Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Хэрлэн

Улсын яллагч   Л.Мөнхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000064 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Сансарын 2-4 тоотод оршин суух, ажилгүй, гавъяа шагналгүй, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 сар хорих ялаар, 2010 оны 11 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг харуцах чадвартай, ******* овогт ******* *******. /*******/

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Галын гол гэх газарт ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Төмөргарьдийн ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* нь “Шинь шинь” ХХК-д гаалийн бүрдүүлэлтийн мэргэжилтнээр ажилладаг юм. 2017 оны 08 сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд ******* очиж байна гэж ярьчихаад 20 цагийн үед ирэхгүй байхаар нь хүүгээ хадмынд хүргэж өгчихөөд Шинь шинь ХХК-ний ажилчдыг авчирсан Стана маркийн машины жолоочоос асуухад ******* ирээгүй байсан. Харин *******г ДОР гэсэн ачааны машинд сууж ирж байгаа гэдэг сураг сонсоод би машин нь саатсан юм болов уу гэж бодож машинтайгаа урдаас нь явсан. Намайг шөнө яваад очиход ******* ДОР гэсэн ачааны машины ар талд шалдан хэвтэж байсан. Би тэр үед биеэ барьж чадаагүй, нөгөө хүн рүү нь дайрах гэтэл ******* урдуур орж цохиулсан. Эхнэрийгээ аваад үүрээр гэрт нь авчирч өгсөн. Хадам аав намайг өмөөрч охиноо загнасан, ээж нь *******г өмөөрч байсан. Би *******г 2013 оноос Хөдөө аж ахуй сургуульд сурч байхаас нь эхлээд танилцаж, 2017 оны 06 сард хүн гуйж байж ажилд оруулж өгсөн.  Би тухайн байдлыг харж чадалгүй уур хүрээд муудах гэсэн боловч ******* миний урдуур орж гэмтсэн. Бид хоёр 4 жил гаран хамтран амьдраад 2016 онд хүүтэй болсон. Одоо миний хүү ой гарантай. 2012 онд өмнөх эхнэр минь салж охиныг минь надад үлдээгээд явсан. ******* бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэв.

 

Хохирогч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би “Шинь шинь” ХХК-д гаалын бүрдүүлэлтийн мэргэжилтнээр ажилладаг юм. 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчим ажлынхаа газрын машинаар Дорнод аймгийн төв орохоор явсан. Манай ажлаас аймгийн төв рүү нийт 7 машин гарсан ба бид нар замдаа ирж явахдаа нэг машинаа ирэхгүй болохоор нь 3 цаг орчим хүлээгээд утсаар ярихад машин болохгүй байна ачаагаа буулгахгүй бол болохгүй нь та нар явж бай гэхээр нь бид нар аймаг руу 21 цаг 30 минутын орчим хөдөлсөн. Тэгтэл миний сууж явсан машин замд эвдрээд машинаа янзалж байгаад 01 цагийн орчим хөдлөөд нэлээд явж байгаад Галын гол орчим жолооч үүрэглээд жаахан амарч байгаад явъя гээд машиндаа жолооч унтаж амарсан. Тухайн үед нь би машиных нь суудал дээр унтаж байсан ба жолооч машиныхаа ар талд унтаж байтал гэнэт хаалга онгойлгоод манай нөхөр / салсан нөхөр/ ******* нь зогсож байсан ба цүнхтэй хувцас болон тэрүүгээр байсан юмнуудыг авч шидлээд жолоочийг ална гээд цохих гээд дайраад байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд шууд миний нүүр рүү гараараа цохиход миний хамарнаас цус гарахаар нь “чи хамраас цус гаргачихлаа” гэхэд тэр чинь ерөөсөө хамаагүй гэж байснаа намайг үсдэж чирээд машинаас буулгаад миний өмсөж явсан хувцасыг татаж чангаагаад дээгүүрх цамцыг тайлсан. Тэр үед хажуугаар цагаан өнгийн фортер машин өнгөрөхөд энэ хүүхнийг хар гээд миний үснээс зулгаасан чигээрээ хэдэн тийш нь савчуулаад байсан. Тэгж байгаад намайг чирж өөрийнхөө Стана маркийн машиндаа суулгаад аймаг руу авч яваад Уурхайн шорооны баруун хойно аваачаад миний хувцасыг бүгдийг нь тайлсан /машин дотор явж байхдаа миний бүх хувцасыг тайлуулаад цонхоо онгойлгоод яваад байсан/ машинаас шалдан буулгаад газар түлхэж унагаагаад алх барьчихаад чамайг цохино гээд байсан мөн машин дотор байхдаа алх бариад надруу дайраад байхаар нь би алхыг нь тавиулах гэж байгаад гараа зүссэн. Тэгээд би сүүлдээ *******аас гуйгаад “чи ядаж алхаа тавьчих гэхэд алхаа тавьсан” ба буцаж машиндаа оруулаад “чи өөрөө гараа хүл” гээд байсан тэгж байснаа машинаасаа буулгаад чи эндээс яв гэхээр нь явах гэтэл буцаж машиндаа оруулаад миний хоолойг нэг боож үзсэнээ больсон. Тэгж байгаад манай ахын дугаарыг асуугаад байхаар нь би дугаарыг нь өгөөгүй юм. Тэгсэн чинь манай бэр эгч рүү залгаад “танай дүү чинь энд хүн амьтантай явж байна” гэх зэргээр яриад байх шиг байсан. Мөн би чамайг 09 цаг гэхэд Шинэ хөгжил сургуулийн гадаа нүцгэнээр аваачина тэгээд чи олны нүдэн дээр “шившиг болоорой” гээд байсан. Бас машин дотор намайг шалдан байхад миний утсыг булааж авчихаад зураг дараад байснаа энэ зургийг чинь фээсбүүк болон телевизэд тавьж чамайг шившиг болгоно гэж зөндөө дарамталсан.Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэрт хүргэж өгөөд ээжтэй маань хэрэлдэж,  маргалдаад байхаар нь ээж цагдаа дуудсан. Одоогоор *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй. Надаас одоо холдон салж тайван байлгаасай гэж хүсэж байна..гэжээ /хх-ийн 12-13/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай охин ******* нь “Шинь шинь” ХХК-д ажилладаг юм. Дорнод аймагт гэртээ ирэх замд нь буюу 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө “Галын гол”-ын орчим салсан нөхөр ******* нь машинтай тосож аваад зодож дарамталсан байсан. Тухайн үед би охиноо шөнө ирэх байх гэж хараад байсан чинь ирдэггүй гар утас руу нь залгахаар холбогдох боломжгүй байсан. Тэгтэл өглөө манай бэр над руу утсаар залгаад “******* надруу янз янзын мессэж бичсэн байна” ******* ирсэн юм уу гэхээр нь ирээгүй гээд би утсаа салгаад *******ын утасруу залгахад “******* утсаа аваад танай охин чинь надтай цуг байна” би одоо аваачиж өглөө гээд удалгүй манай охиныг дагуулж ирсэн. Тэр үед миний охины үс нь сэгсийчихсэн хамар нь хавдаад гар хөл нь хөх няц болчихсон ирсэн. Тэгснээ ******* танай охин чинь хүн зодох гэж байхад хүний урдуур орж ирээд надад цохиулчихсан танай охин чинь хужаагийн машинд жолоочтой нь янхандаж байгаад надад баригдаад би тэр жолоочийг нь зодсон чинь миний өмнүүр орж цохиулсан гэж бахираад байсан... гэжээ.  /хх-ийн 10х/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 529 тоот дүгнэлтэд

  1. *******ийн биед баруун зүүннүд, хамарт зөөлөн эдрийн няцрал, баруун бугалга шуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22х/

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч *******ын талаархи тодорхойлолт /хх-ийн 31х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-38/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Галын гол гэх газарт хохирогч ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 529 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хохирогч А.******* нь шүүгдэгч *******аас хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 56 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 250 / хоёр зуун тавь/ цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нийт 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын эдлэх  2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.   

 

6.  Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, ******* *******ын ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.           

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Л.БАТЖАРГАЛ