Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0564

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Манай компани нь тус шүүхэд Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар тусгай хамгаалалттай газар нутгийн Зурхайчийн ам нэртэй газарт байрлах газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус газрын ашиглах эрхийг сунгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэхүү шийдвэрээ хянаж үзэх хүсэлт гаргасан. Үүний дагуу 2020 оны 7 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэр гарч газар ашиглах гэрээ сунгагдсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдуулан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар тусгай хамгаалалттай газар нутгийн Зурхайчийн ам нэртэй газарт байрлах газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус газрын ашиглах эрхийг сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Ч.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан ******* ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар тусгай хамгаалалттай газар нутгийн Зурхайчийн ам нэртэй газарт байрлах газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус газрын ашиглах эрхийг сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН