| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2017/0216/э/ |
| Дугаар | 221 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 221
2017 12 13 221
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Хохирогчийн төлөөлөгч ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Гэрч ******* /онлайнаар/ *******, ******* нарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000194 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 5-51 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай нагийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Дорнод аймгийн Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан Чойбалсан сумын нутаг Мөргөцөг гэх газарт байрлах 450 метр төмөр зам, нэг ком суман шилжүүлэг зэргийг өөрийн өмч мэт бусдад итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэн авч бусдад зарж борлуулсны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт” 25855867 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын дундуур Баянтүмэн тасгийн дарга уулзах гэж очсон. Тэнд очоод хүргэн өрөөнд орж танай даргатай уулзах гэсэн юм гээд өрөөнд нь хамт орсон. дарга ямар хэргээр уулзах гэж байна гэхэд “Та намайг таньж байна уу, Мөргөцөгийн уурхайд ажиллаж байсан ******* байна” гэхэд дарга таньж байна гэсэн. Олон жил хаагуур байсан юм гэж асуухад нь Солонгост байж байгаад ирсэн гэж хэлсэн. Би даргатай “Мөргөцөг”-ийн уурхайд ажиллаж байхдаа хэд хэдэн удаа хамтарч ажиллаж байсан. Жонш ачилтын хавтангаа хуулж авах хэрэгтэй байна. Воган юмуу кран түрээслэх гэсэн юм туслалцаа байна уу, гэж асуухад дарга татах тээвэрлэлт бол болно, ноор туслах хэцүү гэж хэлж байсан. дарга надаас танайх замаа хэдийд авах юм бэ гэж асуухад “Би хавтангаа хуулж авсаны дараа авна” гэж хэлсэн. дарга 125 метр нь манай зам бусад нь “Мөргөцөг”ийн уурхайн зам гэж өөрөө хэлсэн. Намайг гарах гэж байхад хэрвээ чи замаа хуулвал манай байгууллага мэргэжлийн үүднээс хүн хүчээр хангаж болно. Гол нь хөлс мөнгөн дээрээ тохирчуул ачилт тээвэрлэлтийн талаар болно гэсэн. Тэгээд би 2016 оны 07 сарын 05 өдөр яриад ах нь маргааш замаа хуулж авах гэсэн юм бүрэн бүтэн байдлыг нь шалгаад өгөөч төмөрт тушааж болох уу гэж асуусан. 17000.000 сая төгрөгөөр зарж борлуулсан үнэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтаар Баянтүмэн тасгийн 103-р км замын 4 дүгээр хэсэг “Мөргөцөг” хэмээх газрын салаа замд хэмжилт хийхэд, 606 метр замаас125 метр зам 31 метр суман шилжүүлэг үлдээгээд 450 замыг хуулж авч гадны этгээдэд зарж борлуулсан зөрчил илэрсэн байдаг. Уг зөрчлийн талаар зохих эрх бүхий этгээдүүдэд хариуцлага тооцож, гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ байдалд ажилтнуудын хариуцлагагүй байдал нэлээд нөлөөлсөн байдаг. Энэ төмөр зам бол Улаанбаатар төмөр замын өөрийн өмчлөлийн зам гэдэг нь 1998 онд бариулсан замын даргын тушаалаар өөрийн хөрөнгөөр бариулсан талаарх мэдээллийг архиваас шалгалт хийсэн комисс цуглуулж баримтжуулсан байдаг. Мөн одоог хүртэл манай хөрөнгийн бүртгэлд Аж ахуйн зам “Мөргөцөг” гэсэн нэртэйгээр бүртгэгдсэн, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөрөнгө гэдэг нь нотлогдож байна. Энэ зам хуулсан ажилд манай ажилчид хүртэл оролцсон байдаг. Баянтүмэн төмөр замын тасгийн дарга , ерөнхий инженер *******, хяналтын байцаагч ******* нар оролцсон гэж цагдаагийн байгууллагад шалгуулсан. Энэ бол байгууллагад тодорхой хэмжээний хохирлыг учруулсан. Яагаад гэхлээр энэ замыг замчид арчилдаг хэрэглэхгүй байсан ч замыг байнгын арчилгаатай байлгадаг байсан. Өөрсдийн хөрөнгөөр замын арчлалтыг хийдэг байсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирлын бодит үнэлгээг гаргасан. Үнэлгээг хийхдээ тухайн үед зам барьсан материалын орц 35299452 төгрөг сэргээн босгох зардал 11648061 төгрөг нийт 46947519 төгрөгний бодит хохирол байгууллагад учирсан гэж үзэж байна. Мөрдөн байцаах шатанд хөрөнгийн үнэлгээг “Вэндо ХХК”-р үнэлүүлэхэд 80000 төгрөг нэмэгдсэн ингээд нийт 47027519 төгрөг бодит хохирол “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийгэмлэгт” учирсан гэж үзэж байна. Шүүгдэгчээс энэ хохирлыг нэхэмжилнэ... гэв.
Хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хөрөнгийн үнэлгээний тал дээр “ВЕНДО” ХХК-нь манай байгууллагын 450 замын нэг суман шилжүүлгийг 25855876 төгрөгөөр үнэлсэн байна. Хөрөнгийг үнэлэхэд зах зээлийн хандлагаар, орлогын аргаар, өртгийн аргаар гэж гурав ангилдаг. Манай байгууллага уг хөрөнгийн үнэлэхдээ өртгийн аргаар үнэлээд байна. Харин мэргэжлийн үнэлгээчид үнэлэхдээ зах зээлийн жиших үнийн аргыг баримталсан байна. Жишээлбэл ВЕНДО ХХК-нь уг үнэлгээг хийхдээ ижил төстэй бүтээгдэхүүнийг сонгон авч дуудлага худалдааны анхны үнийн анхны судалгаа, 2 талын худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг сонгон авч 25855876 үнэлгээг гаргасан байна. Хавтаст хэргээс харахад худалдах, худалдан авах гэрээндээ нэг суман шилжүүлгийг 17.000.000 төгрөгөөр үнэлээд өгч, авалцсан байдаг. Тиймээс “ВЕНДО” ХХК-ийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Манай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт” үндсэн хөрөнгийг данснаас хасах, бусдад худалдах үед тусгай журам байдаг. Улаанбаатар төмөр зам өөрөө Монгол, Оросын Засгийн газар хоорондын өмч хөрөнгийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай байдаг. Нэг ширхэг хөдлөх хөрөнгийг данснаас хасахад Москвад юм уу, Улаанбаатарт ерөнхий хорооны хурал хуралдаж байж хасдаг. Манай Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 1949 онд байгуулагдсанаас хойш төмөр замыг данснаас хасаж байсан тохиолдол байхгүй. Гэхдээ бусадтай ярилцаад зүгээр нэг иргэн хүний яриагаар бүхэл бүтэн замаа өгч болохгүй. Тиймээс зохион байгуулалтай хулгай ч юм уу дээрэм ч юм уу гэж бодож байна... гэв.
-Гэрч мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтастны /3-р хавтасны 49-50 тал/
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 224-р тал/
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / 3-р хавтасны хх-ийн 49-50 дугаар тал/
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 51-52 дугаар тал/
-Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3- р хавтасны хх-ийн 53-54 дүгээр тал/
-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / 3-р хх-ийн 58-89тал/
-Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэг / 3-р хавтасны 62-63 дугаар тал/
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-3-рийн 64-65 дугаар тал/
-Дагнасан хэрэглээний зам, сум барих гэрээ /3-р хавтасны 90-91 дүгээр тал/
-Бэлэн мөнгөний орлогийн баримт /3-р хавтаст хэргийн 80 дугаар тал/
-Гэрэл зургын үзүүлэлт /3-р хавтастны 57-58 дугаар тал /
-Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /1-р хавтасны 53 дугаар тал/
-Вендо хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 сарын 17-ны өдрийн “...Уг үнэлэгдэж буй хөрөнгүүд нь зах зээлийн хандлагын аргаар тооцогдож нийт 25.855.876 төгрөгөөр үнэлэгдлээ... гэх мэдүүлэг /3-р хавтасны 64-65х/
-Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай..... Дорнод аймгийн газрын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоол”-ын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “ овогтой ******* нь .... Монгол-Оросын хувь нийлүүлсэн “ Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг”-т 46.974.519 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэснийг овогтой ******* нь.... Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг”-т 25.855.867 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж өөрчлөлт оруулсан.... гэх /3-р хх-ийн 139-140 тал/
-Баянтүмэн тасгийн даргад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 144 тал/
-Урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 103 тал/
-Шүүгдэгч Хэрлэн сумын 9 дүгээр багийн ам бүл, оршин суугаа хаягын тодорхойлолт /3-р хх-ийн 99 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Дорнод аймгийн Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан Чойбалсан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт байрлах 450 метр төмөр зам, нэг ком суман шилжүүлэг зэргийг өөрийн өмч мэт бусдад итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэн авч бусдад зарж борлуулсны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт” 25855.867 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлгүүд болон “ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Уг үнэлэгдэж буй хөрөнгүүд нь зах зээлийн хандлагын аргаар тооцогдож нийт 25855.876 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 64-65 тал/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “....2016 оны 07 дугаар сарын эхээр байсан өдрийг нь санахгүй байна. “Сод монгол” ХХК-нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг нефтын агуулах руугаа төмөр зам тавиулах санал “Энх очир баян мөнх” ХХК-д тавсны дагуу зам барих гэрээг хийсэн байсан. Тэр үед ******* ******* гэдэг залуу манай нөхөр Төмөрхуягтай уулзаад төмөр замын нэг ком шилжүүлэг, зам төмөр зарна худалдаж аваач гэсэн санал тавьсны дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би *******тэй уулзаж худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэг ком суман шилжүүлгийг 150 метр зам төмрийн хамт 17000.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд бараа материалаа хүлээж авсны дараа 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *******д мөнгийг нь бүрэн өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 49-50 тал/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ”...2016 оны зун / өдрийг санахгүй байна/ Сод Монгол компаний зүгээс ******* ахад Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт барйлах нефтийн агуулах руугаа төмөр зам бариулах тухай саналыг тавьсан байсан. Тэрний дагуу би компаниа төлөөлж Сод Монгол ХХ-тай төмөр зам барьж өгөх тухай гэрээг байгуулсан... Миний мэдэж байгаагаар манай компани өөрийн хөрөнгө болон урьчдилгаа төлбөрөөр 275 метр замсыг барьж өгөхөөр болсон.... Хэрлэн сумын 8 удгаар багийн нутаг дэвсгэрт баригдсан Сод Монгол ХХК-ийн нефтийн агуулах руу явах төмөр замд ашигласан болохоор одоо тэнд байгаа гэх..” /3-р хх-ийн 51-52 тал/, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ”...2016 оны 07 дугаар сарын эхээр байсан байх өдрийг нь санахгүй байна оройхон Отгонбаатар над руу утсаар яриад “******* төмөр замаа авахаар болсон гэнэ. Та тэнд байгаа ажилчдад хэлээд хуулж авахад нь туслаад өгөөч” гэж гуйхаар нь би замын 4 дүгээр хэсгийн бригадын дарга Батхүүтэй дотоод холбоогоор яриад “ Маргааш хүмүүс төмөр замаа хуулж авахаар очно гэнэ. Та нар ажлын зав чөлөөгөөр туслаад өгөөрэй” гэж хэлж өгсөн.... “Сод Монгол” ХХК-д 275 метр замаас 150 метр нь Р-43 маркийн зам төмөр байсан болохоор өөрсдийн хэрэгцээнд шаардлагатай 150 метр замыг нэг ком суман болохоор өөрсдийн хэрэгцээнд шаардлагатай 150 метр замыг нэг ком суман шилжүүлгийн хамт худалдаж авсан юм....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-54 тал/, гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ....2016 оны 07 сарын 05-ны өдөр ******* ах над руу яриад “Би Мөргөцөгийн замаа хуулж авахаар болоод өнөөдөр явах гэж байна. Чи завтай байгаа бол хамт яваад эд ангиуд нь бүрэн, бүтэн байна уу гэж үзээд өгөөч” гэж гуйхаар нь би амарч байсан болохоор зөвшөөрөөд, хамт яваад газар дээр нь очиход дэр модны үүрэг гүйцэтгэх мод байхгүй, зам төмөр нь шороон дээр тавигдсан байдалтай, залгаануудыг нь тайлж кранаар өргөхөд бэлэн болсон зам байсан. Миний хувьд суман шилжүүлгийг нь үзэж өгөх үүрэгтэй очсон болохоор эд ангиуд нь бүтэн байгааг хэлж өгчихөөд тэднийг нэг ком суман шилжүүлгийг зам төмөртэй нь хамт ачиж авчирахад нь цуг ирсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58-59тал/, гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт.... ******* гэдэг залуу надтай ирж уулзаад Би 1988, 1999 онуудад Хятадын хөрөнгө оруулалтай “Шидэт чулуу” ХХК-ийн Мөргөцөгийн жоншны уурхайд ажиллаж байсан. Тэгэхдээ 2000 оны эхээр өөрийн хөрөнгөөр 100 ширхэг цементэн хавтагнаар ачилтын талбай барьж байсан юм. Уг талбайг барихдаа хөрөнгө мөнгийг өөрсдөө гаргаад танаар бариулсан шүү дээ. Одоо талбайгаа буулгаж явая гэсэн. Тэгэхэд нь би түүнд “Уг талбайг надаар бариулж байсан чинь үнэн. Гэхдээ чи өөрийн хөрөнгө мөн гэсэн тодорхойлолт гаргаж өг гэхэд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр надад “Мөргөцөгийн жоншны уурхайн ачилтын талбайн хавтанг татаж авах болсон тул тээвэр хийх, вагоноор хангаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу би зөвшөөрөл өгч, хавтанг нь тээвэрлэж авчирах вагон гаргаж өгсөн болохоор манай байгулулагад тээврийн хөлсөө төлөөд журмын дагуу тээвэрлэлт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 62-63тал/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “... Би 1993 оноос 2001 оны 11 сар хүртэл ажиллаж байсан. 1993 онд ерөнхий инженер буюу орлогч дарга 1998 он хүртэл хийж байгаад түүнээс хойш 2006 он хүртэл тасгийн тушаал гараад хийгдсэн ажил учир Баянтүмэн тасгийн эзэмшлийнх юм. Уг зам Баянтүмэн тасгийн хөрөнгөөр баригдсан...” гэх /3-р хх-64-65 тал/, Дорнод аймгийн хяналтын прокурорын 5/15 дугаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай “... овогтой ******* нь .... Монгол-Оросын хувь нийлүүлсэн “ Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг”-т 46.974.519 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэснийг овогтой ******* нь.... Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг”-т 25855.867 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж өөрчлөлт оруулсан.... “ гэх /3-р хх-ийн 139-140 тал/, шүүгдэгч Баянтүмэн тасагт гаргасан өргөдөл “.... Миний бие нь танай төмөр замын 103 км зайтай Мөргөцөг гэх замд байгаа өөрийн жоншны талбайд ашиглаж байсан талбай бүхий хавтанг татаж авах болсон тул тээвэр хийх вагоноор болон мэргэшлийн байгууллагын зүгээс туслалцаа үзүүлнэ үү... “ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 144 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Хохирогчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “ВЕНДО” ХХК-ийн гаргасан үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-т 46947.519 төгрөгийн бодит хохирол учирсан гэж маргаж байгаа боловч уг үнэлгээний компаний гаргасан үнэлгээ болон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолд гомдол гаргасан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул уг үнэлгээг баримтлах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ******* Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг бусдад үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэх замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г. гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролд нийт 25855.867 / хорин таван сая найман зуун тавин таван мянга найман зуун жаран долоон/ төгрөгийг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт” гаргуулж олгохоор тогтов.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба ******* нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх нөхцөлд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* бусдад үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэх замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар ******* ******* тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 25855.867 / хорин таван сая найман зуун тавин таван мянга найман зуун жаран долоон/ төгрөг гаргуулж хохирогч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-т олгосугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн /РД: *******/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ