Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 128/шш2024/0298

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Ээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э”  ХХК,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нар,

Гуравдагч этгээд:Д.З*******

Маргааны төрөл: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай” 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлт хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-Э, хариуцагч Г.О*******, А.У*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, гуравдагч этгээд Д.З*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“Э”  ХХК-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нарт холбогдуулан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай” 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн Д.З*******аас “...“Э”  ХХК-нд материалын инженерээр ажиллаж байсан Э.Г******* нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Т******* сумын 2 дугаар багийн нутаг “Ц хус” гэх авто замын бүтээн байгуулалт хийгдэж байсан зам дээр буюу ажлын байрандаа, ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж нас барсан үйлдвэрлэлийн ослыг бүртгэн судлах ажиллагааг хийж үйлдвэрлэлийн ослын акт дүгнэлт гаргуулах...”-аар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргажээ.

3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 07/ дугаартай хяналт шалгалтын удирдамжийг баталж, улмаар “Э”  ХХК-ийн үйл ажиллд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн Д.З*******ын гомдлын хүрээнд хийж гүйцэтгэхээр болж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхээр эхлүүлсэн байна.

4.Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай” 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлтийг гаргажээ.

5.Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нар нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/ дугаартай “Хяналт шалгалтын удирдамж” /Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай/-аар иргэн Д.З*******ын гаргасан гомдлын дагуу "Э” ХХК-д хяналт шалгалтын ажиллагааг явуулж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/00-02/0*******/******* дугаартай, "Үйлдвэрлэлийн ослын тухай" Улсын Ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.

Энэхүү дүгнэлтэд Иргэн Д.З*******аас “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Эийн Г******* нь Сэлэнгэ аймгийн Т******* сумын 2 дугаар багийн нутаг “Ц хус” гэх авто замын бүтээн байгуулалт хийгдэж байсан зам дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бөгөөд тус аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх ажиллагааг хийгээгүй, ослын акт, дүгнэлтийг гаргуулж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг бичгээр ирүүлжээ..." гэж, ДҮГНЭХ нь хэсгийн 1-д "... “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г******* нь... 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай руу ажил үүргээ гүйцэтгэхээр тус компанийн 76-40УНР улсын дугаартай, Toéoma Ланд круйзер 76 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа... том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас ажлын байран дээрээ нас барсан байна..." гэж, 3-д"... “Э” ХХК нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Э.Г*******ийн гэр бүлд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй болно..." гэж, 4-д“... Амь хохирогч Э.Г*******ийн гэр бүл нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хувь хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг “Э” ХХК-иас гаргуулах эрхтэй..." гэжээ.

2/Улсын Ахлах байцаагчийн Дүгнэлтэд дурдсан "... Э” ХХК- д материалын инженерээр ажиллаж байсан Эийн Г******* нь Сэлэнгэ аймгийн Т******* сумын 2 дугаар багийн нутаг "Ц хус" гэх авто замын бүтээн байгуулалт хийгдэж байсан зам дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан..." гэх асуудал нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “шүүх, прокурорын хяналт... тус тусын хууль тогтоомжоор зохицуулна... гэдэгт хамаарч, иргэн Д.З*******ын өргөдөлд дурдсан асуудал нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдан шийдвэрлэгдэх харилцаа юм.

3/Тус эрүүгийн хэргийг шалгах явцад өргөдөл гаргагч Д.З*******ыг "хохирогч"-оор тогтоосон, Улсын Ахлах байцаагчийн дүгнэлтийн ДҮГНЭХ нь хэсгийн 3, 4-д заасан нөхөн төлбөр, тэтгэврийн зөрүүг гэм буруутай этгээдээс гаргуулах нь эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэгдэх асуудал байхад Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд хамааруулж, дахин шалгасан нь давхардлыг үүсгэж байна. Тухайлбал: Д.З******* нь тухайн эрүүгийн хэргийн оролцогч, эрүүгийн хэрэг нь эцэслэж шийдвэрлэгдээгүй байхад “ердийн иргэний журмаар” гомдол гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 52 дугаар зүйл, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “хяналт шалгалтыг давхардуулахгүй.." гэсэн зарчим давхар зөрчигдсөн.

4/Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У******* нарын 2023.11.17-ны өдрийн 07/ дугаартай, "Хяналт шалгалтын удирдамж” /Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай/ нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7-д "өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл" гэснийг зөрчсөн.

Удирдамжид дурдсан асуудлыг өмнө нь иргэн Д.З*******ын өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Б нь хяналт шалгалт хийсэн талаар Улсын

Ахлах байцаагчийн хяналт шалгалт хийх удирдамжид дурдаагүй.

5/Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А. У******* нар нь "Э" ХХК-д хяналт шалгалт хийж байх явцад Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н гэсэн гарын үсэг бүхий 2023.12.15-ны өдрийн 12/3284 дугаартай албан бичгээр “Э” ХХК-ийн захирал Б.А танаа/ ... Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Б нь 2023 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаартай удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ иргэн Д.З*******ын гомдолд дурдсан асуудлын хүрээнд шалгаагүй үүргээ хангалтгүй биелүүлсэн байна....” гэсэн хариуг өгснөөс үзэхэд Д.З*******ын өргөдөлд дурдсан асуудлыг шалгахдаа эрх бүхий этгээд нь анхнаасаа хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулсан гэж үзэж, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13/05 дугаартай, "Хариу хүргүүлэх тухай", Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н гэсэн гарын үсэг бүхий албан бичгээр “...дүгнэлтийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна" гэсэн хариуг өгсөн болно.

Улсын Ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэдэгт хамааруулж, нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3.1-д зааснаар тодорхойлсон болно.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А. У******* нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/00-02/0*******/******* дугаартай, "Үйлдвэрлэлийн ослын тухай" дүгнэлтийг хүчингүй болгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   “...Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын нэр дурдсан 2 байцаагчийн хувьд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 007/ дугаартай хяналт шалгалтын удирдамжаар тус компани дээр төлөвлөгөөт шалгалтыг хийсэн байгаа. Шалгалтыг хийхдээ иргэн Д.З*******ын гаргасан гомдлын дагуу “Э” ХХК-д хяналт шалгалтыг хийж, 2023 оны ******* дугаартай үйлдвэрлэлийн ослын актыг гаргасан байдаг. Энэ ослын үндэслэл нь дүгнэлтэд дурдсанаар Д.З*******аас “Э” ХХК-д материал инженерээр ажиллаж байсан Эийн Г******* нь Сэлэнгэ аймгийн Хишиг сумын 2 дугаар багийн нутаг Даваа-Ус гэх газар авто замын бүтээн байгуулалт хийгдэж байсан зам дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бөгөөд тус аж ахуйн нэгж байгууллага нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх ажиллагаа хийгээгүй, ослын акт, дүгнэлтийг гаргуулж яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг бичгээр ирүүлжээ. Дүгнэлтдээ “Э” ХХК нь материалын инженерээр ажиллаж байсан Э.Г******* нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбарт ажил үүргээ гүйцэтгэхээр тус компанийн 7 УНА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 76 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ослын улмаас ажлын байран дээрээ нас барсан байна. иймд “Э” ХХК нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Э.Г*******ийн гэр бүлд Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.2-т заасны дагуу тэтгэмж олгох, амь хохирогчийн гэр бүлд нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хувь хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тус компаниас гаргуулах эрхтэй гэдэг байдлаар улсын байцаагч нар дүгнэсэн байдаг. Гэтэл улсын байцаагч нарын дүгнэлтэд дурдаад байгаа тус асуудал нь “Э” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлан бүртгэх дүрмийн дагуу шийдвэрлэх асуудал биш байна гэж удаа дараа хэргийн оролцогч нарт хэлдэг. Тухайн ослыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж эрүүгийн журмаар шалгаж байгаа. Өнөөдөр шүүхэд ирсэн баримтаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын албан бичгээр тус эрүүгийн хэрэг мөрдөн байцаах шатанд явж байна гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т шүүх, прокурорын хяналт тус тусын хууль тогтоомжоос хамаарна гэж зохицуулсан байгаа. Талийгаач Э.Г*******ийн хувьд эрүүгийн шинжтэй асуудал байгаа нь шууд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу  “Э С Б С Ж А” ХХК-ийн хувьд шууд бүртгэх эрх бүхий субъект биш юм. Манай байгууллага эд хөрөнгийн хохирол болон давхар ажилтнаа алдсан асуудал байгаа. Гуравдагч этгээд буюу эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байгаа Д.З*******ын хувьд энэ асуудлыг шаардах нь зүйн хэрэг боловч нөгөө талаараа Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлд заасны дагуу Үйлдвэрлэлийн ослыг бүртгэх нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэг хангалттай гаргаж өгсөн байгаа. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар Үйлдвэр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлан бүртгэх дүрэм баталсан байна. Энэ дүрмийн 1.9-т зааснаар осолдогч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг Зам цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна гэсэн зохицуулалтууд байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлийн талбай гэж улсын байцаагчийн актад дурдсан байдаг. Гэтэл энэ талбай дээр “Э” ХХК-ийн хувьд зөв хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх байдлаар зам барилгын ажилд оролцоод явж байгаа. Тухайн тэр осол болсон газар нь тухайн ажлыг гүйцэтгэгч компанийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа бүсэд осол аваар болсон учраас “М Э З з г” гэх гүйцэтгэгч компанийн хувьд судлан бүртгэх асуудлыг судлан бүртгэх ёстой гэж үздэг. Үндэслэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардлагатай хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан үүрэг хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг үнэлүүлж гүйцэтгэгч хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр энэ асуудлаа журам дүрэм болоод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг үзэхээр амь хохирогчийн хохирсон асуудлыг “Э” ХХК судлан бүртгэж явах эрх бүхий этгээд биш гэж бидний хувьд үзэж байна. Энэ улсын байцаагчийн 2023 оны  0700020************** дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гэж тодорхойлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.3.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна”гэв.

6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Д.З*******аас 2023 оны 11 дүгээр сарын 07-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж гомдол ирүүлсэн.

Тус гомдол мэдээллийн дагуу Э ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 07/ дугаартай удирдамжийг Салбарын улсын ерөнхий байцаагч баталсан.

2/“Э” ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүлсэн. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөөний гудамж 74/1 тоот "ROAD HO" оффист хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Ц.Г-О, хуульч хүний нөөцийн ажилтан М.Б нарыг байлцуулан хяналт шалгалтын удирдамжаа танилцуулж хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг шалгуулах тухай тэмдэглэл үйлдсэн. Тухайн өдөр шалгалтаар очиход холбогдох материалыг шалгуулаагүй болно.

3/Төлөвлөгөөт бус шалгалтыг эхэлснээс хойш бид шалгалтад шаардлагатай холбогдох материалыг ирүүлэх тухай удаа дараа шаардаж, тус компаниас 2023 оны 11 дүгээр сарын 28,30, 12 дугаар сарын 05-ны өдөр нийт 3 албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирүүлсэн байдаг. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 146 хуудас бүхий материалд төлөвлөгөөт бус шалгалтад хамааралтай баримт материалыг ирүүлээгүй болно. Шалгалтаар хохирогчийн талаас ирүүлсэн тухайн осолтой холбоотой баримт материалыг нягтлан шалгасан болно.

4/ “Э” ХХК нь материалын инженерээр ажиллаж байсан актыг судлан бүртгээгүй нь Эийн Г*******ийн үйлдвэрлэлийн ослын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг, осолд өртсөн өдрөө аюулгүй ажиллы зааварчилга аваагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан орон тооны ажилтангүй нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот тушаалын 1 дэх хэсгийн Б дэх заалтыг, ажилтныг уртын ээлжийн горимоор ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийг тус тус зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

5/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэж заасан байдаг. Талийгаач Э.Г******* нь ажлын байр нэгж хэсгийн хооронд тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөн амь насаа алдсан байх тул энэхүү тохиолдол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.3 (Ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед)-д хамаарч байна.

6/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2 (Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах)-т, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11 (Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана)-т заасныг тус тус удирдлага болгон улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үйлдсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлт нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт хамааралтай буюу өөрийн үндсэн чиг үүргийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд тогтоосон захиргааны акт болно” гэжээ.

Хариуцагч А.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК 11 дүгээр сарын хяналт шалгалтын явцад удаа дараа материал шаардсаны үндсэн дээр 10 дугаар  сарын 05-нд албан бичгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд 146 хуудас материал ирүүлсэн байдаг. Энэ 146 хуудас материалыг хүлээж аваад үзэхээр төлөвлөгөөт бус шалгалтад хамааралтай баримт материалыг ирүүлээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтад огт хамааралгүй 146 хуудас материалыг ирүүлсэн байдаг. Бид нар шүүхэд өгсөн хариу тайлбартаа дурдсан байгаа. Энэ нэхэмжлэгч талын яриад байгаа Б байцаагчийн дүгнэлтийг шалгалт хийсээр байтал дээд шатны байгууллага Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны улсын байцаагч нар давхцуулж шалгалт хийсэн гэдэг асуудал яригдаад байна. Энэ Б байцаагчийн шинжээчийн дүгнэлт буюу эрүүгийн хэрэгт шинжээчээр 2 удаа ажилласан байгаа. Нэмэлтээр шинжээчээр ажилласан байсан. Энэ материалаа манайх руу би шинжээчийн дүгнэлт гаргасан гэдгийг хөдөлмөрийн хяналтын байцаагч ирүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуультай нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч хольж ойлгоод байгаа. Бид нар үйлдвэрлэлийн осолтой холбоотой маргаж байгаа. Төрийн хяналт шалгалтыг давхацсан асуудлыг улсын байцаагч нарын гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж ярьж байгаа. Гэтэл Ууганбаатар, Батжаргал нарын 12 дугаар сарын сүүлийн удирдамж давхацсан дугаартай гэж байгаа. Энэ гомдол гаргагч тал дахин манайд гомдол гаргаад өөр улсын ахлах байцаагч нар томилогдсон асуудал байгаа. Энийг та өөрөө сайн мэдэж байгаа. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээ хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-тай холбоотой гомдлыг хохирогч талаас буюу талийгаач иргэний гэр бүлийн гишүүн гаргасан. Гомдол гаргасны дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг боловсруулаад “Э” ХХК-д шалгалтаар очсон. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллд саад учруулж, улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй цаг хугацаа хожих гээх мэт эсэргүүцэл үзүүлсэн байдаг. Энэ талаар н.Э-Ээ өмгөөлөгч сайн мэдэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн талаар ойлголт өгөх асуудлаар нэхэмжлэгч байгууллагын хүмүүстэй уулзалт хийсэн. Анх энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн улсын байцаагч Б шинжээчээр ажиллаад, үйлдвэрлэлийн ослын акт баталгаажиж гараагүй гэж хэлж байсан. Эрүүгийн хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдлыг улсын байцаагчийн дүгнэлт байгаа байх гэж бодож байна. Улсын байцаагчийн ажил үүргийн дагуу наад компанийнхаа үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоолгох тухай хэлэхэд шинжээчээр ажилласан, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй гэж хэлсэн. Ар гэрээс нь гомдол ирсэн төлөвлөгөөт бус удирдамж гаргаад явсан учраас компанитай уулзалт хийгээд, хяналт шалгалтын удирдамжаа танилцуулаад, холбогдох бичиг баримтуудаа гаргаж өгөх асуудлууд эхэлсэн. “Э” ХХК Монгол улсад нэлээн томдоо ордог Замын томоохон тендерийн ажлуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаа. Энэ байгууллага олон ажилтан албан хаагчтай олон хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаа үүсгэж байдаг. Хөдөлмөрийн харилцаа үүсгээд ажил олгогч, ажилтан харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Энэ үүргийнхээ дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажилтны амь нас эрүүл мэндийн хамгаалах, хариуцах үүрэгтэй. Энэ осолтой хамааралтай асуудлыг гаргаж өгөх шаардлагыг тавьж байгаа. Компани осолтой холбоотой материалыг гаргаж өгөхгүй байсан учраас Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч болон Цагдаагийн хэлтэс рүү холбогдож холбогдох материалуудыг  гаргуулах авах хүсэлтүүдийг явуулж, материалаа бүрдүүлж эхэлсэн байгаа. Ослыг нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн арга хэмжээ тооцох гэхээр болохгүй байсан. Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй байсан учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдсан. Олон удаагийн уулзалтыг нэхэмжлэгч байгууллагатай хийж улсын байцаагч нар холбогдох шийдвэрээ гаргасан байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчигдсөн гэж үзээд үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комисс эхлээд ажиллуулахыг нэхэмжлэгч компаниас шаардсан. Энэ ослыг судлан бүртгэх ёстой байсан. Ажил олгогч байгууллага үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх ажиллагааг огт хийгээгүй байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх үйл ажиллагаа явуулаагүй, талийгаач энэ байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөрийн харилцаа үүсгээд 9.1 жил ажилласан байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажилтныг мэргэжил дээшлүүлэх боломжоор хангасан байсан. Талийгаач 10-11 цагийн хооронд онлайн шалгалт өгсөн. Шалгалт өгсөн төв газраасаа ажлын байр руугаа явж байхдаа осолд орсон. Зам тээвэр болсон газар нь тухайн ажил олгогч байгууллагын хяналт тавьж байгаа үйл ажиллы үйлдвэрлэлийн орчин байгаа. Үйлдвэрлэлийн орчин гэдэг нь үйл ажиллы талбай болон түүний гаднах орчин гэж заасан байгаа. Энэ талийгаач ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осолд орж амь насаа алдсан. Энэ үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх асуудлыг ажил олгогчид тавьж байсан. Төслийн ерөнхий гүйцэтгэгч байгууллага энэ ослыг судлан бүртгэх ёстой гэж ярьж байна. Хяналт тавьж байгаа компанийн зүгээс нийт бичиг баримт, хамтран ажиллах гэрээг гаргаж өгөөгүй байгаа. Зам тээврийн яам болон ерөнхий гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд аль тал нь ослыг судлан бүртгэх асуудлыг тусгаж өгсөн байна. Энэ үйлдвэрлэлийн ослыг ерөнхий гүйцэтгэгч талд хариуцуулах боломжгүй. Улсын байцаагч хянан баталгаажуулах үүрэгтэй. Ажил олгогч байгууллагын комисс үйлдвэрлэлийн ослоо судлан бүртгээд, холбогдох материалуудаа цуглуулаад, шийдвэрээ гаргаж дүгнээд манай байгууллага руу ирүүлээд бид хянан баталгаажуулдаг. Улсын байцаагч нар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байгаа” гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас уг хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэх ба Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор, хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хийхтэй холбогдсон харилцааг Төрийн хяналт хяналт шалгалтын хуулиар зохицуулахаар хуульчилсан байдаг.

Мөн дээрх хуульд “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор хэмээн тайлбарласан бөгөөд “хяналт шалгалтын арга, хэлбэр”  нь тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг ойлгохоор заасан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллы зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж хуульчилсан байна.

Миний бие Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яаманд “Э” ХХК-нд материалын инженерээр ажиллаж байсан талийгаач нөхөр Э.Г*******ийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Т******* сумын 2 дугаар багийн нутаг "Ц хус” гэх авто замын бүтээн байгуулалт хийгдэж байсан зам дээр буюу ажлын байрандаа, ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж нас барсан үйлдвэрлэлийн ослыг бүртгэн судлах ажиллагааг хийж үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг гаргах ажиллагааг хуульд заасан харьяаллын дагуу Улаанбаатар хотод шийдвэрлүүлэх агуулга бүхий гомдлыг гаргаж шийдвэрлүүлсэн билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У******* нарын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/00-02/0*******/******* дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай огт холбогдолгүй, илтэд өөр эрх зүйн харилцаа буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа тодруулбал, үйлдвэрлэлийн ослыг бүртгэн судлах ажиллагаатай холбоотой байхад үүнийг Төрийн хяналт шалгалтыг давхардуулсан хэмээн хуулийг буруу тайлбарлан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Талийгаачийн амь нас хохирсон эрүүгийн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх эсэх нь уг үйлдвэрлэлийн ослыг бүртгэн судлах үүрэг, хариуцлагатай хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь ийм шалтгаар хуульд заасан үүрэг хариуцлагаас бултах, хугацаа хожиж нөхөн төлбөрөөс мултрах, хохирогчийг уг нөхөн төлбөрийг гаргуулан авах эрхийг хохироож, хуулийн хугацааг алдагдуулах гэсэн санаа зорилготойгоор хийж буй үйлдэл гэж харж байна.

2/Мөн хариуцагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь уг дүгнэлтийн өмнө хийсэн өөр шалгалт байхгүй, миний гаргасан нэг өргөдлийн дагуу шалгалтыг хийсэн бөгөөд зөвхөн харьяаллын дагуу шалгуулагч этгээдийн оршин байгаа газарт шалгалтыг явуулах гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалт билээ. Яагаад харьяаллын дагуу шалгуулагч этгээдийн оршин байгаа газарт хяналт шалгалтыг хийлгэх болсон шалтгаан нь нэхэмжлэгч байгууллагын зүгээс уг хяналт шалгалтад саад учруулж, хууль бус элдэв шалтаг, шаардлага тавьж орон нутгийн хөдөлмөрийн улсын байцаагчийн ажлыг хийлгэхгүй цаг хугацаа алдагдуулж байснаас миний дээрх хүсэлтийг гаргасан байсан.

Дээрх хяналт шалгалтын үйл ажиллд хяналт, шалгалтыг ямар нэгэн байдлаар давхардуулсан болоод өмнө хийсэн гэх ямар нэгэн шалгалт байгаагүй болно. Харин ч хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байсан байж болзошгүй үйлдэл, үйл ажиллууд байсан болно.

3/Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг тодорхойлохдоо; “Монгол улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А. У*******” хэмээн бичсэн нь ойлгомжгүй, нэг яамны албан ёсны нэршлийг өөрөөр бичиж андуурсан мэт харагдуулж, бусдыг төөрөгдүүлэх гэсэн явцгүй санаа агуулсан юм болов уу гэж жирийн иргэний хувьд харж байна.

4/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У******* нарын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/00-02/0*******/******* дугаартай "Үйлдвэрлэлийн ослын тухай" гаргасан дүгнэлт нь хуулийн дагуу хуульд нийцэж гарсан, эрх зүйн бүрэн үндэслэлтэй дүгнэлт билээ.

5/2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр “Э” ХХК-д үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээд, актаа гаргаж өгөхийг хүсэж өргөдлийг гаргасан. Нэхэмжлэгч компани эрүүгийн хэрэгт судлагдаж байгаа болохоор үйлдвэрлэлийн осол бүртгэж өгөхгүй гэсэн хариуг ирүүлсний дараа үйлдвэрлэлийн осолд бүртгэх хугацаа нь 6 сарын дотор байх ёстой юм. Тэр үед  3 сар гаран болсон байсан нэхэмжлэгч цаашдаа үйлдвэрлэлийн ослыг судлах бодолгүй байгаа нь илт байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд 09 дүгээр сарын *******-нд өргөдлөө гаргасан байгаа. Ингээд Сэлэнгэ аймагт болсон болохоор Сэлэнгэ аймгийн хөдөлмөр хяналтыг улсын байцаагч Б байцаагч руу шилжүүлсэн юм. Тэгээд 11 дүгээр сарын 08 өдрийг хүртэл Б байцаагч үйл ажиллагаагаа явуулж байна, судалж байна. Холбогдогч байгууллага бичиг баримт материалаа гаргаж өгөхгүй байгаа учраас хойшлогдоод байна гэсэн мэдээлэл өгснөөс хойш бүтэн 2 сарын хугацаанд ямар нэгэн хариу дүгнэлт мэдээлэл ирээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-Э мэдэж байж Б байцаагч дүгнэлт гаргасан байхад тэрийг яамныхан аваагүй байна гэж яриад байгаа. 11 дүгээр сарын 08-нд дахин намайг Хөдөлмөр хамгааллын яаманд өргөдөл гаргах хүртэл ямар нэгэн дүгнэлт гараагүй, ирээгүй байсан. Тэр эрүүгийн хэргийн хохирогчийн үүднээс ирсэн байсан дүгнэлт нь зөвхөн цагдаагийн мөрдөгчийн тогтоолоор 07 сард гарсан дүгнэлт байсан. Тэрнээс хойш Б байцаагчтай холбоотой албан журмаар хариу материал, дүгнэлт аваагүй. Мөн түрүүний миний асуусан асуултад болохоороо яамны мэргэжилтнүүд шалгалтаа хийхэд холбогдох бичиг баримтыг ерөөсөө гаргаж өгөхгүй удаагаад гэхэд “Э” ХХК эрүүгийн хэрэгт холбоотой бүх бичиг баримтаа өгсөн гэж хэлээд, тэр эрүүгийн хэрэгт холбоотойгоор ямар бичиг баримт өгсөн юм бэ гэж асуухад, хариулаагүй гэж би харж байна. Эрүүгийн хэрэгт ямар бичиг баримтыг эх хувиар нь өгсөн болоод хөдөлмөрийн улсын байцаагчдад бичиг баримтаа гаргаж өгөхгүй байгаа шалтгааныг ойлгохгүй байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэлээ 4 зүйлээр үндэслэж гаргасан байсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиараа давхардуулж шалгасан гэдэг зүйлийг ярьдаг. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад хөдөлмөрийн улсын байцаагч нь хянан шалгаад дүгнэлт гаргаж байгаа нь Төрийн хяналт шалгалтыг давхардуулж байгаа учраас үндэслэлгүй дүгнэлт гэж нэхэмжлэлийг гаргасан. Энэ төрийн хяналт шалгалтыг давхардуулсан зүйл байхгүй. Амь хохирогчийн амь хохирсон үйлдэлд нь гэм буруутай эрүүгийн гэмт хэрэг мөн үү? Энэ үйлдлийн асуудлыг эрүүгийн гэмт хэрэг гэдэг талаас нь зохих хууль журмынхаа дагуу Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа. Зам тээврийн ослоор нас барсан юм уу, өөр байдлаар нас барсан уу гэдэг асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан шалгах ёстой асуудлыг үйлдвэрлэлийн ослыг шалгаж байгаа нь холбоотой асуудал мөн үү гэхээр биш байгаад байгаа. Энэ хоёр харилцаа 2 өөр зүйл юм.  Энэ хүн бол ажлаа хийж байсан. Ажлынхаа талбар дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан. Гэртээ харьж явах замдаа авто осолд ороод нас барсан ийм тохиолдолд тухайн байгууллага энэ хүнийг гэртээ харих замдаа нас барсан учраас үйлдвэрлэлийн осол судлан бүртгэж актаа гаргадаг. Тэгээд амийг нь хохироосон этгээдийн асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа дагуу шалгагдаад, гэм буруутай этгээд амь насанд нь учирсан хохирлын асуудлыг ярьдаг. Гуравдагч этгээдийн яриад байгаа зүйл бол үйлдвэрлэлийн осол, ажлаа хийж аваад нас барсан. Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан амь хохирогчийнхоо нөхөн төлбөрийг гаргуулъя гэдэг зүйл байна. Тэгээд энийг өгөхгүй гэж нөгөө тал нь маргаан үүсгэж байгаа юм. Төрийн хяналт шалгалтыг давхардуулсан зүйл байхгүй.

Гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн улсын байцаагчид энэ үйлдвэрлэлийн ослыг шалган баталгаажуулах тухай өргөдлийг гаргасан. Гэтэл үйл ажиллагааг явуулах боломжгүй байгаад байсан. Нэхэмжлэгч байгууллагаас баримтууд ирээгүй, уулзалт зөвлөгөөн хийх боломж байхгүй байсан. Хяналт шалгалтаа хийж дүгнэлтээ гаргах боломж олгоогүй учраас гуравдагч этгээдийн зүгээс хуулийн этгээдийн оршин байгаа газрын дагуу харьяаллын дагуу Улаанбаатар хотод шалгуулъя гэдэг байдлаар өргөдөл гаргасан.  Өргөдлийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам шалгалтаа явуулсан байгаа. Тэгэхлээр 2 шалгалтыг нэг хүн хийгээд байсан зүйл байхгүй. Нэг өргөдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа процесс байгаа.

Амь хохирогч ажлаа хийж яваад үйлдвэрлэлийн осолд орсон байна гэж үзэж байгаа. Энэ зам тээврийн осол юм уу, үйлдвэрлэлийн осол юм уу гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тодорхой болоогүй байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй байгаа гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн яриад байгаа үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссоороо дүгнэлтээ гаргаж өгөөд, зохих байгууллагад нь хууль журмын дагуу хандсан процесс байгаад ингэж ярьж байгаа бол энэ нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэхээр байна. Гэтэл манай байгууллага энэ ослыг судлан бүртгэх шаардлагагүй гэж хийсвэр байдлаар хандаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гуравдагч этгээд үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгүүлж чадаагүйгээс гадна талийгаачийн илүү цагийн хөлсийг гаргуулж авч чадаагүй асуудал яригдаад өргөдөл өгсөн байгаа. Энийг бүхэлд нь цогц байдлаар хөдөлмөрийн харилцаа хэр зөрчигдөж байгаа талаар нь шалгалт хийж өгөх хүсэлт гаргасан. 2 удирдамж байгаа нь ойлгогдож магадгүй. Нэг нь эхний гаргасан өргөдөл, 2 дахь нь цалин хөлс, илүү цагаар ажилласан хөлсийг олгоогүй учраас удаа дараа хандаад олгож өгөхгүй байгаа учраас энийг нь шалгуулахыг хүссэн өргөдлийн дагуу гаргасан удирдамж байгаа юм. Тэгэхлээр 2 өөр удирдамжтай байгаа. Тайлбараа өөрсдөө хийх байх. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна энэ хүнийг ажлын байран дээрээ ажиллаагүй, үнэхээр ажлаа хийж байгаагүй ийм байдлаас амь нь хохирсон, бусдын буруутай үйлдлээс хохирсон гэж яриад байгаа нь энэ үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгэх ажиллагааг хийхгүй байх үндэслэлтэй гэдгийг нотолсон зүйл огт байхгүй байгаа. Хуулиараа ямар ч тохиолдолд судлан бүртгээд ослын акт мөн юм уу, биш юм уу гэдгээ дүгнээд зохих байгууллага гаргаж өгөх ёстой. Эндээс амь хохирогчийн ар гэрийнхэн нь гомдлоо гаргаад явах ийм процесс байсан. Тэгээд маш их удсан, хугацаа алдсан учраас ийм байдлаар хандсан байгаа.

Гуравдагч этгээд 09 дүгээр сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх тухай өргөдөл гаргасан. Харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг руу шилжүүлсэн байсан. Тэгээд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа хийгдэхгүй байгаа учраас дахин энэ аж ахуйн нэгжийн байгаа газрын улсын байцаагч нь энэ дүгнэлтийг гаргаж өгнө үү гэсэн өргөдөл гаргасны дагуу ажиллагаа хийгдсэн байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б байцаагч шалгаад дүгнэлт гаргасан байхад дахин давхардуулаад  нэг асуудлыг шалгаад байна гэж яриад байгаа юм. Нэг асуудлыг шалгах гээд улсын байцаагч нь үнэхээр чадаагүйг үргэлжлүүлээд харьяаллын дагуу оршин байгаа газрын хөдөлмөрийн улсын байцаагч шалгасан асуудал байгаа. Эрүүгийн хэрэгтэй холбоотой хөдөлмөрийн улсын байцаагч Б нь шинжээчийн дүгнэлт гаргасан юм. Энийг үйлдвэрлэлийн ослын дүгнэлттэй хольж ойлгоод байгаа юм байна. Эсхүл санаатайгаар хүмүүсийн санаа бодлыг эргэлзүүлэх байдлыг гаргаад байна. Нэхэмжлэгч компани үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй, бүртгэхгүй гэдэг байдлаас асуудал үүссэн. Тэгээд энэ бүхний цаана нэг хүний эрх зөрчигдөөд яваад байгааг ойлгохгүй байна. Тэгээд хүүхэд тэжээгч алдсаны тэтгэмж тогтоолгоход үйлдвэрлэлийн ослоос болж амь хохирсон байх юм бол тэжээгч алдсаны тэтгэмжийн хэмжээ их өндөр байдаг. Тэр тэтгэмжээ тогтоолгож чадахгүй хугацаа алдаад, хүүхдийн эрх зөрчигдөж байна. Энэ амь хохирогчийн ар гэрийнхний эрх зөрчигдөж, сэтгэл санаа маш хүнд байгаа Энэ асуудлыг ******* дугаар сараас хойш байнга ярьж байна. Тэгэхээр энэ асуудлыг хурдан шийдээд өгвөл нөхөн төлбөр авах асуудал, эрх нь хамгаалагдах юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай” 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлтийг гаргажээ.

          2.Дээрх улсын байцаагч нарын дүгнэлтийн Дүгнэх нь хэсгийн 1 дэх заалтад “...Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г******* нь ажлын талбай руу ажил үүргээ гүйцэтгэхээр тус компанийн 7*** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ослын улмаас ажлын байран дээрээ нас барсан байна”,  2 дахь заалтад “...“Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г******* нь ажлын байр, нэгж, хэсгийн хооронд тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөн амь насаа алдсан байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.3 дахь хэсэгт хамаарч байна ...” гэжээ.

          3.Нэхэмжлэгчээс дээрх улсын байцаагч нарын дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13/05 дугаар албан бичгээр  “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай” 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлт...”-ийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” хэлнэ мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 29 дүгээр зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж заасан байна.

          Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1 дэх хэсэгт “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.1.3. дахь хэсэгт “ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед”,  3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт  “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана” гэжээ.

          4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн хяналт, шалгалтыг давхардуулж хийсэн, осол тухайн замын ажлыг гүйцэтгэгч компанийн бүсэд болсон тул “М Э З з г” ХХК судлан бүртгэх дүгнэлт гаргах ёстой” гэж, хариуцагчаас “Э.Г*******ийн үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгээгүй, осолд өртсөн өдрөө аюулгүй ажиллы зааварчилгаа аваагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажилтныг уртын ээлжийн горимоор ажиллуулаагүй гэх зөрчлүүд гаргасан” гэж, гуравдагч этгээдээс “хариуцагч нарын гаргасан дүгнэлт нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

          5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээс үзэхэд “Э”  ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г******* нь ажлын байр дээрээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөн амь насаа алдсан нь нотлогдож байна.

          6.Гэтэл нэхэмжлэгчээс тухайн осолтой холбоотойгоор актыг судлан бүртгээгүй, дүгнэлт гаргуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

          7.Учир нь осол гаргасан тохиолдолд тухайн ослын талаар ажил олгогч буюу нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослыг бүртгэх үүрэгтэй болохоос бус захиалгагч буюу “М Э З з г” ХХК судлан бүртгэх дүгнэлт гаргах үүрэггүй.

          8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу амь хохирогч нь албан үүргээ гүйцэтгэж “М Э З з ” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажлын талбайд хяналт тавьж байсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1 дэх хэсэгт заасан ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэх үндэслэлд хамаарна.

          9.Нөгөөтэйгүүр Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Б маргаан бүхий асуудалтай холбогдуулж хяналт, шалгалт хийсэн байх боловч эцэслээгүй, улмаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу маргаан бүхий асуудлаар хяналт шалгалтыг хийж улсын байцаагч нар дүгнэлт гаргасан нь хяналт, шалгалтыг давхардуулж хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

          10.Тодруулбал: иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын дагуу төрийн захиргааны байгууллага чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох эрх албан тушаалтны эрх олгосон шийдвэрийн дагуу улсын байцаагч нар хяналт, шалгалт явуулж ажил үүргээ гүйцэтгэсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

          11.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл амь хохирогч нь ажлын байр, нэгж, хэсгийн хооронд тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөн амь насаа алдсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт хамаарч байна гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2, 1*******.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.4.2-т тус тус заасныг баримтлан “Э”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нарт холбогдох “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О*******, хяналтын улсын байцаагч А.У******* нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай” 07/00-02/0*******/******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ