| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2017/0218/э/ |
| Дугаар | 228 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 228
2017 12 15 228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000130 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны 6б-10 тоотод оршин суух, ажилгүй, гавъяа шагналгүй, 2014 оны 03 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* ******* / РД: *******/
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын 12-05 тоотод оршин суух иргэн ******* гэрт ******* маргалдан улмаар түүний зүүн гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П. ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 29-ний орй 20 цагийн орчимд 4 дүгээр баг Зангиатын 12-05 тоотод байдаг найз *******ийн гэрт нь ганцаараа очиход *******, гэх ахын хамтаар байж байсан. Тэгэхээр нь би тэндийхээс гараад дэлгүүрээс 1 литрийн шилтэй Түмний хишиг нэртэй архийг аваад буцаж очсон. Бид нар хөзөр тоглож байхад нэг залуу нь сууж байснаа над руу үсчээд байхаар би барьж аваад хутгалсан. Тэгээд бид хоёр муудаж, дээр доороо орж зодолдсон. Өөрийнхөө бурууг сайн ойлгож байна. хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.... гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчимд би Хэрлэн суманд ирсэн бөгөөд аргал буулгаад байж байхад өмнө нь манай малыг хардан байсан гэх ах над руу залгаад ах нь Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 12-05 тоотод байна, ирээд авчих гэхээр нь би эхнэр хамтаар очсон. Зангиатын 12-05 тоот айл нь манай найз ах *******ийн байсан. Тэгээд би *******ийн гэрийн гадна очиход ******* болон ахтай ******* гэх залуу/ нэрийг нь сүүлд мэддэг болсон гэх/ маргадаад байж байгаад буцаад хашаа руу орсон. Тэгэхээр нь би ахыг аваад явах гэж байхад гэр дотор хүн муудалцаад байхаар нь би гэр рүү нь ороход ******* *******ийг цохиод маргалдаад байхаар нь би голоор орж салгаад би энэ айлд олон удаа ирж байсан гэхдээ би нэг ч удаа агсам согтуу тавж байгаагүй, чи найз юм бол найз шиг байгаа ч гэж тэр залууд хэлсэн. Тэгэхэд над руу агсраад, элдвээр хэлээд дайраад цохих гэхээр нь би түлхчихсэн юм. Тэгэхэд тэр залуу газар унаад босч ирээд тэр үед хутга бариад миний зүүн талын гуян тус газарт хутгалсан.... гэжээ. /хх-ийн 11/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.... 2017 оын 10 дугаар сарын 29-ний орой 19 цаг өнгөрч байхад таньдаг 2 залуу ирсэн. , /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гэж дуудаж байсан. Бид хэд 2 шил архи уусан. Архиа уугаад дууссаны дараа би гээд таньдаг дүүгээ дуудчихаад байж байтал гийн гэрт ирсэн гэдэг залуу нь намайг таны нас дууссан, миний нас эхэлж байна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаад байж байхад дүү маань ирсэн бөгөөд намайг өмөөрөөд гэдэг залуутай маргалдсан.Тэр хоёр гэр дотор маргалдаад байхаар нь би боль гэж хэлээд байж байтал гэх залуу нь боогоод газар унагасан, тэгээд би тэр хоёрыг салгаад боль гэж хэлэхэд та гараад байж бай бид хэд хоорондоо учраа олъё гэхээр нь гарсан. Намайг гарахын өмнө ийн эхнэр орж ирсэн байсан. Тэгээд би гадаа гараад байж байгаад дараа нь ээс юу болсон талаар асуухад гэх залуу намайг хутгалсан.... гэжээ /хх-ийн 15/
Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ... Бид хэд бүгд гэрт байж байхад гаднаас орж ирэхэд ******* намайг чи портертой найзтай юм байна гэх мэтээр элдвээр хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь намайг өмөөрөөд *******той маргалдаад барьцалдсан. Тэр хоёр барьцалдаад газар унасан бөгөөд нэг харахад Мягмадорж хутга барьсан байсан бөгөөд хутгаар хатгасан эсэхийг би хараагүй, тэгээд тэр хоёр больё гээд салсан. Тэгээд ******* сандал дээр сууж байгаад гаас уучлалт гуйгаад утасныхаа дугаарыг өгсөн.... гэжээ. /хх-16 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 655 тоот дүгнэлтэд:
1.Н.ийн биед зүүн гуяны дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22 тал/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 30 тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт ******* ******* нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын 12-05 тоотод оршин суух иргэн ******* гэрт хохирогч ******* маргалдан улмаар түүний зүүн гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 655 тоот дүгнэлт, болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Мягмадоржид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нь шүүгдэгч *******оос хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урт, цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 15 см, 12 см урт бариултай хутгийг устгах, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖИ 90011019 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ