| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/05074/И |
| Дугаар | 102/ШШ2024/04094 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/04094
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/04094 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Э, Ж.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,022,017 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 4,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 4,022,017 төгрөгийг тус тус төлж барагдуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,261 төгрөгөөс 161,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 161,630 төгрөг, хариуцагчаас 161,630 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ