| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 168/2017/0217/э/ |
| Дугаар | 222 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 222
2017 12 14 222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000135 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1992 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 13-04 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* ******* нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 13-04 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хохирогч ******* маргалдан улмаар эрүүн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******тай хадлангийн талбайгаас хамт ирсэн юм. Хэдүүлээ ажил хийсэн юм чинь ганц шил архи уух уу гэхэд нь зөвшөөрсөн. Миний таньдаг ахынд хамт очсон. Архи уугаад согтчихоод ******* даргынх руу явна гээд байхаар нь явуулаагүй гэртээ аваачсан юм. Орой манайд очоод дахиад даргынх руу явна гээд байхаар нь би уурлаад цохьсон юм. ******* ахад би ойролцоогоор 500.000 төгрөг өгсөн. Манай дарга миний цалин дээрээс гутал, хувцас, утасны мөнгө суутгасан байсан Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
Хохирогч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хадлангийн талбайгаас Дорнод аймгийн төвд ирээд айлын хашаанд өвс буулгаж орхичихоод хамт ажилладаг *******, , нартай хамт Хэрлэн сумын 10 дугаар багт байдаг айлд ирж 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад дуусахад , ******* хоёр надруу үг хаяад хүний дэлгүүрийн өр өгөхгүй гээд байхаар нь би цалин буухаар өгнө гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёртой халит маргалдаад айлаас гараад баруун тийш зам хөдлөн гараад явах гэхэд араас ирээд надтай маргалдаад миний гэдэс рүү нэг удаа, гарлуу нэг удаа цохичихоод намайг захирлын гэрлүү архи уусан байж битгий яваарай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгэхэд ******* ирээд намайг дагуулаад дэлгүүртэй айлруу орж г дагуулаад гэрээс нь гараад *******ийн гэрт ирээд унтах гэж байхад дахиад ******* үгээр идээд надтай маргалдаж байгаад намайг орон дээр дарж унаад миний нүүр, баруун шанаа руу гараараа цохиж зодсон. Тэгээд би гэрт нь унтчихаад өглөө босоход миний толгой, эрүү өвдөөд байсан учир би цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрөөсөө 1000.000 төгрөгийн зардал гаргаж Гэмтлийн эмнэлгийн ирүү, нүүрний мэс засалд 7 хоног эмчлүүлж байгаад 1 дүгээр эмнэлэгт эрүү, нүүрний мэс засалд дахин орох болсон тул эмчилгээний зардалд 600.000-900.000 төгрөг шаардлагатай байна. Иймд надад *******өөс 2000.000 төгрөг гаргуулж өгнө үү. ******* надад эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн болно. Шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардалаа авсан тохиолдолд гомдолгүй гэжээ /хх-60 тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 1-р багт байрлах айлын хашаанд өвс буулгаад 16 цагийн орчимд дуусаад гэртээ харьчихаад Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 5-12 тоотод оршин суух гэрт ирэхэд араас *******, , ******* нар орж ирсэн. Тэгээд тэр 4 нэг шил 0.75 граммын архи хувааж уугаад хоорондоо дэлгүүрийн өрөө төлөхгүй юмуу гээд маргах гээд байсан. Тэгэхэд түрүүлээд ******* гэрээс гарсан араас нь гарсан удалгүй ******* гараад нилээн байж байгаад буцаад *******, ******* хоёр орж ирээд надтай хамт *******ийн гэрт очсон. Тэгээд *******, ******* хоёр хоорондоо маргалдаж байгаад *******ыг ******* орон дээр дарж унаад толгой руу нь гараараа 1-2 удаа цохихоор нь би салгасан. Тэгээд бид нар унтаж амарсан гэжээ /хх-ийн 14 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 668 тоот дүгнэлтэд
1. Х.*******ын биед доод эрүүний баруун талд хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод эрүүний баруун талын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдийн доод эрүүний баруун талын далд хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэтэл бүрдэл байдлаараа Гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь шинэ болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 19 тал /
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 40 тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 13-04 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хохирогч ******* маргалдан улмаар эрүүн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 668 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Х.*******ын нотлох баримтаар гаргаж өгсөн 183.700 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Х.*******ын шүүхэд ирүүлсэн баримтандаа “...би *******өөс 200.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 60 тал/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч Х.******* нь шүүгдэгч *******өөс 2000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн /*******/ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хохирогчид 183.700 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч Х.******* нь эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн /РД: *******/ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ