| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00412/И |
| Дугаар | 130/ШШ2024/00560 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2024/00560
| 2024 06 04 | 130/ШШ2024/00560 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Х банкны Б аймаг дахь салбар /захирал Л.Ө/
Хариуцагч: Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Н овогт Ш.Т
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, М овогт Х.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 43,236,032 /дөчин гурван сая хоёр зуун гучин зургаан мянга гучин хоёр/ төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар нь Ш.Т, Х.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 43,236,032 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ш.Т, Х.Б нар нь Х банкны Б салбарын Төв тооцооны төвөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/202045449368 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээл авсан.
1.2. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Ш.Т-ы өмчлөлийн Б аймгийн Ө сумын 6 дугаар баг, Х толгой хаягт байршилтай Хувийн сууцны зориулалттай 76 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч Х.Б-ийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын 6 дугаар баг, Б-* гудамж. **** тоот хаягт байршилтай нэгж талбарын 8312019664 дугаар бүхий Гэр. орон сууцны хашааны газар зориулалттай 408 м.кв талбайтай улсын бүртгэлийн Э-*******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч Ш.Т. Х.Б нарын өмчлөлийн Б аймгийн Ө сумын 6 дугаар баг, Х толгой Б-* гудамж, *** тоот хаягт байршилтай Хувийн есөн өрөө, Зөөрийн давхрын зориулалттай, 60%-ийн гүйцэтгэлтэй 218.45 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч Ш.Т-ы өмчлөлийн Б аймгийн Ө сумын *-р баг, Хөх толгой Б-* гудамж, *** тоот хягт байршилтай нэгж талбарын ****дугаар бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 295 м.кв талбайтай улсын бүртгэлийн Г-*******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч Ш. Т-ы өмчлөлийн гэрийн эд хогшил. Зээлдэгч Ш. Т-ы өмчлөлийн ***** БӨҮ улсын дугаартай, HINO.PROFIA маркийн, ******арлын дугаартай ачааны автомашиныг тус тус барьцаалсан.
1.3. Зээлдэгч Ш.Т, Х.Б нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь (221 хоног) хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.8-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
1.4. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсгийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/202045449368 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 37,908,356.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,256,902.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 77,773.35 төгрөг, зээлийн төлбөрт нийт 43,243,032.24 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 83,000 төгрөг, нийт 43,326,032.24 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Х банкны Б аймаг дахь салбараас хариуцагч Ш.Т, Х.Б нарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн үлдэгдэл болон хүүгийн хамт нийт 43,326,032.24 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан билээ. Тус хэргийг шийдвэрлэх явцад хариуцагч Ш.Т нь зээлийн төлбөрөө хүүгийн хамт бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болно. Иймд хариуцагч Ш.Т, Х.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар нь хариуцагч Ш.Т, Х.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 43,236,032 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Т, Х.Б нар нь нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөрт 43,236,032 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
5.Иймд хариуцагч Ш.Т, Х.Б нар нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,580 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 187,290 төгрөг, мөн хариуцагч Ш.Т, Х.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 187,290 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н овогт Ш.Т, М овогт Х.Б нар Х банкны Б аймаг дахь салбарт зээлийн төлбөрт 43,236,032 /дөчин гурван сая хоёр зуун гучин зургаан мянга гучин хоёр/ төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 187,290 төгрөг, мөн хариуцагч Ш.Т, Х.Б нараас 187,290 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН