Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0499 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, П.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 53 дугаар байрны 6 тоотын өмчлөгч бөгөөд дахин төлөвлөлтөнд орох Элит констракшн ХХК-ийн анхны төсөлийг дэмжсэн, өөр ямар нэгэн нэхэмжлэл шүүхэд хандаж гаргаагүй учир миний нэрээр гаргасан ямар нэгэн нэхэмжлэлээс татгалзаж байна.

Тухайлбал, Нийслэлийн засаг даргын ******* тоот захирамж, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл огт гаргаагүй. Тийм нэхэмжлэл байгаа бол татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.2, Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсан хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлж, хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч П.******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд ирэх боломжгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар утсаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн болно.

2. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 53 дугаар байр, 18 тоотыг төлөөлж нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 7/2364 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 53 дугаар байр 18 тоотод байрлах орон сууц нь иргэн Б.*******гийн өмчлөлийн орон сууц болох нь тогтоогдсон тул Б.*******ыг тухайн орон сууцны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.2, Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар П.*******ийн Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд холбогдох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.2, Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн эрхээ сэргээлгэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.2, Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл захирамж бичгээр гарсан өдрөөс хойш захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН