Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 206

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэгийг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******

Хохирогч ******* нарыг оролцуулан 

Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1721001810110  дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэнэ гэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, РД: /*******/, 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгчин мэргэжилтэй, Дорнод Онон ХХК-д малчин ажилтай, ам бүл 6, аав, ээж, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Дэнжийн 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлж байгаагүй, бие эрүүл, ******* овогт *******. /РД:*******/

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хошуу” гэх газарт 2017 оны 07 сарын 22-ны өдөр улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн ард сууж явсан зорчигч *******ын биед хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 сарын 22-ны өдрийн 11 цагийн орчимд гэрт 7-8-лаа хоёр машинтай очиж хорхог хийж идсэн. Орой 17 цагийн үед гол явж пиво ууцгаасан. Тэр үед манай найз “Даюун” мотоциклыг унаад хөдлөх гэж байхад чиний ард сууя гэхээр нь суулгаад гэр рүү нь хөдөлсөн. Гэр рүү нь явах замд шарваж унахад хүзүү эвгүй болчихлоо гэхээр нь аавыг дуудаад бариулаад зүгээр болохгүй байхаар нь эмнэлэгт авчирч хэвтүүлсэн” гэв.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирлоо гаргуулаад авчихвал гомдол санал байхгүй. Би ажил хийгээд сарын 250000 төгрөгийн цалин авч, ар гэрээ тэжээж байсан. Осолд орж бэртээд ажил хийж чадахгүй орлогогүй байгаа. “Дорнод Онон” ХХК-д малчнаар ажилладаг байсан. Бэртээд хэдэн сар ажилгүй байсан хугацааны цалин, мөнгөө гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 8495 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед хүзүүний 3-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүссэн байх боломжтой.  3. Хүзүүний 3-р нугалмын их биеийн хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний 2 болон 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 46/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн автотехникийн шинжээчийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 40 тоот дүгнэлтэд: “Хариулт-1 Даюун-150 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2/а/-д замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 2.3/в/-д мотоцикл жолоодохдоо хамгаалах талгай өмсөх, хамгаалах малгайтай байх, 2.7/а/-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-2 Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодон замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулж яваагүй улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. Хариулт-3 Материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Даюун-150 маркийн улсын дугааргүй мотоцикль нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв. Хариулт-4 ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /*******/ регистрийн дугаартай Баатархуяг овогтой Цогтоо нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 1183396 тоот эрхийн үнэмлэхтэй байна. Уг үнэмлэхийг 2017.09.20-ны өдөр төгсөж хэвлэлтэнд орсон байна. Дээрх жолооч нь мотоцикль эрхийн үнэмлэхгүй байна” гэжээ. /хх-ийн 43/                                                          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/

Даюун маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/

Хохирогч *******ын өвчтний түүхийн хуулбар /хх-ийн 73/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******гийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 40/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хошуу” гэх газарт 2017 оны 07 сарын 22-ны өдөр улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн ард сууж явсан зорчигч *******ын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч ,,, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.    

Иймд шүүгдэгч *******гийн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Энэ хэрэгт холбогдуулан гарсан шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй, хуульд нийцсэн байна гэж дүгнэв.  

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч ******* овогт *******г согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчисөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1д зааснаар шүүгдэгч *******гоос гэмт хэргийн улмаас бусдын биед учруулсан хохиролд 1673096/ нэг сая, зургаан зуун далан гурван мянга, ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р багт оршин суух т олгосугай.

4.    Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Шүүгдэгч *******гтийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 200000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн НРР маркийн телевизорыг битүүмжилсэн Прокуроын 2017 оны 10 сарын 25-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжилэх” тогтоолыг хэвээр үргэлжүүлж, Х. эзэмшлийн 700000 төгрөгий үнэ бүхий, улаан өнгийн  Даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлхийг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ