Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04476

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04476

Улаанбаатар хот

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * дугаар хороо *ийн * тоотод байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороолол *байр * тоотод байрлах, *

Түрээсийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч * ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 19,475 төгрөг, хариуцагч *ХХК-иас 19,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА