| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/03563/И |
| Дугаар | 102/ШШ2024/04410 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/04410
| 2024 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/04410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дугаар байр *тоотод оршин суух, * онд төрсөн * настай, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо *
Урамшуулал 3,012,347 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *, хариуцагчийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * нь хариуцагч Баянгол дүүргийн *д холбогдуулж урамшуулалд 3,012,347 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие * нь 2020 оны 10 сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн * дүгээр хорооны * даргаар иргэдийн нийтийн хуралдаанаар сонгогдсон. Уг хуралд * даргаар сонгогдох хүсэлтээ гарган сонгуульд оролцогчидын 100 хувийн саналаар сонгогдсон юм. Гэтэл Баянгол дүүргийн * ажлын алба Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан баг хорооны хурлын даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно гэж заасан хуулийн заалтыг үл биелүүлж удаа дараагийн албан тоот, хүсэлтэд хариу үл өгөн 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын урамшуулал 3,012,347 төгрөгийг олгоогүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн боловч тогтоолоос үүдэн гарах үр дагавар болох тухайн хуралдаан болсонг үгүйсгээгүй. Хурал хуульд заасан ирцтэйгээр хуралдсан. Тухайн албан тушаалд очоод гаргаж байсан тогтоол, арга хэмжээ зохион байгуулах, хамтарсан баг байгуулах, шагнал уламжлах тухай тогтоолууд хүчин төгөлдөр байгаа. Иймд ажилласан хугацааны хуульд заасан урамшууллыг авах нь хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч Баянгол дүүргийн *аас урамшуулал 3,012,347 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Баянгол дүүргийн *ы итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нийслэлийн * шийдвэрээр Баянгол дүүргийн * дүгээр хорооны * 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар * Хорооны *г зарлан хуралдуулах тухай, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 04 Хорооны * даргыг сонгож батлах тухай тогтоолыг хүчингүй болгосон. Тогтоолууд хүчингүй болсон тул урамшууллыг нөхөн олгох боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 14 Хорооны иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулах тухай, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 04 Хорооны * даргыг сонгож батлах тухай тогтоол, Баянгол дүүргийн 4 хорооны * 2020 оны 12 сарын 16, 2020 оны 11 сарын 30, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн албан бичиг, Урамшуулал олгохыг хүссэн *ы хүсэлт,
4. Хариуцагчаас Баянгол дүүргийн *ы Хөдөлмөрийн дотоод журам, Тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн дугаар * Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж, 2022 оны 01 сарын 25-ны өдрийн дугаар * Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн Шинжээч томилж шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж,
5. Шүүх 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, Нийслэл дэх * хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр гэсэн баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * тогтоолоор хорооны * даргаар сонгогдсон. Гэтэл хариуцагч нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан баг хорооны хурлын даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно гэж заасан хуулийн заалтыг үл биелүүлж байгаа тул урамшуулад 3,012,347 төгрөг гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь Баянгол дүүргийн * дүгээр хорооны * 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 14 Хорооны иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулах тухай, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 04 Хорооны * даргыг сонгож батлах тухай тогтоол Нийслэл дэх Захигргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдан бичгийн нотлох баримт болон, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.
4.1. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаар Хорооны иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулах тухай тогтоолоор хорооны * анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр товлон хуралдуулахаар тогтож, хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 04 Хорооны * даргыг сонгож батлах тухай тогтоолоор *ыг хорооны Иргэдийн хурлын даргаар сонгож, * дарга нарт хуульд заасан урамшуулал олгох албан бичиг хүргүүлсэн байна.
4.2. 2021 оны 12 сарын 08-ны өдөр иргэн И.Донид Нийслэл дэх * хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * даргад холбогдуулан тус * 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмлэл гаргасанг Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах 14 хоногийн хугацаа тогтоож, шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 04 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг үүсгэжээ.
4.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн дугаар 128/ШШ2024/0287 Шийдвэрээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцож, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны * 04 дүгээр тогтоолоор хорооны * даргаар сонгогдсон гэсэн үндэслэлээр урамшуулал шаардсан боловч Хорооны иргэдийн Нийтийн хурлыг зарлан хуралдуулах тухай тогтоол, Хорооны * даргыг сонгож батлах тухай дээрх 2020 оны 10 сарын 16-ны өдрийн дугаар 14, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн дугаар 04 тогтоолыг илт хууль бусад тооцож, тогтоолыг тус тус хүчингүй болгосон тул урамшуулал 3,012,347 төгрөгийг шаардах эрхгүй байна.
6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.10-т заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн *д холбогдох урамшуулалд 3,012,347 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,042 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА