| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00440/И |
| Дугаар | 133/ШШ2024/00395 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2024/00395
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 133/ШШ2024/00395 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ц.О-н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч Ц.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.О би шуүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний бие нь 1987 онд ........... аймгийн ...... сумын 1 дүгээр 10 жилийн 10 дугаар ангийг төгсөж, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс ....... аймгийн ...... тосгоны мод үржүүлгийн газарт ажилчнаар ажилд орсон. 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж байгаад, 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарыг дуустал У ХЭАА-д гэр ахуйн цахилгаанчаар ажиллаад, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ...... мод үржүүлгийн газар ойжуулагчаар 1995 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан. Иймд 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарыг дуустал У ХЭАА-д гэр ахуйн цахилгаанчаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд миний 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс ...... мод үржүүлгийн газарт ажилчин, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-........ аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,
--........ аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай цалингүй тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-....... аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газраас 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ц.О-д олгосон ....... дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-......... аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Ц.О-н хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Ц.О нь 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс ...... мод үржүүлгийн газарт ажилчин, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ойжуулагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 Хүсэлт гаргагч Ц.О нь 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс ....... мод үржүүлгийн газарт ажилчин, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ойжуулагчаар ажиллаж тус тус ажиллаж байсан болох нь:
-.......... аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай Ц.О 07 дугаар сарын 15-наас эхлэн оёдолчноор авч ажиллуулсан Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,
--........... аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай хүүхдээ асрахаар цалингүй тэтгэмжтэй чөлөөг доорхи нэр бүхий хүмүүст олгосугай. 08. Ц.О оёдолчин, 90.11.30-91.06.04, 240 гэж бичигдсэн Цалингүй тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-.......... аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай ДЭ69091407 регистрийн дугаартай Ц.О ажиллаж байсан М хоршоо нь 1993 оны 01 дүгээр улиралд НДШ төлж байсан нь үнэн ба 1992 онд шимтгэл төлсөн баримт байхгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэх архивын лавлагаа
-....... аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газраас 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ц.О олгосон ....... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд ........ аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар тушаалаар 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар ангиа төгсөөд үйлдвэрлэлд хуваарилагдан ирсэн учир оёдолчноор авч ажиллуулсан, НАААУҮГ-ын даргын 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар тушаалаар мөн өдрөөс өмч хувьчлалын хуулийн дагуу оёдолчны ажлаас чөлөөлсөн, ...... аймгийн ..... хотын М ББХХ оёдолнёоор авч ажиллуулсан, М хоршооны даргын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай тушаалаар оёдолчны ажлаас чөлөөлсөн бичилтүүд хийгдэж, тамга дарж баталгаажсан байгаагаар тус тус тогтоогдож байна.
Уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Иймд Ц.О-г 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс ........ мод үржүүлгийн газарт ажилчин, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.О-г 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс ........ мод үржүүлгийн газарт ажилчин, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН