Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/03962

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/03962

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 752,560 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 100,000, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 352,560 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,900 төгрөгөөс 10,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 10,950 төгрөг, хариуцагчаас 10,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ