Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 207

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт *******т нарт холбогдох эрүүгийн 1721002220128 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 13-ний өдөр хүлээн авч  хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 1991 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн, 26 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 8-р хороо, Баянцагааны 12-23 тоотод оршин суух, “Ай Жи Зэт” ХХК-д кранист ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  бие эрүүл,******* овогт ******* *******. /РД: *******/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ    аймгийн Түшиг суманд 1993 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн  Түшиг сумын 1-р баг Жаргалмандах хэсгийн 37 тоотод оршин суух, “Ай Жи Зэт” ХХК-нд гагнуурчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй бие эрүүл ******* овогт *******. /РД: *******/

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханан булаг” нэртэй баарны гадна нүүрэн тус газар толгойгоороо мөргөж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 10 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханан булаг” нэртэй баарны гадна нүүрэн тус газар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Би хохирогчийн эмчилгээний зардалд 700000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна.  Би хохирогчийн эмчилгээний зардалд 1500000 төгрөг өгсөн гэв.

Хохирогч нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цагийн орчим Хэрлэн сумын 4-р баг, 46 дугаар байрны гадаа ,,,, нартай таарсан. Ингээд “Ханан булаг” бааранд суухаар болж очсон. Очоод удаагүй байхдаа утсаар дуудсан ба удалгүй ирээд бид нартай хамт суусан. Бид нар 1 шил Болор архи, пиво уугаад сууж байхад 23 цагийн орчим , гэх , нарын 2 эхнэр гаднаас ирж хамт суусан ба согтсон учир машинд суулгаж өгнө гэж хамт гараад тэр чигтээ яваад өгсөн. , нар нэлээн согтсон хөл дээрээ тогтож чадахгүй байсан учир сугадаад гадагш гарсан. Баарны гадааын эхнэр үл таних залуу хүзүүнээс нь бариад зогсож байсан. Тэр үед чи хүний эхнэрийг нөхөр нь байхад тэвэрч яаж байгаа юм бэ? гээд маргалдсан ба тэнд байсан 20-30 хүн юу болж байгаа нь мэдэгдэхгүй бужигналдаад байсан. Хэн нь хэнтэйгээ яаж байгаа нь мэдэгдэхээргүй  байдалтай байсан. Би хөл дээрээ тогтож чадахгүй байсан учир түүнийг аваад 23 дугаар байрны хойд талд хүнд харагдахгүй газар хамт очиж суусан. Бид хоёр 10 гаран минут сууж байгаад нөгөө хэд рүүгээ буцад очиход нөгөө залуучуудтайгаа учир зүгээ олсон гээд бөөндөө юм яриад тамхи татаад зогсож байсан. Ингээд тэд нараас салаад 23-р байрны урд байх “ЕF”  төвийн хойд талаар хойшоо чигтээ гараад алхаж байхад араас нөгөө 4 залуу гүйж ирээд “Чи миний найзыг цохьдог хэн бэ?” гэж хэлээд өндөр бүдүүн биетэй Баатараа гэх залуу нь миний хамар руу мөргөхөд би газар суусан. Нэг хэсэг манарч сууж байгаад босоход хамарнаас цус гараад байсан. Миний хувьд одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 12/  

Хохирогч нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 06-ны орой 22 цагийн орчим Хэрлэн сумын 6-р багийн “Ханан булаг” кафед манай найз болох,,, ,, бид долуулаа суугаад найзуудаараа юм яриад сууж байгаад кафенаас гарахад “Манай найзын эхнэр болох нэг залуу гүйж ирээд, “тэвэрч аваад уулзах уу явах уу?” гээд байхаар нь би очоод “Наад эмэгтэй чинь нөхөртэйгээ яваа боль” гэхэд чамд хамаагүй гээд надтай муудаад байж байхад “манай найз ирээд, надтай маргаж муудаж байсан залууг нэг алгадаад салгасан. Тэгэхэд тэр залууг найзууд нь аваад явсан. Тэр залуучуудтай учир зүйгээ олоод хоёр тийшээгээ салаад явж байхад араас дуудаад эргээд харах хооронд үгийн зөрүүгүйийг нэг залуу нь гүйж ирээд мөргөсөн. Тэр залууг нь танихгүй боль гээд дундуур нь ороод салгахад намайг үгийн зөрүүгүй нэг залуу чулуугаар миний толгой руу цохьсон. Тэгэхээр нь цагдаа дууд гэсэн чинь тэр залуучууд зугатаад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Баар хаах цаг болж  шөнийн 00 цагийн орчим  байх бүгдээрээ цувралдаад гарсан. Бааран дотор миний танил хүн таарсан учир тэрэнтэйгээ юм ярьж байгаад араас нь гарахад юу болоод байгаа нь мэдэгдэхгүй бөөн зодоон цохион болж байсан. Тэгэхээр нь би яваад очиход миний таньдаг 2-р багийн нутагт Мак ХХК-ийн шугаман дээр ажилладаг *******,, нар манайд найзуудтай маргаад зууралдаад татаж, чангаацалдаад зогсож байсан. Тэр 4 намайг харж таниад ахаа таньтай хамт яваа хүмүүс юм уу? гээд маргахаа больж учир зүгээ олж бид нар тамхи татаад одоо ингээд харьцгаая гэж хэлээд салаад явсан. 23-р байрны EF сүлжээ дэлгүүрийн хойд талд явж байхад нөгөө 4 залуу араас гүйж гарч ирээд  ******* гэх залуу Э.ийг мөргөж байсан. Эргээд харахад нүүрээ дарчихсан чулуугаар цохьсон гээд сууж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 602 тоот дүгнэлтэд

1. биед хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүдийн хамрын ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба  зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ /хх-ийн 26 /   

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 11-ны өдрийн 599 тоот дүгнэлтэд:         

1. биед духны няцарсан шарх, баруун шанааны зулгаралт, баруун нүдний салтын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдийн хамрын ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31/

 Гэрч мэдүүлэг /хх-ийн 21х/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******, ******* нарын ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 45,49/

Урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44, 48/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. 

 Шүүгдэгч *******, *******  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:        

Шүүгдэгч ******* ******* нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханан булаг” нэртэй баарны гадна нүүрэн тус газар толгойгоороо мөргөж хамрын ясны хугарал, зүүн нүдний зохины цус хуралт бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч ******* нь 2017 оны 10 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханан булаг” нэртэй баарны гадна нүүрэн тус газар цохиж духны няцарсан шарх, баруун шанааны зулгаралт, баруун нүдний салтын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, тэдгээрийн мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогч  П.ийн мөрдөн байцаалтад өгсөн “Ингээд тэд нараас салаад 23-р байрны урд байх “ЕF”  төвийн хойд талаар хойшоо чигтээ гараад алхаж байхад араас нөгөө 4 залуу гүйж ирээд чи миний найзыг цохьдог хэн бэ? гэж хэлээд өндөр бүдүүн биетэй Баатараа гэх залуу нь миний хамар руу мөргөхөд би газар суусан. Нэг хэсэг манарч сууж байгаад босоход хамарнаас цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн12/, хохирогч мөрдөн байцаалтад өгсөн “Тэр залуучуудтай учир зүйгээ олоод хоёр тийшээгээ салаад явж байхад араас дуудаад эргээд харах хооронд үгийн зөрүүгүйийг нэг залуу нь гүйж ирээд мөргөсөн. Тэр залууг нь танихгүй боль гээд дундуур нь ороод салгахад намайг үгийн зөрүүгүй нэг залуу чулуугаар миний толгой руу цохьсон. Тэгэхээр нь цагдаа дууд гэсэн чинь тэр залуучууд зугатаад явсан гэх мэдүүлэг”/хх-ийн 13/, гэрч Б.Лувсанжадамбаашийн мөрдөн байцаалтад өгсөн “23-р байрны EF сүлжээ дэлгүүрийн хойд талд явж байхад нөгөө 4 араас гүйж гарч ирээд л ******* гэх залуу Э.ийг мөргөж байсан. Эргээд харахад нүүрээ дарчихсан чулуугаар цохисон гээд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 602 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 11-ны өдрийн 599 тоот дүгнэлт, болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.     

 Шүүх шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.   

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 602, 2017 оны 10 сарын 11-ны өдрийн 599 тоот дүгнэлт тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

  Мөн шүүгдэгч *******, ******* нар нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө  өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь өөрөө, өөрийгөө өмгөөлөх талаар зохицуулсан тул өмгөөлөгчгүй оролцуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ  гэм бурууг  хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч *******, ******* нь “Ай Жи Зэт” ХХК-нд эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, шүүгдэгч нарын хувийн зан чанар, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулын ял оногдуулж, орлогын боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч ******* Мөнхбаатрын ******* регистрийн дугаартай, шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.   

 Хохирогч  Э. нь шүүгдэгч *******аас, хохирогч Э. нь шүүгдэгч *******өөс хохирол, төлбөр тус тус нэхэмжлээгүй болно.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* нарыг тус бүр 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын орлогын боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, *******  *******ын ******* регистрийн дугаартай, шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.              

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ