Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2016/00929/и |
Дугаар | 001/ХТ2016/00929 |
Огноо | 2016-09-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2016/00929
О.Баттөрийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/02208 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 998 дугаар магадлалтай,
О.Баттөрийн нэхэмжлэлтэй,
“Жаргал кашмер” ХХК, “Нэшнл кашмер силк” ХХК-иудад холбогдох
Гэрээний үүрэгт 37.221.215 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч “Жаргал кашмер” ХХК-ийн гэрээний үүрэгт илүү төлсөн 14.497.820 төгрөг гаргуулах тухай, хариуцагч “Нэшнл кашмер силк” ХХК-ийн үндэслэлгүйгээр шилжүүлж авсан 16.144.640 төгрөгийг буцаан гаргуулах тухай тус тус сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, Б.Бат-Энх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн гаргасан тайлбарт: “Нэхэмжлэгч О.Баттөр нь 2012 оноос 2013 онд “Жаргал кашмер” ХХК-тай хамтран ажиллах болсон. Ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны 07 дугаар сараас 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 12 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлт хийгдсэн ба “Жаргал кашмер” ХХК-д шууд 10 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээр 170 435 215 төгрөгийн нийлүүлэлтийг хийж, ингэхдээ байнгын хамтын ажиллагааны дагуу нийлүүлэлтийг хийхдээ тухайн компанийн падан дээр 2 хувь бичилт хийж, гарын үсгээр баталгаажуулан тал тус бүрт хадгалж ирсэн. Харин нийт нийлүүлэлтээс 2 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг түүний холбоотой компани болох “Нэшнл кашмер” ХХК-иар нийлүүлснийг хүлээн авсан байдаг. Эдгээр 2 компанийн захирал нар нь эгч, дүүс бөгөөд “Нэшнл камшер” ХХК-иар хүлээн авсан 2 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээс 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн нийлүүлэлт, түүнд хамаарах төлбөр нь бүрэн төлөгдөж тооцоо хийгдсэн тул энэхүү нэхэмжлэлийн тооцоололд хамаарахгүй ба харин 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нийлүүлсэн 5 286 000 төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүний төлбөр хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарах болно. Иймээс “Жаргал кашмер” ХХК нь 170 435 215 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээн авч үүний хариу төлбөрт хэсэгчилсэн төлөлт хийгдсээр 138 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 31 935 215 төгрөг, “Нэшнл кашмер” ХХК-иас 5 286 000 төгрөг, нийт 37 221 215 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус компаниас 2012 оны 09 дүгээр сарын 12-ноос 2014 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нийт 13 удаа хариу төлбөрт нийт 123 500 000 төгрөгийг хүлээлцсэн. Дээрхи баримтуудаас 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн баримтаар компани 15 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцон “бэлэн мөнгөний зарлагын баримт” бичиж, 2 тал гарын үсгээ зурсан боловч бэлэн мөнгө байхгүй учир дансанд хийсэн байдаг. Харин баримт үйлдэгдээгүй төлөгдсөн төлбөрийг нэг удаа нийлүүлэгч утсаар ярьж, О.Батсүлдийг явуулан, 10 000 000 төгрөгийг авсан. Мөн нэг удаа ярьсны дагуу 2015 оны 02 хуулбар хувь 2016-08-29 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 3/15 дугаар сарын 18-ны өдөр компани 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь дансанд орсон байгаа. Иймд “Жаргал кашмер” ХХК-иас 138 500 000 төгрөгийг хүлээн авсан, одоо 31 935 215 төгрөгийг нэхэмжлэгч О.Баттөрд олгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч “Жаргал камшер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанхуягийн гаргасан хариу тайлбарт: “Манай компани нь О.Баттөртэй “Жаргал кашмер” ХХК-ийн хувьд биш Ц.Лхагважаргалын үүднээс харилцаж байсан. Иймд тухайн үеийн төлбөр тооцоонд манай компани ямар ч хамааралгүй болно. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Жаргал камшер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Манай компани О.Баттөрөөс 2012 оноос 2013 оны хооронд нийт 124 298 690 төгрөгийн утас худалдан авсан байдаг. 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр авсан утаснаасаа “Нэйшнл кашмер” ХХК-д 16 144 640 төгрөгийн үнэ бүхий утсыг шилжүүлэн өгсөн. О.Баттөрд нийт утасны үнэд 138 796 500 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн байдаг. Энэ нь худалдан авсан нийт утасны үнээс 15 296 500 төгрөгөөр зөрж байгаа юм. Учир нь О.Баттөр манай компанийг Төрийн банкинд зээл судлуулахаар тооцооны бүх бичиг баримтаа эх хувиар нь өгсөн хойгуур ирж янз бүрийн байдлаар дарамталсаар байгаад төлөлт хийлгэсэн. Тухайн үед О.Баттөрийг өөрөө тооцоогоо мэдэж байгаа байлгүй гэж бодсон. Манай компанийн хувьд бүх баримтаа банкинд өгчихсөн учир хэдэн төгрөг төлөх ёстойгоо харах боломжгүй байсан. Тэгээд ч О.Баттөр нь элдвээр дарамтлан ажил хийлгэхгүй байсан учир тооцоо хийгээд салахын түүс болсон. Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт илүү төлсөн 15 296 500 төгрөгийг О.Баттөрөөс гаргуулахаар нэхэмжилсэн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 798 680 төгрөгөөр багасгаж, 14 497 820 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч “Нэшнл камшер силк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Манай компани О.Баттөрөөс ноолууран утас худалдан авч байгаагүй. Харин “Жаргал кашмер” ХХК-иас О.Баттөрийн нийлүүлсэн гэх утсыг авч байсан. Манай компанид нийлүүлсэн утасны баримтыг “Жаргал кашмер” ХХК гаргаж өгөх тул манай компани баримтаар гаргаж өгөөгүй болно. О.Баттөр нь "Жаргал кашмер” ХХК-д утас нийлүүлсэн. Тэр утаснаас манай компанид “Жаргал кашмер” ХХК өгсөн байна. Тийм учраас утасны үнэнд 165 144 640 төгрөг төл гэж шаардсаны дагуу 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5 144 640 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөг, нийт 16 144 640 төгрөгийг О.Баттөрийн Хаан банк дахь 5007571222 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл О.Баттөр нь “Жаргал кашмер” ХХК болон манай компани О.Баттөрт утасны төлбөр төлөх ёсгүй байсныг мэдсэн. “Жаргал кашмер” ХХК нь О.Баттөртэй бүх тооцоогоо дуусгаад өөрийн утаснаасаа манай компанид нийлүүлсэн байна. “Жаргал кашмер” ХХК нь О.Баттөртэй бүх тооцоогоо нийлж дуусгасан байхад манай компаниас дахин утасны үнэ нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд үндэслэлгүйгээр манай компаниас шилжүүлж авсан 16 144 640 төгрөгийг О.Баттөрөөс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: “О.Баттөр нь “Жаргал кашмер” ХХК-ийн захирал Ц.Лхагвжаргалтай ярилцан 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр түүнд 50 357 605 төгрөгийн ноолууран утас нийлүүлсэн, падаан баримтыг нь нэхэмжлэлдээ хавсарган, шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Харин тухайн 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.Лхагважаргал нь өөрийн эгч болох Ц.Дуламсүрэнгийн компанид мөн утас хэрэгцээтэй байгаа гээд өөрийн компанийн “Жаргал кашмер” ХХК гэсэн падаан дээр, хүлээн авагч “Nationalcashmer” гэж бичээд тус “Нэшнл кашмер” ХХК-ийн нэрээр 11 144 640 төгрөгийн үнийн дүн бүхий ноолууран утас хамт авсан, үүнийгээ тус компанид шилжүүлэн өгсөн тул тус компаниас мөнгийг нь аваарай гэсэн. Үүний дагуу тус “Нэшнл кашмер” ХХК нь дээрх 11 144 640 төгрөгийн үнийн дүн бүхий ээрсэн утас дамжуулан хүлээн авсан, үүнийгээ хүлээн зөвшөөрч уг авсан утасныхаа төлбөрт тухайн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 144 640 төгрөг, дараа нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба ингээд 3 000 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байхдаа 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж, ингэснээрээ төлөх ёстой 3 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөд илүү 5 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ийнхүү мөнгө шилжүүлснийхээ маргааш нь буюу 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр утсаар ярьж үлдэгдэл мөнгөө төлсөн, мөн илүү 5 000 000 төгрөг шилжүүлсэн байгаа тул ноолууран утас авъя гэсэн ба тухайн үед ноолууран утас нь эрэлт ихтэй байсан, тус компанийн захирал Ц.Дуламсүрэн өөрийн нөхрийн хамт ирж илүү шилжүүлсэн 5 000 000 төгрөгтөө утас аваад, дээр нь нэмээд утас авмаар байна гэсэн тул тухайн өдөр нийтдээ 10 286 000 төгрөгийн ноолууран утас өгсөн. Ц.Дуламсүрэн захирал ажлаасаа өөр газар буюу агуулах дээр ирсэн тул падаан байгаагүйгээс баримт үйлдээгүй, итгэлцлийн үүднээс ийнхүү 5 286 000 төгрөгийн утас дараа тооцоо хийхээр өгсөн. Иймээс нийтдээ иргэн О.Баттөрөөс 21 430 640 төгрөгийн ноолууран утас авч байсан. О.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Жаргал кашмер” ХХК-иар дамжуулан тус компанид ноолууран утас өгсөн тухай дурьдаж, ингэхдээ тухайн 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ноолууран утас хүлээлгэн өгсөн тухай 11 144 640 төгрөгийн тооцоо хийгдсэн гэж үнэн бодитоор бичиж, баримтыг нь тухайн үед нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүйтэй нь холбоотойгоор залилан мэхлэх зорилгоор тэрхүү баримтыг байхгүй гэж таамаглан, улмаар хуулбар хувь 2016-08-29 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 5/15 “Жаргал кашмер” ХХК нь өөрийн авсан утаснаасаа өгсөн мэт, хоорондоо шилжүүлсэн тухай 11 055 525 төгрөгийн болон 5 089 167 төгрөгийн, нийлбэр дүнгээр 16 144 692 төгрөгийн дүнтэй О.Баттөрөөс шилжүүлэн өгсөн 11 144 640 төгрөгийн баримтаас 52 төгрөгийн зөрүүтэй 2 удаагийн, мөн өөрийн нийт төлсөн мөнгөн дүнтэйгээ ойролцоо дүнгээр хуурамч баримт бүрдүүлэн, үүгээрээ өгөх ёсгүй мөнгө өгч, О.Баттөр үндэслэлгүйгээр мөнгө авч хөрөнгөжсөн гэж үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан болох нь тодорхой байна. Иймээс О.Баттөр 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Жаргал кашмер” ХХК-ийн захирал Ц.Лхагважаргалд “Нэшнл кашмер” ХХК нэр дээр ноолууран утас өгсөн баримтыг шүүхэд нэмэлтээр нотлох баримтаар гарган өгснөөр энэ нь нотлогдож, улмаар тус компани нь эхний утасны төлбөрөө төлж байсан дүнгүүдээр нь дансны шилжүүлгээр нь нотлогдож байна. Харин тус компани баримттайгаар утас авч, үүнийгээ үндэслэн төлбөр гүйцэтгэж байснаа үгүйсгэж, улмаар ийнхүү хоорондоо шилжүүлсэн тухай 2 удаагийн хуурамч баримтын нийлбэр дүн нь 16 144 692 төгрөг, харин төлсөн дүн нь 16 144 640 төгрөг байгаа нь хуурамч баримт үйлдэн сөрөг нэхэмжлэл бичигдсэн мөн 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үүний дараа ч ноолууран утас авахдаа захирал Ц.Дуламсүрэн авсан ба харин энэхүү хуурамч баримтдаа 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэж огноо байх боловч энэ 2016 оны 01 дүгээр сард томилогдсон, захирал н.Отгонжаргал гарын үсэг зурсан зэргээр хуурамч баримт бүрдүүлснээ үндэслэн ийнхүү үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг гаргасан байгаа нь тогтоогдоно. Тус компанийн сүүлчийн 2013 оны 01 дүгээр сарын 29-нйи өдрийн баримт үйлдээгүйгээр 5 286 000 төгрөгийн ноолууран утас авсан болох нь мөнгөө яг хэд хэдэн төгрөгөөр ямар огноо бүхий төлж байсан үйл баримт болон уг асуудлаар О.Баттөрийн гомдлын дагуу нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хэргийг мөрдөн шалгасантай холбоотойгоор 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1162 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоолд дурдсан байгаа. Ц.Дуламсүрэнг мэдүүлэгтээ “...Би О.Баттөрөөс 2012, 2013 онуудад хэд хэдэн удаа ээрсэн ноолууран утас авч байсан. Тэгээд хамгийн сүүлд 10 000 000 төгрөгийн ээрсэн ноолууран утас авч 5 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл 5 000 000 төгрөг байгаа. О.Баттөр болон манай төрсөн дүү Лхагважаргал 2-ын хооронд төлбөр тооцооны маргаан үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэгдсэний дараа төлбөрийг нь төлж барагдуулах болно. Тэрнээс биш би бусдыг залилан мэхэлсэн асуудал байхгүй” гэсэн байгаа нь 2013 онд 10 000 000 төгрөгийн утас авсны 5 000 000 төгрөгийг өгсөн, 5 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэдгээ үнэн зөв мэдүүлсэн зэргээр нотлогдож байна. Гэтэл ийнхүү тодорхой асуудлаа үгүйсгэж, улмаар нэхэмжлэгчийг анх нэхэмжлэлдээ бичсэн үйл баримттай холбогдуулан хуурамч баримт бүрдүүлэх замаар залилан мэхлэх шинжтэй үйлдэл хийж, хууль бус үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан болох нь дээрх байдлуудаар тодорхой байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ216/02208 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд “Жаргал кашмер” ХХК-иас 31 639 215 төгрөг, “Нэшнл кашмер” ХХК-иас 5 286 000 гаргуулахыг хүссэн О.Баттөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар О.Баттөрөөс 14 497 820 төгрөг гаргуулан “Жаргал кашмер” ХХК-д, 16 144 640 төгрөг гаргуулан “Нэшнл кашмер” ХХК-д тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 060 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид “Жаргал кашмер” ХХК-ийн төлсөн 234 435 төгрөг, “Нэшнл кашмер” ХХК-ийн төлсөн 238 675 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид О.Баттөрөөс 234 435 төгрөг гаргуулан “Жаргал кашмер” ХХК-д, 238 675 төгрөг гаргуулан “Нэшнл кашмер” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 998 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/02208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нэшнл кашмер” гэснийг “Нэшнл кашмер силк” гэж, “31 639 215” гэснийг “31 693 215” гэж“, “гаргуулахыг хүссэн О.Баттөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “гаргуулж, нэхэмжлэгч О.Баттөрд олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хэсэгт зааснаар О.Баттөрөөс 14 497 820 төгрөг гаргуулан “Жаргал кашмер” ХХК-д, 16 144 640 төгрөг гаргуулан “Нэшнл кашмер” ХХК-д тус тус олгосугай” гэснийг “хэсэгт заасан үндэслэлгүй тул О.Баттөрөөс 14 497 820 төгрөг гаргуулах “Жаргал кашмер” ХХК-ийн, 16 144 640 төгрөг гаргуулах “Нэшнл кашмер силк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “”Баттөрөөс 234 435 төгрөг гаргуулан “Жаргал кашмер” ХХК-д, 238 675 төгрөг гаргуулан “Нэшнл кашмер” ХХК-д тус тус” гэснийг “Жаргал кашмер” ХХК-иас 316 146 төгрөгийг, “Нэшнл кашмер силк” ХХК-иас 99 526 төгрөгийг тус тус гаргуулан О.Баттөрд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 988 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Магадлалын хянавал хэсэгт: “Хэргийн 5 дугаар хуудас дахь “1”, 6 дугаар хуудасны “4” гэж дугаарласан баримтад бүтээгдэхүүний тоо ширхэг, нэгжийн үнэ тодорхой бичигдсэн, хүлээн авсан талын нярав болох Д.Сэмжид гарын үсэг зурсан, мөн хэргийн 7 дугаар хуудасны “5” гэж дугаарласан баримт нь худалдан авагч “Жаргал кашмер" ХХК-ийн захирал Ц.Лхагважаргалын гараар бичигдсэн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн бусад баримтын нэгэн адил үйлдэгдэж, бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэгжийн болон нийт үнийн дүн тодорхой илэрхийлэгдсэн байх бөгөөд хариуцагч нь эдгээр баримтыг өөр бусад байдлаар няцаагаагүй байна. Дээрхээс үзвэл ноолууран утасны хэмжээ, нэгж үнэ нь тодорхой бичигдсэн дээрх баримтыг /1,4,5 гэж дугаарласан/ талуудын хоорондох бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хэвшсэн загвараар үйлдэгдсэн баримт гэж үзэхээр байх бөгөөд эргэлзээтэй гэх хариуцагчийн татгазлалаар нэхэмжлэгчийн 170 435 215 төгрөгийн ноолууран утас хариуцагч талд нийлүүлсэн гэснийг бүрэн үгүйсгэж няцаагдсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолсныг хариуцагч баримтаар няцаагаагүй, тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бүтээгдэхүүний үнэ 31 693 215 төгрөгийг хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ. Улмаар хэргийн дээрх нөхцөл байдлаас 14 497 820 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн гэх хариуцагч “Жаргал кашмер ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.” гэж дүгнэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 1,4,5 гэж дугаарласан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор нь харьцуулж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Учир нь 1,4 гэж дугаарласан /хх-5,6 дугаар хуудас/ баримтад эд хариуцагч гарын үсэг зурсан байдаг боловч хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг байхгүй. Мөн 5 гэж дугаарласан /хх-7 хуудас/ баримтад хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг, хүлээн авсан хүний нэр гарын үсэг огт байдаггүй. Хэнээс хэнд юу өгөөд байгаа нь нотлогдохгүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нарын төлөөлөгч миний бие эдгээр 3 нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас дээрх 3 баримтад шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дээрх 3 нотлох баримтуудыг хариуцагч үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч хариуцагч “Жаргал кашмер” ХХК нь ганцхан нэхэмжлэгч О.Баттөрөөс ээрсэн утас авдаггүй, олон харилцагчтай бөгөөд хэнээс, хэдий хэмжээний, хэдэн төгрөгийн утас авч байгаагаа тодорхой бичиж баримт үйлддэг. Дээрх маргаан бүхий 3 баримт нь хариуцагч компани үйлдвэрийн хэсэг рүү утас шилжүүлэхдээ үйлддэг /дотооддоо үйлддэг/ баримт болох нь үндэслэлтэй байхад магадлалын хянавал хэсэгт дүгнэснээр “талуудын хоорондох бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хэвшсэн загвараар үйлдэгдсэн баримт гэж үзэхээр байна. ...” гэж дүгнэсэн нь өөрөө эргэлзээтэй байна. Нотлох баримтаар авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзвэл утас нийлүүлж байгаа этгээдийн нэр, хүлээн авч байгаа хүний гарын үсэг, үнийн дүн бүгд тодорхой харагдаж байгаа бөгөөд ямарч эргэлзээгүй байна. Харин маргаан бүхий 3 баримт нь нотлох баримтын шаардлагыг үнэхээр хангахгүй байна. Иймд магадлалын хянавал хэсэгт үнэлсэн дээрх 3 нотлох баримтыг үнэлэхдээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2. Магадлалын хянавал хэсэгт: “Нэшнл кашмер силк” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 18-нд 5 144 640 төгрөг, 12 дугаар сарын 24-нд 3 000 000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 28-нд 8 000 000 төгрөг /хх-61-63/, нийт 16 144 640 төгрөгийг О.Баттөрд шилжүүлснээс үзвэл бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг төлж байсан гэж үзэхээр байна. Дээрх мөнгө шилжүүлсэн баримтаар нийлүүлсэн утасны үнийн дүнгээс 5 000 000 төгрөг илүү төлсөн талаарх нэхэмжлэгчийн “2013 оны 1 дүгээр сарын 28-нд 5 000 000 төгрөгийг илүү тушаагаад маргааш нь 1 дүгээр сарын 29-ний өдөр илүү төлсөн дүнгээ оролцуулаад 10 286 000 төгрөгийн ноолууран утас аваад үнийг төлөөгүй” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.” гэж дүгнэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч О.Баттөрөөс “Нэшнл кашмер силк” ХХК-д утас шилжүүлж өгсөн 1 ширхэг ч баримт байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч...өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлохын тулд “Нэшнл кашмер силк" ХХК-д утас худалдсан гэх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү хуулийг буруу хэрэглэсэн. Мөн “хариуцагчийг баримтаар няцаагүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч “Нэшнл кашмер силк” ХХК нь “Жаргал кашмер” ХХК-иас 16 144 640 төгрөгийн ноолууран утас авсан, уг утасны үнэ нь “Жаргал кашмер” ХХК-ийн төлсөн үнийн дүнд багтсан гэж тайлбарлан 16 144 640 төгрөгийн дүн бүхий 2 баримтыг /хх-87/ гаргасан боловч уг баримт нь эргэлзээтэйгээс гадна нотлох баримтаас хасуулахад татгалзахгүй гэдгээ зөвшөөрчээ. Иймд 11 144 640 төгрөгийн утсыг “Жаргал кашмер” ХХК-иас авсан, О.Баттөрөөс аваагүй гэх тайлбараа нотлоогүй гэж үзнэ. Зохигчдын тайлбар, хэргийн дээрх баримтуудыг харьцуулан үзвэл, “Нэшнл кашмер силк” ХХК нь нэхэмжлэгч О.Баттөрөөс авсан ноолууран утасны үнэ 5 286 00 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх
хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна. Харин “Нэшнл кашмер силк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар 16 144 640 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй болохоо тэрээр баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч О.Баттөр, хариуцагч “Нэшнл кашмер силк” ХХК хоёрын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч О.Баттөр “Нэшнл кашмер силк” ХХК-д утас худалдсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад “ноолууран утасны үнэ 5 286 00 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн нь /хх-61, 62, 63 дугаар хуудас/ Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаас харагдаж байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 998 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/02208 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн “Нэшнл кашмер” гэснийг “Нэшнл кашмер силк” гэж, “31 639 215” гэснийг “31 693 215” гэж зөвтгөн өөрчилж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч О.Баттөр нь хариуцагч “Жаргал кашмер” ХХК, “Нэшнл кашмер силк” ХХК-иудад холбогдуулан ноолууран утас худалдах худалдах авах гэрээний үүргийн биелэлтэд 37 221 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “Жаргал кашмер” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт илүү төлсөн 14 497 820 төгрөгийг, “Нэшнл кашмер силк” ХХК нь үндэслэлгүйгээр төлсөн 16 144 640 төгрөгийг нэхэмжлэгч О.Баттөрөөс буцаан гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Баттөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
“Жаргал кашмер” ХХК нь иргэн О.Баттөрөөс ноолууран утас авч, төлбөрийг төлж ирсэн бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар амаар байгуулж болох хэлцлээр тодорхойлогдох тул анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүрэг буюу худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.
Талууд нийлүүлсэн барааны чанар, нэгж үнийн талаар болон утасны үнэ гэж О.Баттөрд 138 796 500 төгрөг шилжүүлсэн тухайд маргаагүй. Харин нэхэмжлэгч О.Баттөр нийт 170 435 215 төгрөгийн ноолууран утсыг хариуцагчид нийлүүлсэн гэсэн бол хариуцагч нь 124 298 680 төгрөгийн утсыг хүлээн авсан гэж барааны тоо хэмжээний талаар маргажээ.
Нэхэмжлэгч О.Баттөр 170 435 215 төгрөгийн дүн бүхий 10 ширхэг баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг нотолно гэж шүүхэд гаргажээ. /хх-5-9/ Хариуцагч “Жаргал кашмер” ХХК нь дээрх баримтуудаас хэргийн 5 дугаар хуудасны 1 дэх, 6 дугаар хуудасны 4, 7 дугаар хуудасны 5 дахь баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, дурдсан 3 баримтын дүнгээр 46 136 535 төгрөгийн утсыг хүлээн авсан нь нотлогдохгүй тул зөвшөөрөхгүй, харин баримтаар нотлогдсон 124 298 680 төгрөгийн ноолууран утсыг хүлээн авснаа зөвшөөрнө гэж мэтгэлцэж, “Жаргал кашмер” ХХК нь дээрх тайлбар, тооцооллыг үндэслэн 14 497 820 /138 796 500-124 298 680/ төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн гэж үзэн нэхэмжлэгч О.Баттөрөөс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх хэргийн 5 дугаар хуудас дахь “1”; 6 дугаар хуудасны “4” гэж дугаарласан, 7 дугаар хуудасны “5” гэж дугаарласан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байна. Харин дээрх 3 баримтыг худалдан авагч “Жаргал кашмер” ХХК-ийн захирал Ц.Лхагважаргалын гараар бичигдсэн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн бусад баримтын нэгэн адил үйлдэгдэж, бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэгжийн болон нийт үнийн дүн тодорхой бичигдсэн, хүлээн авсан талын нярав Д.Сэмжид гарын үсэг зурсан гэх баримтуудыг хариуцагч нь “эргэлзээтэй гэх” татгалзлаас өөр бусад байдлаар няцаагаагүй тухай дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд заасан эрх хэмжээнд нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
О.Баттөрөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж гаргасан баримтыг хариуцагч “Жаргал кашмер” ХХК баримтаар няцаагаагүй, тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бүтээгдэхүүний үнэ 31 935 215 төгрөгийг хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.
Дээрх нөхцөл байдлаас хариуцагч “Жаргал кашмер” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн 14 497 820 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн гэх үндэслэл үгүйсгэгдэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.
Нэхэмжлэгч О.Баттөр нь “Нэшнл кашмер силк” ХХК-д холбогдуулан 5 286 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 144 640 төгрөгийн утсыг “Жаргал кашмер” ХХК-ийн захирал Ц.Лхагважаргалын хүсэлтээр түүний дүүгийнх нь компани “Нэшнл кашмер силк” ХХК-д нийлүүлсэн гэж тайлбарлажээ. 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 144 640 төгрөгийн дүн бүхий зарлагын баримт хэрэгт авагдсан /хх-95/ ба энэ нь “Жаргал кашмер” ХХК-д холбогдуулан гаргасан баримтаас тусдаа байна.
“Нэшнл кашмер силк” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5 144 640 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөг /хх-61-63/, нийт 16 144 640 төгрөгийг О.Баттөрд шилжүүлснээс үзвэл хариуцагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг төлж байсан байна.
Дээрх мөнгө шилжүүлсэн баримтаар нийлүүлсэн утасны үнийн дүнгээс 5 000 000 төгрөг илүү төлсөн тухай нэхэмжлэгчийн “2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөгийг илүү тушаагаад маргааш нь 1 дүгээр сарын 29-ний өдөр илүү төлсөн дүнгээ оролцуулаад 10 286 000 төгрөгийн ноолууран утас аваад үнийг төлөөгүй” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, түүнчлэн “Нэшнл кашмер силк” ХХК нь “Жаргал кашмер” ХХК-иас 16 144 640 төгрөгийн утас авсан нь “Жаргал кашмер” ХХК-ийн төлсөн үнийн дүнд багтсан гэж тайлбарлан 16 144 640 төгрөгийн дүн бүхий 2 баримтыг /хх-87/ гаргасан боловч уг баримтыг нотлох баримтаас хасуулахад татгалзахгүй гэдгээ зөвшөөрсөн, 11 144 640 төгрөгийн утсыг О.Баттөрөөс аваагүй гэх тайлбараа хариуцагч нотлоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
“Нэшнл кашмер силк” ХХК нь 16 144 640 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан баримтыг хэргийн үйл баримт, зохигчдын тайлбартай харьцуулан, эргэлзээгүй, үнэн бодит талаас үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хуульд нийцсэн, хариуцагчийн нэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлд зааснаар бичиж нэмэлт оруулсан нь зөв, харин тооцооны бичиглэлийг залруулахдаа алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд “31 693 215” гэснийг “31 935 215” гэж өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 998 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “31.693.215” гэснийг “31.935.215” гэж, ...шийдвэрийн 3 дахь заалтын “Жаргал кашмер” ХХК-иас 316.146 ...” гэснийг “ ... 317.626 ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч “”Жаргал кашмер” ХХК, “Нэшнл кашмер силк” ХХК-иудаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 495.790 /дөрвөн зуун ерэн таван мянга долоон зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН