуцагч нь үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1,364,880 /5,170 хоногийн хүү * 264 хоног=1,364,880/ төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх38-39/
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 272,976 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
9. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЦЗ/20/10/09/01 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагчид 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны 3,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан ба энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т хүүг тооцохдоо зээлийг ашигласан хуанлийн хоногоор тооцно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэснийг зөрчөөгүй байна. /хх12, 13, 14, 15, 73/
Хариуцагч С.Ц нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 840,986.34 төгрөг төлснийг нэхэмжлэгч М ББСБ ХХК үндсэн хүүгээс 840,986.34 төгрөгийг хасч тооцсон байх ба 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийн гэрээний заасан үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.
Нэхэмжлэгчээс 2024.03.06-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолж, үндсэн зээл 39,999,999.96 төгрөг, хуримтлагдсан хүү 14,826,410.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,965,282.19 төгрөг нийт 57,791,693.09 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д ...авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байх тул хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЦЗ/20/10/09/01 тоот зээлийн гэрээний үүрэгт 57,791,693.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх40-42/
10. Түүнчлэн, хариуцагч С.Ц нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд шүүх талуудын мэтгэлцэх зарчим, тэгш байдлыг хангах үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хариуцагчийг төлөөлөх боломжгүй болсон талаар хүсэлт ирүүлсэн байх ба шүүх хариуцагчид удаа дараа шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Ц нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно.
11. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Цд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 5,390,518.02 төгрөгөөс татгалзсан тул татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
12. Иймд хариуцагч С.Цгаас 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №ЦЗ/19/07/04/01 тоот зээлийн гэрээний үүрэгт 6,131,682.92 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЦЗ/20/10/09/01 тоот зээлийн гэрээний үүрэгт 57,791,693.09 төгрөг нийт 63,923,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 420,935.47 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 477,566.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Цгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,923,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, үлдэх 420,935.47 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч С.Цд холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 5,390,518.02 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 477,566.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ