Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03478

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/03478 Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч:  ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А  ХХК-д холбогдох

гэрээ цуцалсан, гэрээний 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Ц.Г ийн нэхэмжлэлтэй А  ХХК-д холбогдох, гэрээ цуцалсан, гэрээний 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгөөс 7.825 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7.825 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч А ХХК-иас 7.825 төгрөг тус тус гаргуулан нийт 15.650 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Г т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ