| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1709011120141 |
| Дугаар | 2022/ДШМ/837 |
| Огноо | 2022-08-23 |
| Зүйл хэсэг | 233.1., 17.4.2.1., 18.6.2.2., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/837
Ц.С, Г.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
хохирогч Г.Батжаргал,
яллагдагч Ц.С, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Эрдэнэцэцэг, О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/1496 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай эсэргүүцлээр Ц.С, Г.Г нарт холбогдох 1709011120141 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ш овгийн Цгийн С, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “Х” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Ш” ХХК-ийн Монгол Улс дахь захирал, “А” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
2. Г овгийн Г /G G/, 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
1. Яллагдагч Ц.С нь “Х” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байхдаа Г овогтой Г /G G/-тай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Х” банкны салбар дээр тус компанийн “Х” банк дахь төгрөгийн -, ам.долларын -, юанийн - дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн B /W/-аас шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Ч /Chen Tao/, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г овогтой Г /G овогтой G/ нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/ нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,
мөн Ц.С нь Г овогтой Г /G G /-тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “Х” ХХК-аас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.000 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/ 350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Ш” ХХК-ийн “Х” банкны 5079159190 тоот дансанд “Сээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Ш” ХХК-ийн “Х” банкны 5079159190 тоот дансанд орсон 350,000.0 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “E” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн, 47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 8-аас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам.доллар /25,924,042.01 төгрөг/-ыг Х /H -/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан,
-”Ш” ХХК-ийн “Х” банкны юанийн - тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.Сийн “Х” банкны юанийн - тоот дансанд шилжүүлж, Ц.С нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “Ч Х” банкны 3101000074 тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “p /Ц Сээс 65 мм ган бөмбөлгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн:
-2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр “И” ХХК-аас иргэн Цт зээл 9,000,000.0 төгрөг,
-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000.0 төгрөгийг “И” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,
-2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нд данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000.0 төгрөгийг Г.Гаас гэж,
-2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ц.Бд аудитын төлбөр 800,000.0 төгрөг,
-2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Д.Дид “Х” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзийн зардалд Ээд 7,838,500,
-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Д, Т.Б, Г.Г, Л.Б, Ц.С нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,
мөн яллагдагч Ц.С нь Г овогтой Г /G G/-тай бүлэглэн “И ББСБ” ХХК /А ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “Х” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдүүлэн, Ж аудитаар ХХК-аар тайлан гаргуулсан,
-”Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Х” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой С 50%, G овогтой G 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/,
-ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000.0 ам.долларыг “Х” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Г овогтой Г /G G/-ын Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн,
1. яллагдагч “Х” ХХК-ний 5 хувийн хувьцаа эзэмшигч, Г овогтой Г нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байсан Ц.Стэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Х” банкны салбар дээр тус компанийн “Х” банк дахь төгрөгийн -, ам.долларын -, юанийн - дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн B /W/-ааc шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Ч /C/, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г овогтой Г /G овогтой G/ нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/ нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,
мөн Г овогтой Г /G G/ нь Ц.Стэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “Х” ХХК-аас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.00 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/,
-350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Ш” ХХК-ийн “Х” банкны 5079159190 тоот дансанд “Сээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Ш” ХХК-ийн “Х” банкны 5079159190 тоот дансанд орсон 350,000 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “E” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 Ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн,
-47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн,
-2017 оны 6 дугаар сарын 8-аас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам доллар /25,924,042.01 төгрөг/-ийг Х /H -/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан,
-”Ш” ХХК-ийн “Х” банкны юанийн - тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.Сийн “Х” банкны юанийн - тоот дансанд шилжүүлж,
Ц.С нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “Ч Х” банкны 3101000074 тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “p/ Ц Сээс 65мм ган бөмбөлгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн:
-2017 оны 9 дүгээр сарын 4-нд “И” ХХК-аас иргэн Цт зээл 9,000,000 төгрөг,
-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265.000 төгрөгийг “И” ХХК-ний нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,
-2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нд данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000 төгрөгийг Г.Гаас гэж,
-2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ц.Бд аудитын төлбөр 800,000 төгрөг,
-2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Д.Дид “Х” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзийн зардалд Ээд 7,838,500 төгрөг,
-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Д, Т.Б, Г.Г, Л.Б, Ц.С нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг тус тус хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,
мөн яллагдагч Г овогтой Г /G G/ нь Ц.Стэй бүлэглэн “И ББСБ” ХХК /А ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу
-”Х” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, Ж аудитаар ХХК-аар тайлан гаргуулсан,
-”Х” ХХК-ийн хувьдаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Х” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой Сэ 50%, G овогтой G 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/
-ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “325,000 ам.долларыг “Х” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав” гэсэн утгатай нөхөр Г овогтой Г /G G/-ийн Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 4 дүгээр байранд байрлах Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.О, С.С, Б.Н нарын гаргасан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт гарчээ. /13хх-168-187/ Дээрх шинжээчийн дүгнэлтэд “Х” ХХК-д “О” ХК-аас орж ирсэн ган бөмбөлгийн үнийн төлбөр Монгол төгрөгийг ам.доллар болон юань-д хөрвүүлэн шилжүүлж БНХАУ-ын “Ш” ХХК-д төлбөрийг шилжүүлсэн байх бөгөөд уг төгрөг, ам.доллар, юанийн ханшийн зөрүүг шинжээчид дүгнэлт гаргахдаа тусгаагүй орхигдуулсан талаарх яллагдагч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2500 тонн, 1362 тонн ган бөмбөлгийн төлбөрийг “Х” ХХК нь “Ш” ХХК-нд төлөхдөө ам.долларын ханшийн зөрүүний алдагдал хүлээж байсан эсэх асуудал дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах, уг ханшийн зөрүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорд нөлөөлөх эсэх нь хэрэгт ач холбогдолтой байна.
Нөгөөтэйгүүр, “Х” ХХК нь БНХАУ-ын “Ш” ХХК-аас ган бөмбөлөг авч “О” ХК-д туршилтын журмаар 65 мм хэмжээтэй ган бөмбөлөг нийлүүлж байсан гэх бөгөөд эхний удаагийн 2500 тонн ган бөмбөлгийн үнийг “О” ХК нь “Х” ХХК-д Монгол төгрөгөөр төлсөн, “Х” ХХК нь уг төлбөрийг БНХАУ-ын “Ш” ХХК-д төлөхдөө ам.доллараар төлж үүнээс үүдэн ам.долларын ханшийн зөрүүний алдагдал хүлээсэн эсэх асуудлыг тодруулан шалгах шаардлагатай.
Дээрх байдлаас шалтгаалан Ц.С, Г.Г нар нь уг ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн эсэхийг “Т” ХХК-ийн дүгнэлттэй харьцуулан шалгаж тодруулах нь зүйтэй. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.О. С.С, Б.Н нарын гаргасан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэд “...хувьцаа эзэмшигч Ц.Сийн 59,347.922 төгрөг, 110.000 ам.доллар, Г.Гын 6,434,900 төгрөгийн зарцуулалтыг “Х” ХХК-ийн үйл ажиллагааны зардал мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай” гэжээ. /13хх 182/ Уг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулан шалгах шаардлагатай. ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Ц.С, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Ц.С, Г.Г нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.УуГ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурор 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Энэ хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн нотолбол зохих байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайлбал, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “Х” ХХК-ийн харилцах дансанд орсон мөнгөнөөс хувьцаа эзэмшигч Ц.С 355,117,936.76 төгрөг, 509,150.00 ам.долларыг /1,227,952,695.5 төгрөг/ бэлнээр болон хувийн харилцах дансандаа авсан болох нь тогтоогдсон. Дээрх дүгнэлттэй холбоотойгоор Ц.С нь 355,117,936.76 төгрөгөөс 5,520,000.00 төгрөгийг 2016.05.06, 2016.11.04, 2017.01.09-ний өдрүүдэд “Х” ХХК-ийн Х банкны - тоот харилцах данс болон C-н 5130019585 дугаартай дансуудад шилжүүлсэн, компанийн төлбөр тооцоонд 53,212,424.30 төгрөгийг зарцуулсан, мөн 509,150.00 ам.доллароос 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 24.00 ам.доллар шилжүүлсэн, компанийн төлбөр тооцоонд 393,044.72 ам.долларыг тус тус зарцуулсан байх тул Ц.Сийн завшсан төгрөгийн үнийн дүнг төгрөгөөр 296,385,512.49, ам.доллароор 116,081.28 /ханш 2,411.77 төгрөг буюу 279,961,348.66 төгрөг/ буюу нийт 576,346,861.15 төгрөг гэж тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу хэрэв худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тайлбарлан сануулж авсан хохирогчийн мэдүүлгүүд нь хэргийн бусад нотлох баримт болох удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдож, мэдүүлэг өгөгчийн эх сурвалжийг тодорхой гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцсэн байна. Яллагдагч нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, анхан шатны шүүхийн шүүгчийн “Ханшийн зөрүү”-ний талаарх дүгнэлт нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүйн дээр ханшийн зөрүүнээс үүдсэн хохирол, хор уршиг нь энэхүү гэмт хэргийн бодит хохирол, хор уршиг, гэм хорд хамаарахгүй болно.
Мөрдөгч, прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд хуульд заасан бүх арга хэмжээг авч шалгахад яллагдагч Ц.С нь “Х” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг, /ханш 2,411.77/ нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.
Хэргийн үйл баримт 2016 оны 8 дугаар сараас эхлэлтэй буюу гэмт хэрэг үйлдэгдэж эхэлснээс хойш даруй 6 жилийн хугацаа өнгөрсөн ба шүүхээс хэргийг прокурорт буцааснаар хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн өөрчлөлт орох, хэргийн зүйлчлэл хүндрэх, хөнгөрөх эсэх, эсхүл оногдуулах эрүүгийн хариуцлага өөрчлөгдөх зэргийг шүүх тогтоолдоо дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор заасан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэргийг энэ хугацаанд нэг ч удаа гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдалд байсаар байна. Давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 883 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн ба магадлал гарснаас хойш шүүгчийн захирамж болон магадлалд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн хийж гүйцэтгэсээр байтал анхан шатны шүүхээс урьд заагаагүй үндэслэлээр хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ц.С, Г.Г нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс 1 ширхэг сиди, 453 хуудас бүхий хавтас хэрэгт авагдаагүй баримтыг гарган өгч, уг баримтыг нотлох баримтаар тооцуулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэж, “...хохирогчийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох нөхцөл байдал байна” гэж, “..яллагдагч нарыг хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж, ашигласан гэж дурдсан боловч уг гэмт хэргийг хэзээ, Ха, яаж үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тодорхой заагаагүй” гэж тус тус дүгнэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Шинжилгээ хийх тогтоолын дагуу ирүүлсэн 2 хавтас хэргийн материалд авагдсан санхүүгийн баримтад үндэслэн дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргасан болно” гэж заасан бөгөөд яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргаж өгсөн баримтад үндэслэж дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч тогтоох ажиллагаа хуульд нийцсэн, энэ хэрэгт хохирогчоор Г.Батжаргалыг тогтоож, Хятад талаас БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэлээ явуулсан, Г.Батжаргал, гэрч B нарын мэдүүлэгт хохирогчоор Г.Батжаргалыг тогтооход ямар нэгэн эргэлзээ байхгүй болох нь харагдаж байгаа. Яллах дүгнэлтийн хэргийн утга болон тогтоох хэсэгт “Мөн яллагдагч Ц.С нь Г овогтой Г /G G/-тай бүлэглэн “И ББСБ” ХХК /А ББСБ ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу Х ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, Ж аудитаар ХХК-аар тайлан гаргуулсан, Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн, Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Х” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой Сэ 50%, G овогтой G 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/, ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж, “2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 325,000.0 ам.долларыг “Х” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав” гэсэн утгатай нөхөр Г овогтой Г /G Ganbауаг/-ын Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 4 дүгээр байранд байрлах Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн” гэж гэмт хэргийг хэзээ, Ха, хэрхэн үйлдсэнийг тодорхой бичсэн байгаа болно.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл яллагдагч нарын холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзвэл цагаатгах тогтоол гаргах зэргээр хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Г.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурортой санал нэг байна. ...” гэв.
Яллагдагч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” заалт хүчинтэй хэвээр байгаа. Прокурорын эсэргүүцэл хэргийн байдалтай нийцээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр нотолбол зохих байдал зэргийг хангалттай нотолсон гэж эсэргүүцлээ хэлсэн. Энэ бүгд биелэгдээгүй, хэргийг удаа дараа буцааж, хэрийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй байна гэж байгаа нь худлаа ярьсан. 2 дахь удаагаа шүүхээс хэрэг буцсан. Өмнөх шүүхээс буцсан шүүхийн захирамж өнөөдрийг хүртэл биелээгүй. 6 жил энэ айлын амьдралыг там болгож байна. Ц.Сийг “Х” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэл авсан гэдгээр албан тушаалтан гэж үзэн хүндрүүлж байна. Энэ байдлыг шалгахгүй байна. Их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлсэн. Хохирлыг тогтоож өгөхгүй байгаа. Энэ компанийн олсон мөнгө туйлын тодорхой. Энэнээс гарсан зардлыг нь хасахаар хасах баланстай гардаг. Давж заалдах шатны шүүхээс 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, хэргийн хохирол тогтоогоогүй, хохирлыг тогтоох нь ач холбогдолтой гэж буцаасан. Өнөөдрийг хүртэл хохирол тогтоогддоггүй. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих C-н гэдэг хүний авсан мөнгө, Цэвэгжавын эхнэр авсан мөнгө, Г.Батжаргалын авсан мөнгөнүүдийг хооронд нэмээд миний үйлчлүүлэгчийн завшсан мөнгө гэж бичээд байгаа. 116,081.28 ам.доллар нь 576,346,861.15 төгрөгт багтсан. Энэ мөнгөнөөс 110 ам.долларыг Цэвэгжав айлган сүрдүүлж байгаад авчихсан. Гэхдээ дутагдал гаргаагүй ба хувийн мөнгөнөөс төлсөн. Шинжээч энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагаараа тогтоох ёстой гэж байхад прокурор, цагдаагийн байгууллага шалгадаггүй. Хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоогдог үүрэг нь шүүхэд байхгүй, мөрдөгч, прокурор хоёрт байгаа. Эргэлзээгүй тогтоосон асуудалд шүүх дүгнэлт хийж, бид нар мэтгэлцэх ёстой. Ц.Сийн дансанд орсон гээд завшсан гэж үзсэн. Албан тушаалд томилсон баримт байдаггүй. Прокурорын эсэргүүцлийн 2 дугаар хуудаст Ц.С компанийн төлбөр тооцоонд 53,212,424.30 төгрөгийг зарцуулсан, компанийн төлбөр тооцоонд 393,044.72 ам.долларыг тус тус зарцуулсан байх тул гэж бичсэн. Зарцуулсан гэж дүгнэсэн асуудлынхаа учрыг олж өгнө үү. Ханшийн зөрүү гэхээр 3 жилийн өмнө долларын зээл авчихаад өнөөдөр долларын ханш унасантай андуурч яриад байна. “Ш” ХХК-аас ган бөмбөлөг орж ирэхэд нь тухайн өдөр нь доллароор гаальд мэдүүлдэг. “О” ХК-т ган бөмбөлөг нь ирэх хүртлээ 600 тн болж нэг падаантай байдаг. 600 тн нь 45 хоногийн дараа ган бөмбөлгийг авснаас хойш “О” ХК монгол төгрөгөөр “Х” ХХК руу төлбөрийг шилжүүлсэн. Тэгээд монгол мөнгөөрөө Х банк дээр бэлэн бусаар гүйлгээ хийж, гаальд төлсөн үнээ “Ш” ХХК-д төлөхдөө ам.доллароор төлж үүнээс үүдэн Ам.долларын ханшийн зөрүүний алдагдал хүлээсэн эсэх асуудлыг тодруулан шалгах шаардлагатай. Анхан шатны шүүх аудитын дүгнэлттэй холбогдуулж дахин шинжээч гаргуулах нь зүйтэй гэж буцаасан. Иймд анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн шаардлага хангасан. Прокурорын эсэргүүцэлд тухайн нотолбол зохих байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэсэн асуудал ярьдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.О. С.С, Б.Н нарын гаргасан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэд “...хувьцаа эзэмшигч Ц.Сийн 59,347.922 төгрөг, 110.000 ам.доллар, Г.Гын 6,434,900 төгрөгийн зарцуулалтыг “Х” ХХК-ийн үйл ажиллагааны зардал мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай” гэжээ./13хх182/ Уг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулан шалгах шаардлагатай..., Гын .., шинжээчийн дүгнэлтээр эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй. Энэ асуудлыг шүүх захирамжийн 2 дахь үндэслэл дээр дурдсан. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэсэн. Гэтэл яригдаж байгаа 110.000 ам.доллар 296 сая төгрөгийн асуудал ханшийн алдагдалд шилжүүлсэн байдаг. Энэ асуудал нь дансны хуулгаар тогтоогддог. Прокурорын зүгээс ханшийн зөрүүний алдагдал дээр өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийг хүлээн аваагүй. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Ш” ХХК-аас ган бөмбөлөг авч, “О” ХК-д Х” ХХК-аар дамжуулан шилжүүлсэн. Энэ үедээ “Ш” ХХК-тай долларын гэрээ байгуулж, “Х” ХХК-тай төгрөгийн гэрээ байгуулдаг. “О” ХК-аас оруулж ирсэн төгрөгийг долларт шилжүүлж 2016 оны 9 дүгээр сарын 30-нд анхны гаалиар орсон ган бөмбөлөг мэдүүлэхэд доллар 2250 төгрөгийг ханштай байсан. анхны төлбөрийг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Энэ үед доллар 2495 төгрөг буюу 210 төгрөг нэмэгдсэн байсан. Ханшийн алдагдлыг байгууллага хүлээх ёстой болохоос хувь хүн хүлээх ёсгүй. Прокурорын яллах дүгнэлтэд завшсан гэдэг 576,346,861 төгрөг орж байгаа. 138 сая төгрөгийн ханшийн алдагдал хүлээж байгаа. Тусгай мэдлэг бүхий шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч мөрдөгч, прокурор хангаагүй учраас “Тэд аудит” гэдэг компаниар аудитын шинжилгээ хийлгэсэн. Аудитын дүгнэлтээр ханшийн алдагдал хүлээсэн гэж дүгнэлт гарсан. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянаж үздэг учраас өмгөөлөгчийн зүгээс дараах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т прокурор хэргийн хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаахаар заасан. Энэ ажиллагааг мөрдөгч хэрэгжүүлэх нь эрүүгийн хэрэгт прокурорын хяналтын чиг үүргийн нэг хэлбэр гэж үзэж байна. 15 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудаст хяналтын прокурор Бадралд 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1/151 дугаартай мөрдөн шалгах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хяналтын прокуророос 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолоор өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэсэгчлэн 2, 4 дэх заалтуудыг хангаж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөрдөгчид хүсэлт гаргасан. 14 дүгээр хавтаст хэргийн 176-179 дүгээр хуудаст Эрүүгийн Цагдаагийн газрын мөрдөгч 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн өмгөөлөгчийн хүсэлтийг “бүхэлд нь хангаж шийдсэн”. Гэтэл прокурорын шийдвэрийг мөрдөгч нь биелүүлдэггүй, мөрдөгч нь өөрийнхөө хангасан шийдвэрийг биелүүлдэггүй. Ийм л байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн тал бүрээс нь бүрэн бодитойгоор эргэлзээгүй тогтооно” гэсэн суурь зарчмаа хэрэгжүүлж чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй гэж үзэж байна. магадлалд заасан ажиллагааг мөрдөгч хангалттай биелүүлсэн гэж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс эсрэг байр суурьтай байгаа. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1024 дугаартай захирамжаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн магадлалаар хэвээр үлдээсэн. Үүнд анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 453 хуудас нотлох баримт, 1 ширхэг Сиди нотлох баримтаар тооцож ажиллагаа хийх шаардлагатай гэж буцаасан. Гэтэл тус ажиллагааг хийж дүгнээгүй. Миний үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн баримт өөрийгөө цагаатгах талын нотлох баримтыг өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй. Үүнийг магадлалд тусгаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ хохирогчоор тогтоосон асуудал хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Хохирогчоор Г.Батжаргалыг тогтоосон нь хуулийн шаардлага, зарчимд нийцээгүй. 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр давж заалдах шатны шүүх магадлалаар хохирогчийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тодорхой болгох шаардлагатай гэж буцаасан. Сүүлд хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд Г.Батжаргалыг хохирогчоор тогтоосон нь хуульд нийцээгүй. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурал хийх журам тодорхой заагдсан. Энэ журам биелэгдээгүй. Хуралд эхлээд шийдвэр гаргах ёстой, хэлэлцэх асуудлыг тодорхой болгох, хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой, тэгээд саналаа шийдвэрлэх журамтай байхад тус журмыг хэрэгжүүлээгүй. “Х” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С, “Х” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г нарыг оролцуулахгүйгээр 2021 онй 9 дүгээр сарын 11-ний өдөр Г.Батжаргал, Цэвэгжав хоёр хурал хийж БНХАУ-ын иргэн 65 хувийн хувьцаа эзэмшигч Bг оролцуулж, албан ёсны гарын үсэг эрхийг Цэвэгжавд олголоо гэсэн байдаг. B нь Цэвэгжавт гарын үсэг зурах эрхийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэлээр эрх олгосон байдаг. Тэгэхээр эрх олгоогүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн. 65 хувийн хувьцаа эзэмшигч B энэ хуралд оролцоогүй, эрх нь байхгүй, гарын үсэг зураагүй. Итгэмжлэл олгосон асуудал нь хуульд нийцээгүй гэж үзсэн. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Г.Батжаргал, Цэвэгжав нарт эрх олгосон асуудал нь БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас олгосон итгэмжлэл байдаг. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай, гадаад улс орон руу явах хориотой байсан. Гэтэл гадаад улс руу явсан гэж B болон Г.Батжаргал, Цэвэгжав нар байлцсан мэтээр нотариатын баталгаа хийлгэсэн. Хууль ёсны болсон уу, хилээр гарсан уу гэдгийг шалгуулах хүсэлттэй байна. Мөн хохирогчоор тогтоогдох үндэслэлтэй эсэх талаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шалгаж, тогтоож өгөөгүй. ...” гэв.
Яллагдагч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. ...” гэв.
Яллагдагч Г.Г “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой ба шүүх хуралдааны явцад зохих байдлуудыг нотлох талаар мөн зүйлд заажээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.УуГын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/1496 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ