Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/03960

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/03960

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.Г нь нэхэмжлэлийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгөөс 95,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 95475 төгрөг, хариуцагчаас 86,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ