Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00419

 

 

 

       2024             04            22     

                             130/ШШ2024/00419

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Х банкны Б аймаг дахь салбар /захирал Л.Ө/

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух, С овогт Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт нийт 5,007,433 /таван сая долоон мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө нь Х.Е-д холбогдуулан Зээлийн үүрэгт нийт 5,007,433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Х.Е нь Х банкны Б салбарын Ө тооцооны төвөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,552,396 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,321,198 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 183,219 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт 1,504,417 төгрөг төлж барагдуулсан. Зээлдэгч Х.Е нь гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрүүдийг төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д дэх хэсгийг үндэслэн зээлдэгч Х.Ес 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн үлдэгдэл 4,231,198 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 776,235 төгрөг нийт 5,007,433 төгрөг нэхэмжилж байна гэжээ.  

 

2.Хариуцагч Х.Е хариу тайлбартаа “Би Х банкны Б салбарын надад холбогдуулан гаргасан зээлийн үүрэгт 5,007,433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би Х банкны Б салбарын надад холбогдуулан гаргасан зээлийн үүрэгт 5,007,433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар нь Х.Ед холбогдуулан гаргасан зээлийн үүрэгт нийт 5,007,433 /таван сая долоон мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Е нь зээлийн үүрэгт нийт 5,007,433 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,069 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 47,534 төгрөг, мөн хариуцагч Х.Ес улсын тэмдэгтийн хураамжид 47,534 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б-аймаг дахь салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч С овогт Хн Ень зээлийн үүрэгт нийт 5,007,433 /таван сая долоон мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийг Х банкны Б аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 47,534 төгрөг, мөн хариуцагч Х.Е 47,534 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б